ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Барууны "ташуур": ОУВС, ФАТФ зэрэг нь "боолчлох" механизмууд уу

Дэлхий дээр олон улсын маш олон байгууллага бий. Манайханд бол ОУВС, ФАТФ, “Стандард энд пүүрс” гэх мэт санхүүгийн болон санхүүгийн хяналт, чансаа тогтоох байгууллагууд илүү танил байгаа байх. Эдгээр олон улсын байгууллагуудын ихэнх нь өдгөө дэлхийд ноёрхож барууны орнуудын бусдыгаа тогтоон барих, сорж мөлжиж боолчлох зорилготой тогтолцооны нэг хэсэг байдаг.

Ядруухан улс яваандаа хөгжих гаргалгаа өмнө нь одоог бодвол хавьгүй их байжээ. Харин одоо бол хэчнээн ч баялагтай байгаад хөгжин цэцэглэх боломж улам бүр багасаж байна. Энэ бол тогтолцоо улам боловсронгуй болсоор байгаагийн шинж юм. Ажиллуулж чадахгүй бол элдэв шалтгаан гаргаж ирэн “хориг” хэмээх санхүү, худалдааны “шорон”-д ч хийж байна. Манайд ч энэ тогтоон барих механизм ажиллаж, Оюутолгойн валютын урсгалыг Монголоор дамжуулах оролдлогыг ОУВС зогсоож, эдийн засаг хүнд үед ФАТФ саарал жагсаалт гэгчид нэмэн хөрөнгө татах боломжийг хааж байсан билээ. Бид энэ удаа барууны орнууд бусдыгаа сорж мөлжихдөө ашигладаг механизмууд, тэдгээрийн үйл ажиллагааны зарчмыг танилцуулахаар бэлтгэлээ  

ХААНА, ХЭНТЭЙ ХАМТ ЗОГСОЖ БАЙГААГАА ХАР

Тогтоон барих механизмын золиос, хар жагсаалт хэмээх "Түр саатуулах байр", хориг хэмээх “Шорон”-д хэн ордгийг мэдэхийн тулд эхлээд “Механизмууд хэний төлөө ажилладаг вэ” гэдэг асуултад хариу олж, өөрсдөө хаана, хэний тойрогт зогсож байгаагаа тодорхойлох ёстой болно. 

Олон улсыг хамарсан  механизмын ихэнхийг аж үйлдвэрийн хувьсгалыг эхэлж хийж, бусдаасаа түрүүлээд мөнгө төгрөгтэй болчихсон хэдхэн улс бусдыгаа тогтоон барих, хянах, эрх ашгаа тулган хүлээлгэхийн тулд бодож олсон гэдгийг эхлээд ойлговол зохино. Олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд, зэрэглэл тогтоогч агентлагууд, тэр бүү хэл олныг хамарсан хөдөлгөөний ард ч колоничлох санаархал явж л байдаг. 

Тэгэхээр эхний тойрогт барууны орнууд, тэдэнтэй нягт хамтарч ажилладаг буюу заасан замаар нь явж байгаа улсууд зогсож байна. Хоёр дахь тойрогт, барууны орнуудын гол дайсан буюу олон туйлт ертөнцийг бүтээхээр тэмцэж буй ОХУ болон түүнтэй нягт хамтын ажиллагаатай улсууд зогсож байна. Энэ улсууд хоригт хамгийн их өртдөг.

Тэгэхээр, хажуудаа хэн, хэн зогсож байгааг нэг харчихад гэмгүй. 

ЗХУ гэж байх үед дэлхий хоёр туйлтай байсан. Задарсных нь дараа АНУ тэргүүтэй барууныхан нэг туйлт ертөнцийг байгуулахаар адгасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэгч нь доор дурдах механизмууд юм. ФАТФ-ын тухайд жишээлбэл, 1989 онд “Их 7”-гийн бүлгийн улсуудын санаачилгаар байгуулагдсан. Өнгөн дээрээ мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэх боломжийг хаах зорилготой гэж буй. Гэхдээ хэнийг алан хядагч гэх вэ гэдгийг барууныхан тодорхойлно. Мөн үгэнд нь сайн ороод байвал “Нүдээ аниад” байж ч чаддаг. Үгнээс зөрвөл цаг хугацааг ухраагаад ч хамаагүй арга хэмжээ авна.

