ДЭЛХИЙ

БНХАУ Африкийн 17 улсын хүүгүй зээлийн өрийг тэглэнэ

БНХАУ Африкийн 17 улсын 2021 онд хугацаа нь дууссан 23 хүүгүй зээлийн өрийг тэглэхээр болжээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын VIII хурлын үр дүнг хэрэгжүүлэх Зохицуулагчдын хуралд цахимаар оролцохдоо чингэж мэдэгдсэн байна. БНХАУ Африкт олгосон нийт зээлийн жилийн дундаж хүү 2.7 хувь байдаг. Хүүгүй зээлийн хэмжээ харьцангуй бага бөгөөд хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэхийг зөвшөөрсний шагнал, угаас тодорхой хэсгийг нь хүчингүй болгож пи ар хийх зорилгоор өгдөг мэт байдал ч харагдана.  

Учир нь, БНХАУ урьд өмнөх форумуудын үеэр ч Африкийн улс орнуудын тодорхой нэг жилд төлөх ёстой, хугацаа нь дууссан хүүгүй зээлийн өрийг цуцалсаар ирсэн түүхтэй.

Гэхдээ сүүлийн үед давтамж нь илүү ойртож байна. Жишээлбэл, тус улс 2020 онд хугацаа нь дууссан Африкийн 15 улсын хүүгүй зээлийг хүчингүй болгосноо тухайн онд зарласан. Өрөө тэглүүлсэн улсуудын дотор “Их 20”-ийн зээлдүүлэгчдийн өр хүчингүй болгох, хойшлуулах зорилгоор санаачилсан DSSI зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжгүй Ботсвана зэрэг улсууд багтаж байв.   

БНХАУ Африкийн улс орнуудын хувьд хамгийн том зээлдэгч биш. Тус тивд жил бүр нийт орлогынхоо 15 хувийг өрийн төлбөрт явуулдаг 24 улс бий. Тэдгээр 24 улсаас Ангол, Камерун, Бүгд Найрамдах Конго, Жибути, Этиоп, Замби гэсэн зургаан улсын гадаад зээлийн 1/3-аас дээш хувийг БНХАУ-ын зээл эзэлдэг байна.

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын тухайд, 2000 онд анх буй болсон, гурван жил тутамд нэг удаа болдог үр дүн сайтай механизм юм. Форум явагдаж эхэлснээс хойш БНХАУ-Африкийн харилцаа мэш хурдацтайгаар ахисаар өнөөгийн түвшинд иржээ. Өнгөрсөн жилийн форум ч ялгаагүй, маш үр дүнтэй байгаа нь Зохицуулагчдын уулзалтаас харагдаж байна. Тэрхүү Форумын үер БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Африкийн улсуудад хандаж, ОУВС-гаас шинээр авах гэж буй 40 тэрбум ам.долларынхаа 10 тэрбумыг нь манайхаас авч болно шүү хэмээн санал тавьж байв.

Сая Ван И Зохицуулагчдын хуралд цахимаар оролцохдоо “Хятад улс амлалтаа бодит үйлдлээр биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. Бид Африкийн улсуудтай хамтран "Есөн хөтөлбөр"-ийг бүрэн хэрэгжүүлж, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг чанарын өндөр түвшинд ахиулах болно. Хятад улс 2021 оны эцэс гэхэд хугацаа нь дууссан Африкийн 17 орны 23 хүүгүй зээлийг тэглэнэ.Тазара төмөр замыг сэргээх Танзани, Замби улсын шийдвэрийг бид сайшааж, дэмжиж байна. Хятад улс Африк тивийн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүү, хөрөнгө оруулалт, тусламжаар үргэлжлэн идэвхтэй дэмжиж, оролцох болно. Африк тивээс импортын хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, Африкийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг илүү их хөгжүүлэхийг дэмжиж, дижитал эдийн засаг, эрүүл мэнд, ногоон болон нүүрстөрөгч багатай салбар зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” хэмээн онцолсон нь Ши Жиньпиний амлалт хэвээрээ, хэрэгжүүлэх сонирхол дүүрэн байгааг баталсан.

Зохицуулагчдын уулзалт болсны дараа БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас Африкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн БНХАУ руу экспортлох нөхцлийг хөнгөвчилж, Африкаас орж ирж буй хөдөө аж ахуйн гаралтай сайн чанарын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татвараа 98 хувиар хөнгөлөх асуудал яригдаж байгаа талаар мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-21 15:02

Хятадын засгийн газарт итгэж болохгүй . Ард түмэнд ямар буруу байх вэ дээ. Түмэн хүн байгаа цагт сайнтай муутай байдаг. Бүх улс орон бүгд адилхан . Хятадын засгийн газарт итгэхэд хэцүү юм даа. Хүний эрх гэж даанч нэг мэдэхгүй орон шүү.

Зочин
Зочин
2022-08-21 15:03

Африкийг хятадууд �##�ь хэдийн эзэлчихсэн шүү дээ... Ялангуяа з�##�уучуудыг нь үнэгүй төлбөргүй сургах нэрийдлээр бүгдийг нь "өөрийн" хүн болгож байгаа. Манайх бас яг ижил замаар манаргаж яваа шүү дээ...

Зочин
Зочин
2022-08-21 15:03

Оронд нь маш олон хятадуудаа суурьшуулж байгаа юм . Ал�####�а хятадын хараанд орноо гэсэн үг .

Уншигч
Уншигч
2022-08-21 16:38

Зөөлөн хүчний бодлого гэж энэ шүү дээ, гэхдээ Охуй улс шиг дайрч ороод �##�ж т�##�аад хүчээр бодлогоо тулгахгүй нь сайн юм даа, дандаа өөрсдийнх нь хүсэл эрмэлзлийн дагуу ханддаг.

Зочин
Зочин
2022-08-23 00:53
Reply to  Уншигч

naad hujaa bodloho chin l aimshig. Orisuud heden hun chad hiilgene Harin ulsaar n ezleh uusgah hort bodlogo hiie gesen ch chadadgui yumaa.Teheer hujaagaas n hol baih yostoi yumdaa hurliiz min.

Холбоотой мэдээ

Back to top button