СПОРТ

“Дархан 88” уулын дугуйн наадам маргааш Дархан-Уул аймагт болно

Уулын дугуйн “Дархан 88” олон улсын наадам маргааш Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын нутагт болох гэж байна. Наадмын бүртгэл өчигдөр 18.00 цагт дууссан бөгөөд 14 багийн 142 тамирчин мэдүүлгээ өгчээ.

Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад улсаас хоёр тамирчин ирж оролцож байгаа юм.

Дашрамд, эх орны баруун хязгаарт зохиогдож буй 23 дахь удаагийн “Монголын олон өдрийн уралдаан” амжилттай өндөрлөсөн байна. Уралдааны элит ангилалд ОУХМ С.Жамбалжамц /Алдар-Хаан банк/, залуучуудын ангилалд Азийн АШТ-ийн хүрэл медальт А.Даваажаргал /Аттила/ түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button