ХУДАЛДААНЫ МЕХАНИЗМУУД

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдаа-эдийн засгийн харилцааг зохицуулах зорилгоор 1995 онд байгуулагдсан. Гишүүнээр элссэн улсуудын өмнө өргөн боломж нээж өгч байгаа мэт боловч буурай хөгжилтэй улсуудын эдийн засгаа хамгаалах дархлааг нь устгах зорилготой механизм юм.

ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцөлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалахдаа импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй. Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй.

Жишээ нь, Монгол Улсад нийт барааны импортын татварын тарифын дээд хязгаар 20 хувь. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хувь хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй. Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох, хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувь хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна гэсэн үг.

Техник, технологийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд мэдээж, бүтээгдэхүүний өртгийг 20 байтугай хувиар бууруулж чадаж байгаа тул бусад улс оронд ижил төрлийн үйлдвэрлэл хөгжих боломжгүй болдог. Хөгжиж буй улсууд импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг. “Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс болдог юм.

Хэрвээ үүргээ биелүүлэхгүй бол хариу арга хэмжээ авдаг. Жишээ нь, ОХУ “Өвчин гарсан” гэдэг шалтгаанаар Беларусь болон Европын холбооноос гахайн мах импортлохоо зогсооход ДХБ хариу арга хэмжээ авч байв.

САНХҮҮГИЙН МЕХАНИЗМУУД

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд нь хөгжиж буй орнуудыг хянах боломж олгодог механизмууд юм. Чиг үүргээрээ хоорондоо бага зэрэг ялгаатай ч ерөнхий зорилго нь ижил. Дэлхийг хамарсан зээл өгөх бодлого явуулж, хариуд нь өртэй улсынхаа явах замыг шийднэ. 

ОУВС жишээ нь, богино хугацаанд тухайн улсынхаа эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, тогтоон барих үүрэгтэй. Балансыг чухалчилдаг бөгөөд хөтөлбөрт хамруулсан улсынхаа төсвийг танаж, эдийн засгийг нь либералчилдаг. Үр дүнд нь цалин, тэтгэвэр буурах, цахилгаан, ус дулаан гэх мэт үнэ бүрдэлтийн суурь болдог үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөрт орсон улсын төсвийн алдагдал багасдаг сайн талтай ч өсөлтөө хэдэн жилдээ хазаарлуулдаг. 

Улс орнуудыг зээлийн сүлжээндээ нэгтгэхийн тулд олон арга хэрэглэнэ. Бүр болохгүй бол сонгуулийн болон сонгуулийн бус аргаар өөрсдийн хүнээ гаргаж ирдэг. Жишээ нь Украин. В.Януковичийг унагасныхаа бараг маргааш нь ОУВС-гаас зээл авсан байдаг. Гүрж улс ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу төрийн тогтолцоогоо өөрчилж, Парламентын засаглалтай болсон. ОУВС-гийн санхүүжилтэд орсон улс орны эдийн засаг тэлэхгүй, үнийг огцом чөлөөлж, халамжийн бодлогыг хумьдаг учраас ядуурлыг улам нэмэгдүүлдэг онцлогтой. 

Манай улсын тухайд, Оюутолгойн мөнгөн гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулдаг болгох гэж оролдоод ОУВС-гийн үнэн төрхийг мэдэж авсан.

ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ АГЕНТЛАГУУД 

Хэрэгтэй үедээ ашигладаг механизмуудын нэг нь улс орнуудад зээлжих зэрэглэл тогтоож, банк санхүүгийн системд үнэлгээ хийдэг “Standard and poors”, “Moodies” зэрэг агентлагууд. Эднийг пиар хийхдээ ашиглана. Тэд ямар ч улсыг шаардлага гарвал тэнгэр тултал нь магтаж, газар доор ортол нь муулж чадна. “Standard and poors”-ын шинжээч нэг үйлчлүүлэгчдээ “Шаардлагатай гэвэл бид үнээнд ч зэрэглэл тогтооно” хэмээн бичсэн байдаг. Энэ бол зэрэглэл тогтоогчдын бодит байдал юм. 

