ДЭЛХИЙ

Японы Цагдаагийн газрын дарга сайн дураараа огцорлоо

Японы Үндэсний цагдаагийн удирдах газрын дарга /Манайхаар ЦЕГ/ Итару Накамура Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн аллагатай холбоотойгоор албан тушаалаасаа сайн дураар огцорч байгаагаа өнөөдөр зарлалаа. Улс оронд аюулгүй байдлыг хангахад ”Шинэ эхлэл” хэрэгтэй гэж үзсэн учраас ийм алхам хийсэн гэдгээ тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр хууль сахиулах байгууллагаас Шинзо Абэгийн аллагатай холбоотойгоор огцорсон хамгийн өндөр тушаалтан болж байна. Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнгөрсөн сарын 8-ны өдөр Нара хотноо халдлагад өртсөн бөгөөд аюулгүй байдлын тогтолцоо бүхэлдээ “болохгүй болсон байна” гэсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагууд гаргаад байгаа юм.

Итару Накамура огцрох болсноо зарлаж хэлсэн үгээ шинэ удирдлага, тэдний бүтээж бий болгох аюулгүй байдлын тогтолцоо өмнөхөөс илүү дээр байж, зорилгоо хангаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн амжилт хүссэнээр дуусгасан байна.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button