ДЭЛХИЙ

Украины дайны агуулга Арктик руу хүрээгээ тэллээ

Германы “Тагесшпигель” сонин барууны орнууд Украины дайнаас үүдэлтэй сөргөлдөөнөөс болж ОХУ-тай Арктикийн асуудлаар хамтарч ажиллахгүй болсонд хамгийн ихээр баярлаж байгаа гэсэн утгатай нийтлэл гарчээ.

Түүнд бичсэнээр, Швед, Финланд УАЦЭ-д нэгдсэнээр Балтийн тэнгис УАЦЭ-ийн тэнгис, ОХУ-ыг эс тооцвол Арктик бүхэлдээ УАЦЭ-ийн тив болж байгаа гэнэ. Энэ нь Украины дайны цаад агуулгыг илүү өргөн болгож буй аж. Тодруулбал, Арктикийн төлөөх тэмцэл илүү хурцдаж, хойд мөсөн тивийг цэрэг зэвсэгжүүлэх явц юу, юугүй эрчээ авах нөхцлийг үүсгэсэн байна.

Арктик дахь ОХУ-ын ашиг сонирхол тодорхой бол барууныхан буюу УАЦЭ-ийн гишүүн орнуудаас Швед, Финланд, Норвег гэхээсээ илүү АНУ өрсөлдөөнд хүч түрэн орж ирэх юм байна. АНУ-ын зарим судлаачид улсаа Хойд мөсөн тивийг эрхшээх өрсөлдөөнд хэтэрхий сулбагар байна гэж шүүмжлэх нь сүүлийн үед эрс ихэссэн. Тэгвэл Финланд, Швед аюулгүй байдлаа УАЦЭ-д даатгаснаар АНУ-д нэг ёсондоо өртэй болж буй бөгөөд АНУ энэ аргагүй байдлыг нь Арктикийг эзэмших төлөвлөгөөндөө түлхүү ашиглах нь бараг л тодорхой болжээ.   

“Дэлхийн титэм” гэх гоёмсог хочтой ч мөнхийн хүйтэн, цас мөснөөс өөр юмгүй энэ тив яагаад тэргүүлэх гүрнүүдийн өрсөлдөөний талбар болов оо. Үүнд нам дор газрынхны сэтгэлийг ихэд түгшээж буй, эхлээд “Дэлхийн дулаарал” гэх сүржин нэртэй байснаа нотлогдохгүй болохоор сүүлд “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг болсон тэр үзэгдэл гол үүрэг гүйцэтгэж буй.

АРКТИК ОДОО МӨСӨН ТИВ БИШ БОЛСОН

АНУ-ын Далай, цаг уурын шинжилгээний алба 2018 арванхоёрдугаар сард Нью Орлеан хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлаар “Шинэ Арктик” гэсэн илтгэл хэлэлцүүлжээ. “Шинэ Арктик” хэмээх уг илтгэлд “2000 оноос хойших 18 жилд хайлсан Арктикийн мөсөн бүрхүүлийн хэмжээ үүнээс өмнөх 1500 жилийнхтэй тэнцсэнийг судалгаагаар тогтоосон” гээд цаашид “Мөсөн тив” гэсэн ойлголтыг халах цаг болсныг албан ёсоор зарласан байна.

Цаашдын төлвийг аваад үзсэн ч одоо сулраад байгаа газрууд эргээд мөсөнд эзлэгдэх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгааг илтгэлд онцлон тэмдэглэжээ.

Төрийн байгууллага нь Арктикийг ердийн эх газар гэж үзэх цаг болсныг зарлан тунхагласан энэ явдлыг шинжээчид “АНУ Арктикийг эзэмших өрсөлдөөнд илүү хүч хаях болсны шинж” хэмээн дүгнэсэн юм.    

Үнэндээ ч Нэгдсэн улс Арктикийг эзэмших өрсөлдөөнд ОХУ-аас хол хоцорч яваа. Дэлхийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийдэг “Guggenheim Partners”-ын судалгаагаар, тухайн үед Арктикт 1 их наяд ам.долларын өртөг бүхий 900 төсөл хэрэгжиж байснаас 300 тэрбумыг нь ОХУ оруулсан байжээ. одоогоор энэ өрсөлдөөнд бусдыгаа хошуучилж буй. АНУ-д уг нь оруулья гэвэл оруулах хөрөнгө мөнгөний бололцоо хангалттай бий. Нэгэнт анхаарал хандуулсан л бол хөрөнгө оруулалт тал дээр хангалттай нөөц бололцоо АНУ-д бий. Гэхдээ аж ахуйн гэхээсээ батлан хамгаалах чиглэлд илүү анхаарч байсныг нь бодвол одоогийн нөхцөл байдлыг мэдэж байж үү дээ гэмээр санагдана. ОХУ ч ялгаагүй, Арктикт БНХАУ-ын мөнгөөр төсөл хэрэгжүүлэх дашрамд цэрэг зэвсэг байршуулж, хээрийн сургууль явуулж иржээ.   