Эдгээр агентлагийн зэрэглэл тааруу гарсан бол хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна гардаг тул тухайн улсдаа хор холбогдол ихтэй. 

Үнэн хэрэгтээ бол агентлагуудын зэрэглэл өрөөсгөл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Сая хүрэхгүй хүнтэй Люксембургт бизнес эрхлэх, 350 сая хүнтэй АНУ-д бизнес эрхлэх хоёр өөр. Гэтэл Люксембургийн зэрэглэл АНУ-ынхаас өндөр байдаг. 

ТОГТООН БАРИХ МЕХАНИЗМУУД 

Олон улсын гэрээ конвенц, олон улсыг хамарсан хөдөлгөөний цаана ч тодорхой зорилго нуугдаж байдаг гэж дээр хэлсэн. Барууны орнуудад давуу тал олгож байсан техник технологийн дэвшил ач холбогдлоо алдаж эхлэх үйл явц эхлээд 10 гаруй жил болж байна. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж эхэлсэн. Үүний эсрэг Европын холбоо, АНУ зэрэг дэлхийн эдийн засгийг тодорхойлогч орнууд олон арга хэмжээ зохион байгуулж, колонийн бүсийн орнуудынхаа эдийн засгийг өсгөхгүй, хэмжээнд нь тогтоон барих зорилготой тодорхой механизмуудыг бодож олсон байдаг. Энэ ажиллагаа нь эрчим хүч дээр төвлөрч байна. Хөгжиж буй улсуудын эдийн засаг эрчим хүчин дээр тулгуурлаж байгаа тул сааруулахын тулд эрчим хүчний эх сурвалжийг нь  таслах, өндөр өртөгтэй эх үүсвэр рүү оруулах тал дээр төвлөрч ажиллаж буй.

Ногоон эрчим хүч, байгаль хамгаалах Грета Тунбергийн хөдөлгөөний цаана ч хөгжиж буй улс орныг өндөр өртөгтэй ногоон эрчим хүч рүү оруулах зорилго байгаа харагддаг.

Хөгжлийн нэг хөшүүрэг нь техник технологи, нөгөө хөшүүрэг нь түүхий эд, байгалийн баялаг гэж үзэх юм бол хөгжиж буй гэсэн тодотголтой орнуудад дээрх хоёр хөшүүрэг хоёулаа бүрэлдэж эхэлсэн байна. Харин Европын орнууд, АНУ, Япон зэрэг орнуудад байгалийн баялаг нь байхгүй. Шинжлэх ухаан технологийн хөгжил глобальчлагдаж, өндөр технологи хөгжиж буй орнуудад эрчимтэй нэвтэрч байгаагаас шалтгаалаад ирээдүйд эдийн засгийн гол хүчин зүйл нь байгалийн баялаг болж хувирч байна. Тиймээс хөгжингүй улсууд байгалийн баялгаа гаднаас худалдаж авах бодлогыг барьж буй. АНУ газрын тосоо, БНХАУ нүүрсээ хав дарсаар буй. Ганц энэ баримтаас л олон зүйлийг ухаж ойлгох боломжтой.

Том тоглогчид ийнхүү дэлхийг “Зохион байгуулагч”, “Үйлдвэрлэгч”, “Мөнхийн эмх замбараагүй байдал” гэх мэт бүс болгочихоод наадаж суудаг. Аль бүсэд хамаарснаас улс орных нь хувь заяа шалтгаалдаг нь гашуун боловч үнэн. Жишээ нь, Сомали улс “Мөнхийн эмх замбараагүй байдал”-ын тойрогт багтсан. АНУ болон барууны орнуудын худалдааны гол зам дайрч өнгөрдөг тул татвараа аваад л явахад Сингапур шиг баяжих байв. Гэтэл барууныхан татвар төлөхгүй гэж шийдсэн тул төрийг нь хүчгүйдүүлж, байнгын дайн самуунтай болгожээ. “Сомалийн далайн дээрэмчид” дээрэм хийхдээ авах ёстойгоо авч байна гэж боддог нь ийм учиртай юм.

