Бусдад бэлгийн дарамт учруулахыг Монгол Улс гэмт хэрэгт тооцдоггүй

Бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг дэвшилтэт улс орнууд хэдийнэ нийтээр хүлээн зөвшөөрчихсөн юм. Бэлгийн дарамтын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох санаачилгыг анх АНУ гаргасан бөгөөд 1964 оны Иргэний эрхийн талаарх холбооны хуулинд аливаа бэлгийн шинжтэй ялгаварлан гадуурхалт болон бусад хууль бус үйл ажиллагааны эсрэг гомдол мэдүүлэх иргэний эрхийг баталгаажуулсан байдаг.
Энэ төрлийн хэргийг илэрхийлдэг “Sexual harassment” гэдэг нэр томъёо 1970 онд АНУ-д анх хэрэглэгдсэн байдаг. Түүнээс хойш дэлхийн 130 гаруй улс орон бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн олонх нь Эрүүгийн хуульдаа оруулжээ. Белиз, Израйль, Люксембург зэрэг улсад бүр эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар бие даасан хуулийг батлан гаргасан байна. Тиймээс тэдгээр улсад энэ төрлийн үйлдэл гаргавал тохирсон хариуцлагаа хүлээх нь хачирхаад байх зүйл биш.
ЭРҮҮГИЙН ХУУЛИАС АВЧ ХАЯСАН 12.4-ИЙГ СЭРГЭЭХ ЁСТОЙ
Манайх харин эрх баригчдын албаар ч гэмээр юм шиг бий болгосон “вакуум” орчинд байсаар, энэ хооронд хүмүүс бэлгийн дарамтад өртсөөр байна. Бэлгийн дарамт үзүүлэх гэмт хэргийг байнга үйлдэгч нь УИХ-ын гишүүн, сайд, дарга, компанийн захирал гээд ихэнхдээ эрх мэдэлтэй, адаглаад л хохирогчид маш нөлөө бүхий этгээдүүд байдаг.
Гэтэл манайх Эрүүгийн хуульд байсан 12.4 болох “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг 2017 оны тавдугаар сард хассан. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт санал гаргаж, хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүдээр Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар ажилласан гэдэг мэдээлэл цагаан дээр хараар дурайгаад байж байна. Ингэж хассанаар манайх энэ төрлийн гэмт хэрэгт бодитой хариуцлага тооцох механизмаа устгасан юм. Бэлгийн дарамт гэмт хэрэг биш болж, энэ ойлголт Жендерийн рэх тэгш байдлыг хангах тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Зөрчлийн тухай хуульд л үлдэж хоцорсон билээ.
Хуулиас заалт авч хаяснаар тухайн төрлийн гэмт хэрэг улам гаарна уу гэхээс үгүй болдоггүй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлд ажлын байрны бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “Ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан маш ноцтой судалгааны дүн багтсан байна. Энэ бол Эрүүгийн хуулиас 12.4-ийг авч хаяснаас хойш хоёрхон жилийн дараа явуулсан судалгаа.
Тэгэхээр, бид олон улсыг хуулдаггүй юм гэхэд өөрсдийнхөө ёс зүй хэм хэмжээнд 12.4-ийг сэргээх нь чухал байна. Энэ бүхнийг нурших болсны учир нь, бэлгийн дарамт учруулах хэргийг Зөрчлийн хуулиас хассан. Тухайн үед /2022.V сар/ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, энэ талаар "МУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, хулгай хийх, бага хэмжээний хөрөнгө завших, бэлгийн дарамт учруулах үйлдлүүдийг зөрчлөөс хасаж эрүүгийн хуулинд оруулж ирсэн. Зарим төрлийн эрүүгийн болон зөрчлийн хуулинд давхардан зохицуулагдсан 20 гаруй зөрчил гэмт хэргүүдийг нэг талд шингээж өгч байгаа. Зарим төрлийн зөрчлийг Зөрчлийн хуулиас цэвэрлэсэн гэж ойлгож болно" гэж ярилцлага өгч байлаа. Гэвч Эрүүгийн хульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүчингүй болсон 12.4-ийг сэргээсэн эсэх нь бүрхэг, advocate.mn-д нийтлэгдсэн танилцуулгаар бол зөвхөн 12.5-д нарийвчилсан тодорхойлолт нэмж өгсөн гэсэн байгаа юм. Бэлгийн дарамт эрүүгийн хэрэг биш байснаа зөрчлийн ч хэрэг биш болчих вий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо бид энэ бүхнийг өөрчлөх цаг болжээ!
Бэлгийн дарамт үзүүлэгчдийг илчилж, хуулийг тов тодорхой болгож, нийтэд таниулж, бэлгийн дарамтад орсон хүмүүсийг өмгөөлж хамгаалж хамт тэмцэцгээх цаг болжээ!
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТ ХҮЧИРХИЙЛЭЛ ЗАМАА АЛДЛАА ЗАЛУУХАН ЦАРАЙЛАГ ОХИДУУД ДАРГА ЗАХИРАЛДАА НЭГ ТЭГҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦААШДАА ЯВАХАА БОЛЬЖ ЦАЛИН УРАМШУУЛАЛ СДА БОЛДОГ ЮМ ШҮҮ. НЭГ Л ХИЙЛГЭЧИХ ЮМ БОЛ ДАХИН ДАХИН ХИЙХ ГЭЖ ЯДАРГААТАЙ ШҮҮ.ХӨӨРХИЙ МИНИЙ ХАЙР АЖЛЫН ГАДАА НАМАЙГ АВАХ ГЭЭД ИРЦЭН БАЙХАД Л ХӨГШИН ТӨГЦӨГ ҮМХИЙ ЗАХИРАЛ МИНИЙ ДЭЭР ОЦОЦГНОЖ БАЙСАН БИ ШУУД ХАЛАГДАХ ӨРГӨДЛӨӨ ӨГСӨН ОДОО ХАРИН ХУВИАРАА ЮМ ХИЙГЭЭД ХАЙРТАЙГАА ХОЁУЛАА ЖАРГАЛТАЙ БАЙНА ДЭЭР ХУУЧИН АЖЛААРАА ОРООД ХӨГШИН ТӨГЦӨГ ӨРӨӨНДӨӨ ДУУДСАН ГАНЦ ХИЙЕ ГЭХЭЭР НЬ ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ХҮЧИНДСЭН БЭЛГИЙН ДАРАМТ ГЭЖ ХЭЛЭЭД ОВОО ХЭДЭН ТӨГРӨГ САЛГАСАН НАДАД БИЧЛЭГ БАЙГАА УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОНО ХОХЬ ЧИНЬ ЗА
Bloomberg Mongolia televiz bas sexdej nevtruulegch bolj tsaashdaaa bayan hunii ehner boloh chancetai baidag ene ni 10 jil bolj baigaaa yum bnlee
Яагааад ийм сул байдаг юм бол оо манай улсын хууль дүрэм үзэл нь
Bloombergiin nevtruulegch ohiduud buur durtaiyaa baidag yum bnleesht
Nuhurt garsan ch gesen Bayan hun harahaaraaa Ugui gedeggui yum bnlee
Nuutsaar Buudal orool amjuuldaggesen