"Төрийн хутгуур": Т.Доржханд шалгуулбал 1.2 дугаар заалтаар эрсдэлд унаж болзошгүй
УИХ-ын гишүүн Т.Доржханд гэдэг хүнээс болоод Монголын төр үймлээ. Түүний гаргасан гомдлын дагуу ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1 заалттай холбоотой гаргасан 02 дугаар тогтоол хуулийн маргаан дагуулж, хуульчдыг талцуулаад байна. Иймэрхүү маргаан хэрхэн шийдэгдэхээсээ үл хамаараад төр, иргэний итгэлцлийг арилгаж, Үндсэн хууль, төрийн институциудыг хүчгүйдүүлж байдаг жамтай.
“Иргэн” хэмээх тодотголтой Д.Ламжав гуай нэг хэсэг ҮХЦ-д байнга хандаж, ажилтай байлгадаг байлаа. Түүний цэцэд хандаж шийдвэрлүүлсэн асуудлууд нь төрийн тогтолцоо, институцүүдийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах зэрэг ардчиллын үнэт зүйлийг бататгасан, тодорхой нэг институц, албан тушаалтанд эрх мэдлийн төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, агуулгаараа иргэд, олон нийтэд ашигтай байдаг байв.
“Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн зөвхөн тэр асуудлаар л иргэн Цэцэд хандах эрхтэй. Эрх зүйн актуудын асуудлаар Цэцэд хандах эрхгүй” гэсэн заалт нэр бүхий хуульд ороод батлагдчихсан байсныг ҮХЦ-д хандаж хүчингүй болгуулсныг энд дурдаж болж байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн Т.Доржханд байнга ҮХЦ-д гомдол гаргадаг боллоо. Д.Ламжав гуай ҮХЦ-д хандаж шийдвэр гаргуулах бүрд дээр хэлсэнчлэн тогтолцооны гажуудал, эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлж, иргэний эрх бэхэждэг байсан бол харин Т.Доржханд гишүүний ҮХЦ-д хандсан тохиолдол бүр эрх баригчдад ашигтай туссан байх юм.
Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болгох асуудлаар хандаж, Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригчдад ашигтай шийдэгдэх замыг зассан. Энэ удаа УИХ-ын гишүүний эрх мэдэл, Засгийн газрын нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгод үйлчилж, ард түмнийг залилж мэхлэсэн хэргээс зайлсхийхэд нь туслав.
Жишээ нь, Үндсэн хуулийн 39-ийн 1 дүгээр заалтаас болж Ерөнхий сайд /хүссэн хүнээ сайд болгож чадахгүй/ УИХ-ын 10 гаруй гишүүн л хохирч байсан. Үнэндээ л тохиолдлынх гэж үзэхэд хэтэрхий олон үйлдэлтэй болчихлоо.
Тэрбээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүний тоог нэмэх зэрэг сонсоход сайхан олон зүйл ярьж яваа ч түүнийгээ эрх баригч намд үйлчилснээр олж авна гэж бодсоноороо алдсан. Олон нийт түүнийг эрх баригчдын захиалгаар хөдөлсөн гэж хардаж байгаа нь буруу биш. Дэндүү гэхэд дэндүү олон шалтгаан байна.
ШАЛТГААН: МАН шууд хамаарал бүхий этгээдээрээ ҮХЦ-д хандуулахгүй байх тодорхой шалтгаан байсан. Юуны түрүүнд, 2019 оны өөрчлөлтөөр орж ирсэн Үндсэн хуулийн 39.1 буюу Давхар дээлтэй сайд нарыг дөрвөөр хязгаарласан заалт бол нийгмийн захиалга, ард түмний хүсэл байсан явдал. Үүнийг эрх баригчид сонгогчдод нэр олж, 2020 оны сонгуульд ялах нэг хэрэгсэл болгосон. Сонгуульдаа ч ялсан. Тиймээс өөрсдөө ҮХЦ-д хандаж шийдвэр гаргуулбал ард түмнийг хууран мэхэлж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг болно. Хүний гараар могой бариулах болсон хамгийн гол шалтгаан нь энэ. Энэ нь үгээр нь хөдөлчих нэгнийг хайхад хүргэсэн байж болно. Нэлээд шуналтай, УИХ-ын гишүүн /УИХ-ын гишүүн Засгийн газарт орсноор бусад гишүүд ч улсын төсөвт нөлөөлөх боломж дам байдлаар үүсдэг/, зарчимгүй /УИХ-ын 10 гаруй гишүүний эрх ашгийг олон нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьж чадах/ хүн л үүнд тохирох байсан.
