СПОРТ

"Тур де Монголиа" дугуйн олон өдрийн уралдаан өндөрлөлөө

Монголын дугуйн холбоо, Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбоо,  аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулсан дугуйн олон өдрийн уралдаан “Тур де Монголиа” 23 дахь удаагийн тэмцээн Ховд аймгийн нутагт дангаараа зохиогдож өндөрлөлөө. Уралдаанд 10 багийн 43 тамирчин 860 км-т байгалийн олон янзын тогтоц бүхий найман сумын нутгаар говь цөл, өндөр уул, өргөн талыг туулан өрсөлдөж тамирчидын шандасыг сорин аваргуудаа тодруулжээ. Тэмцээний ялагч, шилдгүүдийг танилцуулья.

ELITE АНГИЛАЛ

С.Жамбалжамц /Алдар-Хаан банк/ 20 цаг 33 минут, 53.36 секунд
Д.Эрхэс /Хубилай/ 20:49.54,68
Б.Тэгшбаяр /Алдар-Хаан банк/ 20:50.47,92

ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛ

А.Даваажаргал /Аттила/ 18:35.54,73
Б.Алтангэрэл /Team OGGI/ 18:38.29,32
Х.Тэмүүлэн /Атила/ 18:40.06,97
…10 Ц.Солонго /Алдар-Хаан банк/ 20:19.15,17

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД

Шилдэг Elite багаар ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай “Алдар-Хаан банк”, залуучуудын шилдэг багаар /МУГД Я.Баатар дасгалжуулагчтай “Аттила”Аттила/, “Уулын дугуйчин”-аар ОУХМ С.Жамбалжамц, шилдэг бариачин дугуйчнаар ОУХМ С.Жамбалжамц, “Шилдэг эмэгтэй дугуйчин”-аар ОУХМ Ц.Солонго “Орон нутгийн шилдэг баг”-аар Ховд аймгийн "Монгол-Алтай" тус, тус шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button