А.Дугин охиныхоо аллагад Украины үндсэрхэг үзэлтнүүдийг хардаж байна

ОХУ-ын улс төр судлаач Александр Дугины охиныг автомашинтай нь дэлбэлж хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан билээ. Барууны хэвлэлд гэмт этгээдүүдийн гол бай нь Дарья Дугина биш, эцэг Александр Дугин байсан хэмээн бичиж буй.
Тэгвэл Александр Дугин хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбож үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнд Украины үндсэрхэг үзэлтнүүдээс заналхийлэл ирдэг байжээ. “Комсомольская правда” сонинд энэ талаар мэдээллээ.
Дарья Дугина өнгөрсөн бямба гарагт “Уламжлал” хэмээх арга хэмжээнээс гарч яваад Можайскийн зам дээр автомашин нь дэлбэрч амиа алдсан. Уг машинд эцэг Александр Дугин нь сууж явах ёстой байсан юм. Тэсрэх бөмбөгийг жолоочийн суудал дор, шатахууны шахуургад байрлуулсан байсан бөгөөд 350 орчим грамм тротил байсан болохыг шинжээчид тогтоожээ. Хуулийн байгууллагууд энэ хэргийг үргэлжүүлэн шалгаж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАРДААД ЯАХАВ ДЭЭ. УКРАЙН ХҮН ҮХЭЖ БОЛДОГ ОРОС ХҮН ҮХЭЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ОРЧИН ҮЕИЙН ДАЙНД ХИЛ ХЯЗГААР ГЭЖ БАЙХГҮЙ. ЕР НЬ УКРАЙНЫ ДАЙН БОЛ ПАРТИЗАНЫ ДАЙН БОЛООД УДАЖ БАЙНА. ОРОСД ОРОСЫН ИРГЭНИЙ ПАСПОРТ ГАРТАА АТГАСАН 5САЯ УКРАЙН ХҮН БИЙ ТЭД ЗҮГЭЭР СУУНА ГЭЖ ҮҮ. ЭХЛЭЭД ТЭД ДАЙНААС ДАЙЖНА ЯВААНДАА ТАТАГДАН ОРОЛЦОХ НЬ ГАРЦААГҮЙ
Тийм шүү, 2 р дайнд ч укрианчууд урвадаг л байсан, дайн бол дайн, хайран охин
Буддын шашинд үүнийг Үйлийн үр гэж номолдог ,эцэгтэйгээ хамт дайныг дэмжигч,сурталчлагч байсан юм байна. Бурхан гэсгээлээс хэн ч зайлж чадахгүй
Дуугаа тат