ДЭЛХИЙ

Казах жүжигчин Вьетнамд очоод хятадуудад боолчлогдсон гэв

Казахстаны жүжигчин, блогер Анель Бермаганбетова Лаост үйл ажиллагаа явуулдаг Хятад компанид хөдөлмөрийн мөлжлөг, орчин үеийн боолчлолд өртсөн гэж инстаграм хуудастаа мэдээлжээ.  

Анель уг нь Хятадын компанид ажилд орохоор төлөвлөж Лаост очсон юм байна. Компанийн удирдлагууд түүнийг эхлээд төв оффист хүлээж авсан ч дараа нь дараа нь Чианграйд аваачиж, хотоос 2.5 км зайтай газар найман ортой, бохир заваан өрөөнд оруулжээ. Гол нь усанд орох шүршүүр ч байгаагүй нь жүжигчнийг ихээр гайхшруулсан гэнэ. Тэрээр ажлаасаа гарахыг хүссэн ч компани нь зөвшөөрөлгүй одоо болтол ажилласаар байгаа гэдгээ дагагчдадаа уламжилжээ. Байгаа газрынхаа орчин нөхцөл, компанийн удирдлагуудад бичсэн зурвасаа ч дэлгэсэн байна. Түүнд бүсгүй “Ажлаасаа гарья”, компанийн захирал “Гаргахгүй” гэсэн утгатай үгс бичсэн байжээ.

Анель Бермаганбетовагийн нөхцөл байдал олон нийтэд ил болсны дараа Казахстаны Гадаад харилцааны яам “Бермаганбетовад тохиолдсон явдлыг Вьетнам дахь ЭСЯ-нд хянаж байгаа” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-23 18:41

Heseg bavuulj dee haha

Зочин
Зочин
2022-08-24 16:03

Ямар ч тохиолдолд хууль ёсоор хөгжсөн орон руу явсан нь дээр. Бусад газар осолтой. Хөгжчөн оронд ч хэрэв хууль бусаар байв�##� хүний эрх чөлөө шууд устана. З�##�уу байхад оюутнаар гарах л хамгийн боломжтой хувилбар. ингэхийн тулд сургуульдаа сайн сурч хичээх, гадаад хэл сурах. Зорилгоо тодорхойлох. Ямар мэргэжлээд яаагаад сурахаа тодорхойлох.

Холбоотой мэдээ

Back to top button