Сингапур улс ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцохоо болилоо

Сингапур улс ижил хүйстний бэлгийн харилцааг хориглосон хуулиа хүчингүй болгожээ. Ингэснээр хот улс ижил хүйстний харилцааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Шийдвэрийг Ерөнхий сайд Ли Сянь Лун үндэсний телевизээр зарлажээ. Сингапурын ижил хүйстнүүд энэ шийдвэрийг “Хүн төрөлхтний ялалт” гэж нэрлэж байгаа талаар ВВС мэдээллээ.
Сингапур улс уламжлалт үзэл, үнэт зүйлтэй, түүнийгээ хатуу баримталдаг гэдгээрээ алдартай. Гэвч сүүлийн үед олон нийтийн зүгээс “Ижил хүйстний харилцааг хориглох тухай” буюу 377A хуулийг “Колоничлолын үеийн үлдэгдэл” хэмээн, цуцлахыг хүчтэй шаардах болсон юм. Энэ шаардлага ийнхүү биелэгдэж байна.
Сингапур ийнхүү ижил хүйстний бэлгийн харилцааг гэмт хэрэг гэж үзэхээ больсон ч ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Ли Сянь Лун энэ асуудлын талаар “Хууль ёсоор, Сингапурт зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг бүртгэнэ гэж заасан” хэмээн мэдэгдэлдээ тодорхой дурджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.