Т.Доржхандын гаргаж тавьж буй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал бол зарчмын, зөв харагдав ч одоогийн нөхцөлд үйлдлээ зөвтгөх шалтгаан хайж байгаа төдий. УИХ зөвхөн Давхар дээлтэй холбоотой өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон нь үүний том жишээ. Т.Доржханд үүнд бухимдаж, уйлан дуугарч байгаа мэт харагдавч үнэндээ түүний хэлснээр гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчилбөл УИХ-ыг шууд тарааж, ээлжит бус сонгууль зарлах нөхцөл үүснэ. Батлаад, хэрэгжилтийг нь 2024 оноор тавьж өгөх боломжийг эрх баригчид ашиглахгүй байгаа нь бас нэгийг хэлнэ. Ийм үр дагаврыг Т.Доржханд урьдчилж хараагүй гэхэд би л лав итгэхгүй. Яах вэ, “Ямар ч том, зарчмын саналын ард өчүүхэн муу эрх ашиг нь байдаг” ёсоор Т.Доржханд эрх баригчдын зараалаар Цэцэд хандсан үндэслэлдээ тайлбар олохын ялдамд УИХ-ын гишүүний тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх амбийцаа наасныг үгүйсгэхгүй. Пропорциональ тогтолцоонд шилжвэл жагсаалтаар бат гишүүн болох хүн бол тэр юм. Гишүүний тоо нэмэгдвэл эрх баригчдад ч ашигтай тул алга ташуулчихна гэж гэнэхнээр төсөөлсөн байж болох.
Т.Доржханд ҮХЦ-д хандсанаараа сайн гэж хэлэхээргүй дараах үр дагаврыг бий болгохоор байна:
- УИХ-ын чадамж буурна /Засгийн газарт УИХ-аас 10 гаруй гишүүн орж ирнэ/
- УИХ-ын ашиг сонирхол Засгийн газарт орж ирснээр төсөв үр дүнгүй зарцуулагдах эрсдэл нэмэгдэнэ. Тойргийн сонирхол салбарын буюу улс орны хэмжээний ашиг сонирхлыг татаж унагах магадлал өснө гэсэн үг юм.
- Иргэдийн хууль тогтоогчдод, төрд итгэх итгэл буурна. Энэ хамгийн хорлонтой нь. УИХ өөрөө баталсан хууль, зарчмаа Засгийн газарт үзүүүлэх нөлөө, цаад утгаараа төсөв захиран зарцуулах боломжоор сольж байна.

Т.ДОРЖХАНДЫГ ШАЛГАХ ЁСТОЙ: “УИХ одоо ҮХНӨ-ийг Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар л өөрчлөхгүй бол уг хуулийн 1.2 дугаар заалтаар өөрсдөө ч, Т.Доржханд ч маш том асуудалд орно” гэсэн яриа хуульчдын хүрээнд явж байна. “Эрх баригч намтай ямар холбоотойг шалгаж тогтоох шаардлагатай” гэсэн байр суурь ч харагдана. Эрх баригчидтай холбоотой асуудал учир, ойрд ийм боломж үүсэх нь юу л бол. Гэсэн ч хэзээ нэгэн цагт түүнийг шалгах нь гарцаагүй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХҮН НАМ ГЭГЧЭЭС НЭГ Ч ХҮН БИТГИЙ СОНГООРОЙ.............МОНГОЛЧУУДАА
МАН -ын угаадсыг долоогч хорчин хорлон сүйтгэгч Доржханд гэж этгээдийг төр бүү зүтгүүл.!!Ард түмний эсэргүүг Монголчууд сайн харж авлаа.!!!2024 оны сонгуульд энэ урвагчийг бүү соногоорой Монголчуудаа.!!!!
Дорж ханд гэж урвагч зүгээр зайлаа чи..!!Гишүүдийн тоог нэхмэх биш хасах хэрэгтэй.Та нар шиг урвагч нар ҮХНӨ төнд гар дүрэх эрх байхгүй шүү.!!!Эрс эсэргүүцэж иргэд.!!!МАН -ын долоогч гишүүн Сайдын суудал горилогч .!!!
