ДЭЛХИЙ

Финландын Ерөнхий сайд ард иргэдээсээ уучлалт гуйлаа

Финландын Ерөнхий сайд Санна Марин албан ёсны өргөөндөө зүй зохисгүй хувцасласаныхаа төлөө ард иргэдээсээ уучлал гуйсан байна.

Олон нийтэд дэлгэсэн гэрэл зураг нь өнгөрсөн сарын сүүлээр, Ruisrock хөгжмийн наадмын дараа Хельсинкийн Кесарата дахь албан ёсны өргөөнд нь болсон гэж тэрээр мэдэгджээ. Зурагт тэрбээр дээгүүрээ нимгэн нойтон хувцастай, өөр нэг зурагт эмэгтэй хүнтэй тэврэлдэж, үнсэлцэх гэж байгаа байдалтай буусан байжээ.

Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө үдэшлэгт хэтэрхий зайдгай байдалтай оролцсон нь илчлэгдэж, сайн дураараа хар тамхины шинжилгээ өгөн байж хэл амыг намжаагаад байсан юм.

Үдэшлэгийн хэрэг явдлын үеэр “Хувийн орон зайд болсон хэргийг бичиж авчээ. Бичлэг хийсэн этгээд намайгш сүрдүүлээгүй болохоор зорилготойгоор олон нийттэй ажиллаад байна уу гэж хардаж байна. Энэ нь намайг илүү түгшээж байна” хэмээн ярьж байсан бараг л батлагдав. Тэрээр үдэшлэгт оролцсоныхоо төлөө ард иргэдээс уучлалт гуйгаагүй бол энэ удаа уучлалт гуйжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-24 15:53

Уучл##т гуйхаар зураг биш л байна. Задгай хувцасгүй л байна. Би тэгвэл зуны х##уунд дээгүүрээ зөвхөн хөхний даруулгатай яваад тэрийг нь шүүмжлэх гэсэн эрэгтэйг үгээр нам цохиж байгаа эмэгтэй харсан. Тэрний дэргэд энэ хүн хувцастай мөн олон нийтийн газар биш хувийн үдэшлэгт байна. Медведъев ч гэсэн үдэшлэгт очоод бүжиглэж буй видео байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button