Тэгэхээр барууныхны хоригт өртсөн болгон муу байдаггүй гэсэн үг. Магадгүй анхааруулга авч байгаа нь барууныхны үгэнд оролгүй, бие даасан бодлогоор, өөрийн замаар урагшилж эхэлснийг харуулдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНАЙХНЫ БАРУУНЫГ МАГТАН САЙШААДАГ , ТАХИН ШҮТДЭГ ХҮМҮҮС ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ УНШААД УХАЖ ОЙЛГООД ,УЧИР ЖАНЦАН НЬ САЙТАР МЭДВЭЛ ЗОХИНО. ОДОО ДАЙН БАЙЛДААНААР КОЛОНИЧИЛДОГ БАЙСАН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР КОЛОНИЧИЛЖ СОРОН МӨЛЖДӨГ БОЛСОН ЦАГ ҮЕД БИД АМЬДАРЧ БАЙНА. ҮНЭНДЭЭ БАРУУНЫХАН ХАР ,СААРАЛ ЖАГСААЛТ , ХОРИГ ТЭЭГ ГЭДГЭЭР Л БИДНИЙ ХӨГЖЛИЙГ ХААЖ , БОЛОМЖИЙГ БОДИТ БИШ БОЛГОЖ БАЙГАА ЮМ. ГЭТЭЛ ТЭДНИЙГ ШҮТЭН БИШИРЧ ТЭНГЭРТ ТУЛТАЛ МАГТАЖ , БИД ИНГЭХГҮЙ БОЛ ХОРИГТ ОРНО ГЭСЭН АЙДАС ХҮЙДЭС ДАГУУЛСАН НӨХӨД НОХОД ОЛОН БОЛЖЭЭ.ХЭДЭН ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧИХААД ХАРИУД НЬ ТЭДНИЙ ХӨЛИЙГ ДОЛООХ ҮНЭНЧ НОХОД БИЙ БОЛОО ЮУ ДАА

Зочин
Зочин

Х.Батсайхан сонирхолтой уншууштай сайхан нийтлэл бичжээ.Британи ,франц ПОРТУГАЛ испани зэрэг орнууд дайн БАЙЛДААНААР КОЛОНИЧИЛЖ байсан бол одоо Э/З аар КОЛОНИЧИЛДОГ болсонтой санал нэг байна .Хэдэн доллар зээлүүлчихээд түүнийхээ ардаас элдэв аргаар дарамталж хориг , хар саарал жагсаалтаар дарамталж хөгжих эс хөгжихийн заадаг газар нь барууныхан болсон байна. Үнэнч үгийг нь дагаад бөхөлзөгч , БУСДЫН ЭСРЭГ ТУРХИРАГЧ тахин шүтэгч болгодог ташуур болжээ.БАРУУНЫГ ТАХИН ШҮТЭГЧ НАРАА ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ЯС МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГООРОЙ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Orosoo dagaad yvdaa batsaihan gegchee

Зочин
Зочин
Reply to  Зочин

БАРУУНЫГ дагаад хөгжсөн улс хаана байна.Хөгжиж буй орон бүгд Э/З ийн колони болжээ.Бид өөрсдийгөө хөгжүүлэх болохоос бусдаар эх орноо хөгжүүлнэ гэж ямар юм байх вэ.Баярсайхан үнэн нүүр царайг нийтлэжээ.

