ДЭЛХИЙ
Европын холбоо Украинд үзүүлж буй тусламжаа зугуухан багасгаж байна

Европын улс орнууд Украинд үзүүлж буй зэр зэвсгийн болон санхүүгийн тусламжаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зугуухан багасгажээ. Килтскийн институтын боловсруулсан тайлангаас харахад дээрх дүр зураг тодорсон байна.
Тодруулбал, Европын холбооны Герман, Франц, Итали, Испани болон бусад гишүүн улсуудаас Украинд өгсөн зэр зэвсгийн бодит хэмжээ дөрвөн сар дараалан буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Копенгхагенд болсон хурлаас холбоотнууд нийт 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр ярилцсан нь урьд өмнө нь болсон хурлуудаас хамгийн бага үр дүнтэй нь болжээ. Ukraine Support Tracker институтын тэргүүн Кристоф Требешийн хэлснээр энэ нь Европын эдийн засаг муудаж, их хэмжээний мөнгө гаргах чадваргүй болсонтой холбоотой гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ ХАНГАЛТТАЙ ӨГЧ БАЙГАА