ДЭЛХИЙ

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак ялаа эдэлж эхэлжээ

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак ялаа эдэлж эхэлжээ. Дээд шүүхээс түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэлгүй орхиж, өмнөх шатны шүүхээс оноосон 12 жилийн ялыг хэвээр үлдээсний дараа түүнийг шууд шорон руу ачсан байна.

Малайзын шүүх түүнийг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхдаа төрийн өмчийн 1MDB (1Malaysia Development Berhad) сангийн хөрөнгийг захиран зарцуулах явцдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан юм.

12 жилийн ялыг түүнд долоон зүйлчлэлээр 2020 онд оноосон ч Дээд шүүхэд давж заалдах боломжоо ашиглатлаа батлан даалтад гараад байсан. Сая Дээд шүүх давж заалдсан гомдлыг нь хэрэгсээгүй, түүнчлэн ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг нь хүлээж аваагүй тул ийнхүү шүүхийн танхимаас шууд шорон руу ачжээ. Учруулсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.доллар гэж яригдаж байсан ч мөрдөн байцаалтын явцад буурч, 1MDB сангийн нэг салбар байсан “SRC International”-ээс 42 сая ринггит буюу 9.4 сая ам.доллар завшсан гэж үзжээ.

Малайзын шүүх Ерөнхий сайд аснаа 12 жил хорихоос гадна 210 сая ринггит буюу 46.8 сая ам.доллараар торгосон юм.

Өчигдөр шийдэгдсэн энэ асуудал Нажиб Разактай холбоотой шүүхийн таван маргааны зөвхөн нэг нь бөгөөд цаана нь дөрвөн хэрэг шийдлээ хүлээж  буй. Тухайлбал, Нажибын эхнэр Росмах Мансорт мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн бөгөөд шүүх энэ хэргийг есдүгээр сарын 1-нд хэлэлцэх юм байна.       

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
өөөөө
өөөөө

Монгол бүсгүйн амь насыг хорооход оролцсон хэрэгтээ давхар ял эдлэх ёстой

Зочин
Зочин
Reply to  өөөөө

Тэр нэг гэрч нь үхэхээс нь өмнө мөн өөрөө үхэхээсээ өмнө илчлээд гэрчлээд өгөөсөй. Тэгвэл аллага дээр нь нэмэгдвэл амьддаа гарч ирэхгүй !

Bidon
Bidon

Mada bil uu q atsiin bavdag bsan gishi bsan daa teriig bavj bgaad cr chaasan bh te

эцэг
эцэг

Одоол монголын төр иргэнийхээ эрхийг хамгаалан дуугарах цаг билээ. Харж байя да.Би Гадаад хэргийн сайдад уулзая гэж олонтой хандаж өргөдөл хүргүүлсэн боловч жил таван сар өнгөрлөө. Завгүйл байдаг бололтой.Малайзын шүүх хурлаа явуулахгүй бүтэн жил хойшлуулаад байгаа.Охиныг минь устгасан 10сарын19 нд хуралдана гэж сонгосон сурагтай.Чухам яагаад энэ үеийг сонгож байгаад би гайхаж байгаа.Тэднийд энэ өдөр "ЧУХАЛ ТЭМТЭГЛЭЛТ" өдөр юм боловуу?Эсвэл 16 жил болсон асуудлаа нэг мөр шийдэх гэж байгаа юмуу бүү мэддээ.

Холбоотой мэдээ

Back to top button