Нэг их мэдлэгтэй хүний дүр үзүүлэн үгийн хуваарилалт акцент авч сүрийг үзүүлэн ярих юмаа. Кккк????????????.Зөвхөн өөрийн амбийц намын нөлөөллөө л оруулах гэсэн хар амиа л бодсон новш л доо . Өнгөц харахад нэг их шудраг үнэний туйл. Хачир дээрээ хөшиг хаагаад хор хов хутгаж найруулж явдаг л нөхөр.
Ардын намын халаасны нам гэдгээ батлаад байгаа юм даа? Ардын нам өөрсдөө үндсэн хууль өөрчлье гэхээр үнийн өсөлт бензин шатахууны үнэ эдийн засаг улс орны байгаа байдал гээд асуудал их учир ярьж чадахгүй айж байгаа учир энэ нөхрөөр өөрчлөх санал оруулаад яриулаад байгаа юм.
2019 онд өөрчилсөн үндсэн хуулийн өөрчлөлт нь үр дүнгээ өгөөгүй бүр дордсон. Үндсэн хууль бол ардын намын асуудлаа шийддэг хэрэгсэл биш хэн нэгэн золбин ХҮН очоод л санал оруулаад засаад явдаг ч юм биш Монголын ард түмний нийтийн эрх ашиг эрх чөлөө эдийн засаг тусгаар тогтнолын баталгаа.
Энн халтарийг цэцийн 9н пиZdaatai цуг барьж хориод бүх данс хөрөнгийг нь шалгахад ойлгомжтой л байх төрийн эсрэг ийм гэмт хэрэг илрэх нт тодорхой
Луйварчдын жинхэнэ бамбай болсон хутгуурдаа Шалгах цаг нь ирвэл мөнч их юм гарнадаа
ene tembuutei xaltar ugur huuriig harhaar sonshooor pzda shuud irliiz hurliiz yankan udam sudraar ni shuud budaj almaar sanagdhii ene xaltar tsaraitiig uter turgen nud ni sohloh heregtei ehleed yaaaraltai
энэ их хуралд үнэхээр хэрэггүй хэдхэн нусан таглаанууд бнаа....нээх их юм мэддэг царай гаргах нь тархины хэмжээ нь үнэхээр бага...доржханд ганибал адьшаа ганбат мөнхбат гээл новш юмаа
МАН ын тэжээвэр гөлөг
Uy ch hiihees butsahgui nohor uym daa,sayahan TV r gishuudiin toog nemsnii daraa l davhar deelnii toog nemeh asuudal yarigdana gej bsan hun,odoo tag duugui bolchih uym..
МАН-н Хүрэлбаатарын гар хөл ХҮН-н Доржханд мөөн. Хамтдаа унана даа.
Аюжлтай хүн
аюултай хүн
Eguur songuuli bolgonoor MAN-ig surtalchildaggui bsan bol ene niitleliig ul suuritai awch uzeh l bailaa
Монголчууд үнэнхүү хулхидуулж дуусахгүй нь дээ
ХҮН бол МАН-ын гондоом. Өөр юу ч биш.
Энэ нөхөр анхнаасаа худлаа гар гэдэг нь илт байсан шүү. Хүүхэнээс дор хутгаас хийдэг нөхөр. Ёстой монголчуудыг хорлох хүн мундахгүй юм аа. Монголын дайснаа гаднаас биш дотороосоо л гараад ирэх юм.
Харах царайны өөдгүй нөхөр. Нүдээ эргэлдүүлээд ярихыг нь харахаар бүр ямар ч итгэл үнэмшил төрдөггүй
эНЭ Ч ЁСТОЙ ХУТГУУР ПТЗДА БАЙНА ДОО.
Төрд хутгуур болсон бохир технологитой энэ мэтийн хэрэггүй хүмүүсээс салах хэрэгтэй. Дахин сануулахад ирэх сонгуулиар салах хэрэгтэй.
УИХ-аар машинтай хүн болгоноос хуулийн нэрийн доор хүчээр мөнгө шаадаг жолоочийн хариуцлагын даатгалыг болиулах гэхэд энэ Доржханд ХҮН намын хэдэн алиалагчтайгаа эсэргүүцээд л бөөн юм болоод байсан чинь, өөрөө даатгалыг компанитай байсан байна дээ шд. Энэ лалар монголын ард түмний төлөө юу ч хийхгүй ээ. МАНийн утсан хүүхэлдэй, суганы үс.