СПОРТ

Дугуйн спортоор улсын шигшээ баг байгуулахаар боллоо

Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дугуйн спортын төрлөөр улсын шигшээ багийг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Монголын дугуйн холбоо албан ёсны фэйсбүүк хуудастаа энэ талаар мэдээллээ.

Мэдээлэлд “Атланта 1996” олимпын наадмаас эхлэн мэргэжлийн дугуйчид Зуны олимпын наадамд оролцдог болсноос хойш Монголын дугуйчид олимпод орох эрхээ авч чадахгүй байгаа билээ. Харин сүүлийн 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд мэргэжлийн дугуйчидтай болсон. Энэ онд Холбооны дэргэд анхныхаа мэргэжлийн багийг байгуулснаар мэргэжлийн тэмцээнүүдэд оролцон UCI оноогоо цуглуулж, 2023 онд “Парис 2024” олимпын наадамд оролцох 1-2 эрх авахад тун ойрхон болоод байна.

Үүний тулд мэдээж, төр засгийн дэмжлэг буюу Улсын шигшээ багийг байгуулах нь хамгаас чухал юм. Эхний ээлжинд таван хүний бүрэлдхүүнтэй Улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гарсанд Монголын дугуйн холбоо туйлын баяртай байна!

Mонголын дугуйчдыг дэмжиж итгэж шийдвэр гаргасан БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан танд нийт дугуйчдынхаа өмнөөс талархан мэхийн ёслоё!

Мөн мэдээж асар их үүрэг гүйцэтгэсэн эрхэм УИХ-ийн гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга, Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг таньд БАЯРЛАЛАА гэж хэлэх багадмой! Монголын нийт дугуйчдадаа амжилт хүсье” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button