Гурван удирдагч Запорожийн АЦС орчмыг “Цэрэггүй бүс” болгохыг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш анхааруулга, уриалгыг нь үл харгалзан Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойронд байлдааны ажиллагаа явагдсаар буйд сэтгэл маш түгшиж буйгаа илэрхийллээ.
Украины Ерөнхийлөгч В.Зелинський, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай Львов хотноо уулзах үедээ ингэж мэдэгджээ.
“Запорожийн станцад багахаан хэмжээний сүйрэл учруулахад ч амиа хорлосонтой адил үр дагавар авчирна” гэж тэрбээр онцолжээ.
Львовын уулзалтын тухайд, Антониу Гутерриш Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн хоёрдугаар сараас хойш анх удаа нүүр тулсан байна. Украины гадаад харилцаанд чухал үүрэгтэй оролцох болсон Турк улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган цөмийн сүйрлээс зайлсхийхийн тулд А.Гутерришийн гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлээд, “Дахин нэг Чернобыль бий болох вий” хэмээн санаа зовж байгаагаа уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Гурван удирдагч гурвуулаа А.Гутееришийн өмнө нь олонтаа илэрхийлж байсан станц орчмыг цэрэггүй бүс болгож, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг болон бусад байгууллагын хяналтад өгөх санаачилгыг дэмжиж байгаагаа энэ үеэр баталж, хамтарсан уриалга гаргасан байна.
Харин ОХУ-ын тал станцад ямар ч эрсдэл учраагүй, НҮБ-ын тэргүүн, ОУЦЭХА-ийн дарга нар энэ асуудлыг хөндөж ярьснаас хойш л Украинчууд станцын осол багатай хэсгийг пуужингаар харваж, сүүлийн хоёр долоо хоногийн турш тасралтгүй дайралт хийж байгаа“ гэсэн тайлбар өгчээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уриалж байна гэдэг чинь хүч нь хүрэхгүй гэсэн үг л дээ. Өвөл болно үгээ хэлнэ. Тансаг зоог нь тавагнаас холдохоор юм бодогдоно.
АРГАГҮЙ Л ҮХЭР ЮМ ДАА