ДЭЛХИЙ

Дарья Дугинаг хөнөөсөн этгээд эмэгтэй хүн байжээ

ОХУ улс төр судлаач Дарья Дугинагийн аллагад Украиныг албан ёсоор буруутгажээ. 29 настай бүсгүй өнгөрсөн бямба гаригт автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан юм.

-ОХУ Дарья Дугинагийн аллагад Украиныг буруутгалаа-

Хэрэг гарсан даруйд хэвлэлүүд энэхүү хэргийн гол бай нь бүсгүйн эцэг, В.Путиний ойрын хүн гэгддэг Александр Дугин байсан байж болох талаар таамаг дэвшүүлэн бичиж эхэлсэн. А.Дугин өөрөө ч хуулийн байгууллагад өгсөн байцаалтдаа хэрэгт Украины үндсэрхэг үзэлтнүүдийг хардаж байгаагаа мэдүүлсэн байдаг. Тэгвэл ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өчигдөр албан ёсоор мэдэгдэл хийж, Украиныг энэ хэрэгт буруутай, шууд хариуцлага хүлээлгэх субъект мөн гэжээ. Украины тал өөрсдийгөө энэ хэрэгт ямар ч буруугүй гэж өмнө нь мэдэгдсэнийг үл харгалзан Холбооны аюулгүй байдлын алба Украиныг буруутай гэж үзжээ.

Холбооны аюулгүй байдлын албаны хэвлэлд өгсөн мэдээллээр, алуурчин нь украин эмэгтэй. Бага насны охины хамт өнгөрсөн сард ОХУ-д дүрвэгчийн дүрээр ирсэн. Үнэндээ бол Украины тусгай албадтай холбоотой бэлтгэгдсэн хүн байсан гэнэ. Тэрбээр ОХУ-д ирээд Дарья Дугинагийн амьдарч байсан байранд байр хөлсөлж, халдлагад бэлтгэж эхэлсэн гэнэ. Улмаар гурван өөр дугаар бүхий Mini Cooper автомашин хөлөглөн Москва хотоор Дарья Дугинаг мөрдөж байсан, халдлага үйлдсэнийхээ дараа Эстон руу оргон зайлж, тэндээ бүгж байгаа гэдгийг ч Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлэлд тодорхой бичжээ. Дээрх мэдээллийг Д.Дугинагийн амьдарч байсан байр болон автозамын камерын бичлэг шүүн баталгаажуулсан аж.

Дарья Дугина цэрэг дайны сурвалжлагч, Төв телевизэд мэргэжилтнээр ажиллахын зэрэгцээ улс төр, гүн ухаан судалж, Кремлийг дэмжсэн нийтлэлүүдийг хэвлэлд бичдэг байсан юм. Ерөнхийлөгч В.Путин түүний оршуулгын зардлыг хувиасаа төлж, "Эр зоригийн төлөө" одонгоор нэхэн шагнасан байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НАЦИЗМЫГ нэг мөсөн дарахгүй бол ингэж гай зовлон учруулсаар байх нь ээ!!!

Зочин
Зочин

HARAMSALTAI MEDEEELEL BNA

Зочин
Зочин

Энэ эмэгтэй чинь украйныг дэмждэг оросын дайныг эсэргүүцдэг сэтгүүлч байсан санагдах юм

Зочин
Зочин

АЮУЛТАЙ ШУЛМЫГ ДАРАН СӨНӨӨЖ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button