АКТИКИЙГ ЭЗЭМШИХ ӨРСӨЛДӨӨН 8+1

Арктикт газар нутагтай, энэ тивийг эрхшээх бүрэн эрх бүхий найман улс (Канад, Дани, Финланд, Исланд, Норвеги, ОХУ, Швед, АНУ) бий. Эдгээр улсууд Арктикийн зөвлөл хэмээх байгууллага үүсгэн асуудлаа шийдэж байдаг. Удирдах эрх мэдлийг ээлжилж авна.

Арктикт хөрөнгө оруулж буй орнуудын ашиг сонирхол бол 35 их наяд ам.доллараар үнэлэгдэх байгалийн хий, дэлхийн нийт нөөцийн тавны нэгийг агуулж байж магадгүй газрын тосны ордууд юм.

Алт, мөнгө, алмааз, титан, бал чулуу, уран, газрын ховор элемент ч бий.

Газрын тос, байгалийн хийн асар баялаг ордууд илэрсэн 1970-аад оны сүүлээс энэ бүс нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт идэвхжсэн бөгөөд БНХАУ мөнгөөр цохин орж ирснээс хойш сүүлийн хэдэн жилд бүр ч эрчтэйгээр нэмэгджээ.

Нэгэн цагт цас мөс, жавраас өөр юмгүй байсан энэ тивд сүүлийн жилүүдэд амьдрал цэцэглэж, эдийн засгийн өсөлт, хийгдэж буй хөрөнгө оруулалтыг нь тооцож үзвэл үсрэнгүй хөгжиж буй орнуудыг ч давахаар хэмжээнд очжээ. 

БНХАУ-ЫН АШИГ СОНИРХОЛ БҮС БА ЗАМ

Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцлөөс болоод энэ бүсэд хийгдэх бүтээн байгуулалтууд технологийн хамгийн орчин үеийн шийдлийг шаарддаг онцлогтой. Үүнээсээ болоод маш өндөр зардал шаардлагатай болдог байна. Чухам энэ нөхцөл байдал Хойд мөсөн тивийг эзэмших өрсөлдөөнд нэгдэх боломжийг БНХАУ-д олгосон юм.

БНХАУ-ын хувьд, газрын хэвлийн баялгаас хувь хүртэхээс гадна Арктикаар хийгдэх маш товч далайн тээврийн замыг “Бүс ба зам” хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгох сонирхолтой. Энэ бүсэд байдаг Хойд мөсөн далай нь дэлхийн бусад далайгаас хамгийн жижиг нь боловч Ази, Европ, Хойд Америкийг холбосон стратегийн чухал байршилд оршдог давуу талтай. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хийгддэг худалдааны тээврийн 90 хувь нь энэ гурван тивд ногддог гэхээр Арктикт хөгжих асар их нөөц бололцоо байгаа нь харагдана.

Хэрвээ Хойд мөсөн далайг дэлхийн худалдааны тээврийн идэвхитэй маршрут болгож чадваас энэ бүс нутаг гэрлийн хурдаар цэцэглэн хөгжих нь гарцаагүй.

Хятадуудын “Нэг бүс, нэг зам”-ынхаа хүрээнд Арктикийн бүсэд оруулах хөрөнгө оруулалт нь “Ямал СПГ” байгалийн хийн компанийн 29.9 хувийг худалдаж авснаар эхэлсэн байдаг. Эхлээд 20 хувийг Хятадын үндэсний газрын тосны компани (CNPC) 2013 онд авсан бол хоёр жилийн дараа 9.9 хувийг “Торгоны замын сан” (Silk Road Fund Co Ltd) компани худалдаж авчээ. Улмаар Хятадын “Эксим” банк, Хөгжлийн банк санхүүжүүлэх болсноор хятадуудын байдал ихэд бэхэжсэн юм. Ингэснээр бүс нутгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдэд оролцох, хувь эзэмших боломжоо бүрдүүлсэн юм.

