В.Зелинський: Оросууд Тусгаар тогтнолын өдрөөр хүчтэй цохилт өгөх вий гэж болгоомжилж байна

Өнөөдөр Украин улс ЗХУ-аас салан тусгаарласан, Тусгаар тогтнолын баярын өдөр нь юм. Үүнтэй холбогдуулаад энэ өдөр ОХУ-аас хүчтэй цохилт ирж магадгүй гэж болгоомжилж байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зелинський илэрхийлжээ.
Ард түмэндээ өдөр бүр хүргэдэг видео мэдээлэлдээ тэрбээр өчигдөр “Маргааш бидний хувьд чухал өдөр. Харамсалтай нь манай дайсанд бас энэ өдөр чухал юм. Тиймээс маргааш ОХУ-ын зүгээс ирэх цохилтод бэлэн байх хэрэгтэй болж байна” хэмээн онцолжээ.
Украины энэ болгоомжлолыг АНУ улам лавшруулж, барууны хэвлэлүүдэд “ОХУ Украины тусгаар тогтнолын баярын өдрөөр иргэний объектуудад цохилт өгч магадгүй” хэмээн бичиж байна.
Дээрх болгоомжлолоос үүдэлтэйгээр өчигдрөөс эхлэн 25-ныг хүртэл Украинд олон нийтийн арга хэмжээг хориглоод байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Alia saobadai min orosuud engiin ardiig tegehgui za chi buu jujigle manaihaas batuuil sosorbaram ebii erdene tuunii huuhduudiig awj baildaaj yaj zugtahnuu haray