ДЭЛХИЙ

Nature: Ирэх 10 жилд галт уулс олноороо идэвхжих магадлал өндөр байна

“Nature” сэтгүүл дэлхий дээрх галт уулс ирэх 10 жилд эрс идэвхжих магадлал өндөр байгаа талаар мэдээллээ. Хамгийн эрсдэлтэй нь идэвхжил нь нэг, улс, нэг бүс нутгаар тогтохгүй, дэлхий нийтийг хамарсан шинжтэй байх болно гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд галт уулс дэлхийн энд тэндгүй, урьд хожиж байгаагүй олноороо идэвхжих эрсдэл өндөр байгаа аж.

Галт уулын идэвхжилээс гадна газар хөдлөлтийн давтамж мөн нэмэгдэж байгаа бөгөөд маш хүчтэй хөдлөлтийн давтамж ойртож буй нь санаа зовоож байна. Энэ зуунд долоон магнитуд /Тонгагийн галт уулын дэлбэрэлтээс 10-100 дахин хүчтэй/-ын хүчтэй дэлбэрэлт болох магадлал 1/6 байх гэнэ. Ийм хэмжээний дэлбэрэлт өмнө нь уур амьсгалыг өөрчилж, соёл иргэншлийг мөхөөх хүртэл нөлөө үзүүлж байжээ. Харин одоо үед нийтийн тээвэр, харилцаа холбоо, хүнс, усан хангамж, худалдаа, эрчим хүч, эдийн засгийн үр дагавар авчирна.

Эрдэмтэд 2021 онд хоёр туйлын мөсийг судлаад 60 000 жилийн өмнөхөөс 9 000 жилийн өмнөх хүртэлх хугацаанд Гренландад 1113, Антарктидад 737 удаа хүчтэй дэлбэрэлт болсныг тогтоосон байна. Тэдгээрийн 97 нь дээр өгүүлсэн, уур амьсгалыг өөрчилж, орчин тойрныхоо соёл иргэншлийг мөхөөх дайны хүчтэй байжээ. Бүр тодорхой хэлбэл, долоон магнитудын хүчтэй дэлбэрэлт 625 жил тутамд, найман магнитуд, түүнээс дээш буюу асар хүчтэй дэлбэрэлт 14 300 жил тутамд болж байсан байна.

Ийм хэмжээний дэлбэрэлтүүдийн хохирол нь хэдэн их наяд ам.доллар буюу цар тахлын үеийн алдагдалтай дүйнэ. Тиймээс улс орнууд гамшгаас хамгаалах, хохирол багатай байлгах асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэнэ.          

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button