АНУ-ын гол өрсөлдөгч болох ОХУ-БНХАУ-ын түншлэл Арктикт ингэж бий болсон түүхтэй.

АРКТИК-ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ

Арктик нь олон улсын ашиг сонирхлын бай гэдгээрээ бүх дэлхийг хамарсан геополитикийн эрсдлийг бий болгох магадлалтай бүс гэж тооцогддог. Арктикт эзэмшилтэй улс орнуудын хооронд газар нутгийн маргаан ч гардаг. Гэсэн ч асуудлаа хэлэлцээрийн ширээнд суух замаар шийдсээр иржээ. Тухайлбал, ОХУ Норвеги улсууд 2010 онд гэрээ байгуулан газар нутгийн маргаанаа нэг мөр болгож байсан жишээ бий. Харин одоо ингэж эв найртай асуудлаа шийдэх нь юу л бол. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн “Тагесшпигель”-ийн нийтлэлд “Швед, Финландыг нэгтгэснээр Хойд мөсөн тивд ОХУ, УАЦЭ-ээс өөр эрэг эзэмшигч улс үгүй болсон” хэмээн онцолсон. Энэ нь  сөргөлдөгч талууд Арктикт фронт нээх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. ОХУ эртнээс УАЦЭ-ээс болгоомжлон энэ бүс нутагт цэрэг зэвсэг төвлөрүүлж ирсэн бөгөөд энэ нь ч одоо харахад зөв байж.  

Оросууд Мурманск зэрэг хойд мужууддаа цэргийн хээрийн сургууль олонтаа зохион байгуулж, хүйтэнд дасгаж байсан нь тохиолдлын хэрэг биш болов уу.  

Арктикт төвлөрүүлсэн цэрэг зэвсгийн хүчин чадлын хувьд ОХУ АНУ-аас хол тасархай байдлыг үүсгэж чадсан. АНУ-ын  Аляска дахь тэнгисийн цэргийн хүчин 50 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн “Туйлын од” нэртэй мөс зүсэгч ганц хөлөг онгоцтой байхад ОХУ-ын флот цөмийн хөдөлгүүртэй 40 онгоцтой байх жишээтэй. АНУ–ын Эргийн хамгаалалтын флотын захирагч, адмирал Пол Зукунфт  Пентагонд хийсэн илтгэлдээ “Маргааш ОХУ-тай дайтаж эхэллээ гэхэд шууд ялагдахаар нөхцөл байдалд байна” хэмээн илтгэж байжээ. Одоо Арктикийг эрхшээгч наймын долоо нь УАЦЭ-ийн туг дор нэгдсэн тул адмирал Карл Л.Шульцын үед байдал эрс дээрдэх хүлээлт байна. Гэхдээ энэ нь хойд мөсөн тивийг улам л халуун цэг болгох нь тодорхой билээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 10:00

IIM EREN VED DAIN DAJNAAAA BOLIJ BOLDOGGVI YM BHDAAAA BID CHIN BUGD L NG DELHIII DEEER AMIDARCH BGA HUMUUS SHVVV. DEEE

Зочин
Зочин
2022-08-23 11:20

ухаантай байж бага хүний амь үрэгдээсэй бурхан минь гэж

Зочин
Зочин
2022-08-23 13:32

Хойно эх газар байхгүй, д##ай л бий. Харин өмнөд туйлд эх газар бий. Хойно бол зөвхөн арктикийн бүс гэдгээрээ орон оронд харъя##агддаг эх газрын үзүүр л хамрагдана. Гэвч тэдгээр газар бүгд эзэнтэй.

Уншигч
Уншигч
2022-08-23 19:48

Орос ч аугаа гүрэн юм аа

Зочин
Зочин
2022-08-24 20:17

Шун##тай оросууд

Зочин
Зочин
2022-08-25 01:44
Reply to  Зочин

m#l

Зочин
Зочин
2022-08-25 13:51

Арктикад НАТО ын цэргийн эвсэл б##чирдана. Арктикад ажиллаж амьдрах Саран дээр ажиллахаас ч хүнд гэж эрдэмтэд хэлсэн байдаг.

Зочин
Зочин
2022-08-25 21:58

ОРОСЫГ ЦӨМД

Холбоотой мэдээ

Back to top button