Өрийн хямрал дайныг өргөжүүлэх шалтгаан болж болзошгүй

Сүүлийн хэдэн жилд геополитик, цэрэг дайны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэд хэвлэлийнхний дунд эрэлт хэрэгцээтэй болж, зарим нь сайн дураараа үзэл бодлоо илэрхийлэн цаашдын төлвийг таамаглах нь эрс нэмэгдлээ.
НҮБ, ОХУ, Барууны орнууд дайныг зогсоох талаар ярьж байгаа ч үйлдлээрээ мөнгө төгрөг, зэр зэвсгээр дэмжиж улам өргөжүүлсээр. Оросын infomaxx.ru цахим хуудсанд бичсэнээр, дарга нар хэдий энх тайван ярьж байгаа ч байдал хаашаа эргэж, юу руу явж байгааг Шинэ Зеландын гэрийн авгай ч ойлгож байгаа гэнэ. Интернэт ертөнцөд энэ талаарх хэлэлцүүлэг, яриа хөөрөө бүх хэл дээр өрнөж, санал бодол уралдсаар...
Үнэндээ ч санаа зовохгүй байхын аргагүй хэрэг гэдэг нь мэргэжилтнүүд төдийгүй улстөрчдийн ярианаас тодорхой харагдана. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд Засгийн газар солигдсон ч Гадаад харилцааны сайд нь байнга суудалдаа үлдэж байгаа нийтлэг байдал ажиглагдаж байна.
2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр В.Жириновский агсан сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт одоо эрхгүй анхаарал татаж байна. “Өнөөдөр манай улсын түүхэнд хамгийн чухал өдөр. Бид бүхэн хамгийн хурцадмал, дайны өмнөх нөхцөл байдалд сонгуулиа явуулж байна. Вашингтон-Лондон, Лондон-Берлинээс хийж буй өдөөн хатгалга улам хүчээ авч байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Бид өнөөдөр оросуудын удирдагчийг сонгох гэж байна. Хил хязгаар заахгүй. Энэ бол зөвхөн ОХУ-ын хэрэг бус...” хэмээн онцолсон тэрээр танхимыг орхих үедээ нэгэн сэтгүүлчийн амжиж асуусан “Владимир Вольфович, та дараагийн сонгуульд өрсөлдөх үү” гэсэн асуултад “Дараагийн сонгууль гэж байхгүй. Бид Брюссель явна...” гэж хариулсан билээ. Түүний үг энэ өдрүүдэд оросуудын орой руу орж байгаа бололтой.
Дэлхий нийтийн сэтгэлийг зовоож буй энэ асуудлаар хойд хөршийн мэргэжилтнүүд ямар байр суурь илэрхийлж байна вэ.
1930-ААД ОНЫ СҮҮЛЧ ҮЕ=ОДОО ҮЕ
Мэргэжилтнүүдийн харж байгаагаар, одоо дэлхийн улс төрд өрнөж буй үйл явц Дэлхийн II дайны урьдач нөхцөл байдал бий болсон 1930-аад оны сүүлчийг эрхгүй санагдуулж байгаа аж. Тухайн жилүүдэд хүчирхэг улс гүрнүүд айлчлал яриа хөөрөөг идэвхтэй өрнүүлж, талцан хуваагдаж байсан бөгөөд дайнд оролцсон эвсэл бүлгүүд бий болсон байдаг.
Түүхч Андрей Фурсов “Одоогийн нөхцөл байдал өнгөрсөн зууны 30-40-өөд оныг эрхгүй санагдуулж байна. Оросыг гол дайснаа гэдгийг ойлгосон Их Британи тэр үед Европыг хамарсан эвсэл байгуулахаар бэлтгэж эхэлсэн юм. Коммунизм ялсан 20-иод оноос Их Британид “Оросын аюул” гэдэг ойлголт үүсэж, дайсагнаж эхэлсэн байдаг. Одооны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаарай. “Хүйтэн дайн”-ы үед ч ийм өдөөн хатгалга хийж байсан удаагүй. Учир нь бид тэр үед хүчирхэг байсан. Хэн ч бидэнтэй байлдаж зүрхлэхээргүй байв. Гэхдээ энэ нь тэд бидэнтэй дайтах бодлоо бүрэн орхисон гэсэн үг биш.

