ДЭЛХИЙ

Хятадын “Miniso” фирм өөрсдийгөө япон брэнд мэтээр ойлгуулж байсан буруугаа хүлээлээ

БНХАУ-ын “Miniso” фирм япон хэв маягийг хэт дуурайж, зарим зүйлд мэдрэмжгүй хандсандаа хэрэглэгчдээсээ уучлалт гуйж, цаашдаа бодлогын түвшинд өөрчлөлт хийнэ гэж амлажээ.

Тус брэнд Испанийн хэрэглэгчдэд зориулсан инстаграм хуудастаа шинэ бүтээгдэхүүн болох хүүхэлдэйн цувралын зургийг нийтэлсэн юм байна. Тэр хүүхэлдэйнүүдийн нэг нь “Японы гейша” гэсэн тайлбартай боловч хятад үндэсний ципао хувцастай байсан нь БНХАУ дахь хэрэглэгчдийн шүүмжлэлийг дагуулж, улмаар компанийн зүгээс мэдэгдэл хийхэд хүрсэн байна.

Хэрэглэгчид тэднийг гадаад ертөнцөд өөрсдийгөө япон брэнд мэтээр сурталчлан хэрэглэгчдийг төөрөгдүүлж, эх оронч бус байдал гаргаж байна хэмээн шүүмжилсэн аж. Фирмийн удирдлага энэ сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ ”Бүтээгдэхүүндээ Япон хэв маягийг шингээхийн тулд 2015-2018 оны хооронд япон дизайнер авч ажилуулсан. ...Маркетингийн стратегиа буруу сонгосноо хүлээн зөвшөөрч байна. 2019 оны сүүлээс дэлгүүр, бараа бүтээгдэхүүний уутнаас япон элементийг арилгаж эхэлсэн. Энэ ажил БНХАУ дахь 3100 дэлгүүрт хэрэгжээд эхэлчихсэн. 2023 оны гуравдугаар сар гэхэд хилийн чанад дахь 1900 гаруй дэлгүүрт хэрэгжүүлж эхэлнэ...” гэжээ.    

“Miniso” фирм нь БНХАУ-ынх, дэлхий даяар 5000 гаруй дэлгүүртэй бөгөөд өөрсдийгөө “Япон хэв маягийн амьдралыг бүтээгч бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч” гэж сурталчилсан нь хэрэглэгчдэд “Япон брэнд юм байна” гэсэн ойлголт өгч байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-22 14:03

Ямар өөдгүй юм бэ????????????

Зочин
Зочин
2022-08-22 14:18

Ti sh de

Зочин
Зочин
2022-08-22 14:19

Гайгүй гэсэн бараа нь хятад бар кодтой бдаг шүү

Зочин
Зочин
2022-08-22 14:39

Haha yapon baraanii delguur orloo geed baidag teneguud eniig unshdaa haha

Зочин
Зочин
2022-08-22 20:47
Reply to  Зочин

ла лар нохой минь �######�даа ян ханы зулбасгаа

Өө нөү
Өө нөү
2022-08-22 15:55

Үгүй байлгүйдээ. Би Жапан гэж одоо ч ойлгосоор л байна

Зочин
Зочин
2022-08-22 20:46

өө �########� япон гэж бодож байсан ш дээ �########� гэж

Холбоотой мэдээ

Back to top button