Финландын Ерөнхий сайдын “шоудаж” буй бичлэг цацагдлаа

Ерөнхий сайд Санна Марины үдэшлэгт оролцож, бүжиглэж буй видео бичлэг цахим орчин цацагдсан нь Финландад шуугиан тариад байна. Хоёр жилийн өмнө цар тахлын хорио цээрийн дэглэм зөрчин гадуур явсан нь илчлэгдэж, олон нийтээс уучлалт гуйснаас нь хойш удаагүй байхад ийнхүү дахин нэг асуудал үүссэн байна. Үүний өмнө тэрээр зочид буудалд гэр бүлийнхнийхээ идэж уусан өглөөний цайны мөнгийг төсвөөс гаргуулсан гэсэн шуугианд мөн холбогдож, улсыг хохиролгүй болгож байсан юм.

Өмнөх хоёр тохиолдолд Санна Марин ихэд гэмшиж, уучлалт гуйж байсан. Харин энэ удаа дурамжхан хүлээж авчээ.
Тэрбээр “Өнгөрсөн зуны бичлэг байна. Би найзуудтайгаа хөгжилдсөн нь үнэн. Гэхдээ энэ үдэшлэг болсон газар нь хувийн, хаалттай орчин байсан. Хэний гэр байсныг хэлэх боломжгүй. Энэ бичлэгийг зорилготой тарааж байгаа нь миний санааг зовоож байна. Найзуудынхаа зохиосон үдэшлэгт орсон нь үнэн. Бид зүгээр л хөгжилдсон, дуу чимээ мэдээж ихтэй байсан. Би ч бүжиглэсэн, уусан” гэж тайлбарласан байна.
Харин олон нийтийн сүлжээгээр тараагаад байгаа “Үдэшлэгт оролцогсдын зарим нь хар тамхи хэрэглэсэн” гэсэн мэдээллийг үгүйсгэж, "Энэ талаар юу ч мэдэхгүй" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн л юм чинь шоудаж стрессээ сайхан тайлсан л байна
Яагаааад болохгүй гэж????
МАНАЙ ҮХЭРНҮҮДЭД ИХ СОНИН БАЙХ ШИГ БАЙНА
Сайд хүн чөлөө цагаараа бүжиглэж болохгүй гэсэн зүйл хаана ч байхгүй дээ. Үүнийг дэвэргэх хэрэггүй дээ. Хүнд байдаг л үйлдэл шүү дээ.
Манай 76 дотрох хөгшин өвгөчүүл өөр улсад секс тоур хийсэн хэдэн удаагын тохиолдол байдаг. Дандаа насанд хүрээгүй жоохон охидуудтай унтсан. Ер нь мөнгөтэй гадныхан ч гэсэн ийм секс тоур хийдэг. Ийм б�##�иар бузруудыг зүгээр л �##�чихаж болдоггүй б�##�ай өөрсдийгөө дандаа хамга�##�сан хуультай.