Зочин
Зочин

мөн чанарыг ойлгуулах, ойлгоход тус болохоор бичсэн, нийтэлсэн нь сайн хэрэг байна. барууны тоглогчдын өөрсдийнх нь хүмүүс үнэн нүүр царайгаа илчилж бичсэн олон ном орчуулагдаж гарсан. холбооны нөөцийн сангийн нууцууд, сүйрлийн үрүүд гм. одоо хүмүүс ойлгодог болж байгаа нь энэ нийтлэлээс харагдаж байна. нөгөө нам, төрийн гайхлууд огт тоохгүй шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нийтлэлд гарсан утга санаа нь шинэ зүйл биш гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон цаг үе ирждээ. Бидний аврал гэж боддог тэрхүү олон улсын байгууллага гэгч нь АНУ-ын удирдлага дор ажилладаг тэдний заавар, зөвөлгөөг хэрэгжүүлдэг эдийн засгийн гол зэвсэг байсан одоо ч байсаар байгаа нь тодорхой. Энэ талаар олон сайхан ном, нийтлэл хангалттай гарсан даа...

Зоч
Зоч

Батсайхан чи Оросыг дагаад хөгжсөн 1орныг нэрлээч,чадах уу

Зочин
Зочин
Reply to  Зоч

Чам шиг троллоос бусад нь БАЯРСАЙХНЫ нийтлэлийг дэмжсэн байна.. Үнэнийг мэдэж байх нь бидний хөгжих боломж бололцоо гэж харж байна даа.Дээрхи сэтгэгдэл бичигч БАРУУНЫГ дагаад хөгжсөн улс байна уу гэж асууя.Бараг дайтаж колони болгосон улсууд нь Э/З колони болгож хохироосон нь маш олон байгаа даа.Монгол ч хүртэл саарал жагсаалтанд орж байсныг САНААРАЙ.

Зочин
Зочин

троллууд ард , олон нийтийн тархи угаалтаа зогсоо . ...

Зочин
Зочин

Дэлхийн 2-р дайны дараа колончиллаас салж тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөж хуучин колони орнууд эрх чөлөөгөө олж эзэн орнуудаа тэжээхээс татгалзсан тул тэдний баялгийг сорох хяналтаа алдахгүйн тулд Барууны орнууд хуйвалдан хөл дээрээ босож амжаагүй орнуудыг мөнгөөр дарамтлахаар ийм олон байгууллага байгуулсан зорилгыг үнэн бичжээ. Сингапур, Индонез зэрэг орнууд эдгээрийг байгуулагдахаас өмнө амжиж өндөр хөгжилд хүрсэн юм

Зочин
Зочин

Дэлхийн 2-р дайны дараа колончиллаас салж тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөж хуучин колони орнууд эрх чөлөөгөө олж эзэн орнуудаа тэжээхээс татгалзсан тул тэдний баялгийг сорох хяналтаа алдахгүйн тулд Барууны орнууд хуйвалдан хөл дээрээ босож амжаагүй орнуудыг мөнгөөр дарамтлахаар ийм олон байгууллага байгуулсан зорилгыг үнэн бичжээ. Сингапур, Индонез зэрэг орнууд эдгээрийг байгуулагдахаас өмнө амжиж өндөр хөгжилд хүрсэн юм

Зочин
Зочин

бид дэлхийгээсээ нүүгээд явахгүйгээс хойш, залуу үе маань өндөр боловсролтой, ухаалаг байж, энэ хүчтэй харгис ертөнцөд өөрсдийгөө болоод улс эх орноо аваад явах чадвартай болох ёстой, энэ хэдэн мунхаг, шуналтай улс төрчдөө муулаад сонгуулиар хэн нэгэн бурхан гарч ирээд аврана гэж бодоод, суугаад байвал хэцүү л байна

Зочин
Зочин

За бас нэг хуйвалдааны онолч тролл гараад ирлээ

Зочин
Зочин

Эдгээр байгууллагууд байхгүй байсан бол манай Монгол мэтийн засаглаж чаддаггүй төрийн эрх мэдэл авсан хүмүүс нь улсаа авилгад живүүлж бирд мэт иддэг улсууд аль эрт дампуурч Шири ланкийн араас орчих байсан.Манай улс хэд хэдэн удаа дампуурлын ирмэгт очиж ОУВС-ийн тусламжтайгаар аврагдаж байснаа мартах арай болоогүй баймаар.Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг л юм бичжээ.

Холбоотой мэдээ

Back to top button