Оросуудын 39 хувь нь энэ намар ажлаа өөрчлөх хүсэлтэй

"Моя работа" төвөөс явуулсан судалгаагаар ОХУ-ын иргэдийн бараг 40 хувь нь энэ намар ажлын байраа өөрчлөх хүсэлтэй байгаа гэсэн дүн гарчээ. Түүнчлэн, санал асуулгад оролцсон таван иргэн тутмын нэг нь ажлаа аль хэдийнэ сольсон гэсэн байна. “РИА Новости” агентлаг энэ талаар мэдээллээ.
“Санал асуулгад оролцсон иргэдийн 42 хувь нь ирэх намар ажлын байраа солихгүй, 39 хувь нь ажлаа өөрчлөх хүсэлтэй, таван хүний нэг нь буюу 19 хувь нь ажлаа солиод удаагүй гэж хариулсан” талаар мэдээлэлд дурджээ.
Дээрхээс гадна, санал асуулгад ороцсон нийт иргэдийн 67 хувь нь өндөр цалингийн төлөө, 51 хувь нь чадварлаг удирдлагын төлөө ажлаа солиход бэлэн гэж хариулсан байна. 45 хувь нь гэртэйгээ ойр, 42 хувь нь илүү найрсаг хамт олны дунд орохын тулд ажлаа сольсон гэжээ. 39 хувь нь ахиж дэвших горьдлого тээж байгаа бол 32 хувь нь ажлын хуваарьт ач холбогдол өгчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.