СПОРТ

Туркийн багт очсон А.Дзюба анхны тоглолтдоо гоол оруулжээ

Туркийн “Адан Демирспор” багт очсон ОХУ-ын довтлогч Артем Дзюба шинэ багтаа хийсэн эхний тоглолтдоо гоол оруулжээ.

Баг нь Туркийн АШТ-ий гуравдугаар тойрогт “Фенербахче”-тай таарч, 2:4-өөр хожигдоход орос довтлогч 66 минутад гоол оруулсан байна. Тэрбээр энэ тоглолтод багаасаа хамгийн өндөр буюу 7.4 гэсэн үнэлгээ авчээ. Хожсон багаас гоолын дамжуулалт өгсөн Линкольн Оливейра 7,7, хаалгач Алтай Байындыр 7,7, дубль хийсэн Эннера Валенси 8,2 үнэлгээ авсан байна.

А.Дзюба 87 минут тоглохдоо хаалгаа нэг удаа онож цохиод гоол оруулсан аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button