АНУ-ын хувьд, Рональд Рейган Ерөнхийлөгч болсныхоо дараа капиталист дэглэмийн ирээдүйг 10-15 жилээр таамаглах үүрэг өгч, эрдэмтдийн гурван ч бүлгийг байгуулсан байдаг. Тэдгээр бүлгүүд бүгд “1987-1988 онд эдийн засгийн асар том хямрал болно. Барууны орнуудад үйлдвэрлэл 25 хувиар унана. ЗХУ-д уналт 15 хувьтай байна. Энэ хямралын улс төрийн үр дагавар нь Итали, Францад коммунистууд төрийн эрхэнд гарснаар илэрнэ. Харин Англид зүүний лейбористууд эрх мэдлийг авна. АНУ-д ийм зүйл болохгүй ч хар арьстнууд бослого дэгдээж, томоохон хотуудыг хамарна. 1993 онд дахин нэг хямрал болж, энэ бүхэн дуусна” гэсэн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Р.Рейган энэ дүгнэлтийг маш нухацтай хүлээж авсан нь цаашид хийсэн ажлаас нь харагддаг. Сонирхолтой нь, бүүр 80-аад оны эхээр В.Крылов, П.Кузнецов гэсэн хоёр эрдэмтэн социалист болон капиталист дэглэмийн ирээдүйн талаар дээрхтэй яг ижил илтгэл бичиж, Юрий Андроповт танилцуулсан байдаг юм. Гэвч тэднийг хэн ч тоож сонсоогүй.
1987 онд Нью Йоркийн хөрөнгийн биржид уналт болсны дараа Холбооны нөөцийн сангийн захирал Алан Гринспен “АНУ-ыг гайхамшиг л аварна” гэж хэлж байв. Тэр гайхамшиг нь ЗХУ-ын задрал байсан юм. Задрал барууны ертөнцөд дахиад 20-25 жил санаа амар амьдрах боломж олгосон. Гэсэн ч 2008 оноос дахиад хямралд нэрвэгдсэнийг бид мэдэж байгаа. Одоо капиталист орнуудын ирээдүйн төлөө тэмцэл өрнөж байгаа. Тэнд Оросын орон зай байхгүй. ЗБИГНЕВ БЖЕЗИНСКИЙ ингээд томъёолчихсон юм. Түүний хэлснээр бол XXI зуун ОХУ-ын нуралт, ОХУ-ын хохирол, ОХУ-ын яс, цусан дээр босох ёстой. Одоо бидний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал бол Оросын асуудлыг нэгмөсөн шийдэх цаг ирсний дохио. Учир мэдэх хүмүүс үүнийг аль эрт ойлгосон” хэмээн ярьж байна.
ӨРИЙН ХЯМРАЛ ДАЙНЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЭГ ШАЛТГААН
Хамгийн их өртэй улс болох АНУ хэмжээгээрээ ипотекийн зээлийн дараа ордог оюутны сургалтыг зээлээ саяхан тэглэж, 1.5 их наядыг цацсан нь улс орнуудаад өр ширнээс эмээх эмээлт байхгүй болсны нэг шинж бөгөөд сайны дохио яавч биш. Байдлыг хурцатгаж байгаа улс орнууд бүгд маш их өртэй байна. Тиймээс өрийн хямрал дайныг өргөжүүлэх нэг шалтгаан болж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны агент асан, эх оронч Хал Төрнер “Би 56 настай, ухаан орсон цагаасаа эргэн тойронд юу болж байгааг анхааралтай ажиглаж ирлээ. Энэ бол хангалттай урт хугацаа. Одоо дэлхий ертөнц дээр өрнөж байгаа бүх үйл явц дайныг нээлттэй болгоход чиглэгдэж байгааг би харж байна. Дайныг зүгээр л эхэлчхэж болдоггүй. Эхлээд асуудлыг хурцатгах, дараа нь улс орнуудын хоорондын харилцааг тасалдуулах ёстой. Одоо асуулт ойлгомжтой болсон байх.
Дайн хийх гэж байна гэхээр олон хүн “Яагаад” гэж асуух байх. Хариулт нь маш амархан. Өр.
Манай нэгдсэн улс л гэхэд 20 гаруй их наяд ам.долларын гадаад өртэй. Ийм их өрийг төлөх боломжгүй. Европын улсууд ч ийм байдалтай байна. Дээрээс нь хяналтаас гарсан “Дүрвэгсдийн хямрал”. Глобал шинжтэй ийм хямралаас гарах ганц гарц нь дэлхийн дайн.
Тагнуулд ажилладаг миний эх сурвалжуудын хэлснээр бол, байдлыг хурцатгаж байгаа бас нэг зүйл нь петроюань гэж байна.
Газрын тосны наймаа хэдэн арван жил дан ам.доллараар явагддаг байсан. Одоо больж юань ашигласнаар ам.доллар дүүрэн чихсэн усан онгоцууд АНУ-ын эрэгт газардах болно. Тэгээд бүхнийг сүйрүүлнэ. Гипер инфляци үүсч, эдийн засаг нурна. Тиймээс, асуудлыг шийдэх гарц нь мөн л дайн.
АНУ-ыг хар л даа. Нийгмийн халамжийг хэн хамгийн ихээр хүртэж байна. Хэн хоол хүсний талон авч байна. Хямд үнэтэй, түрээсийн сууц хаана баригдаж байна. Хэн байгалийн хий хэрэглэхдээ хөнгөлөлт авдаг вэ. Улс хэнд эрүүл мэндийн даатгалаар хамгийн их мөнгө төлж байна вэ. Мэдээж том хотуудын иргэдэд л шүү дээ. Тиймээс тэд л эхний цөмийн цохилтын бай болж, амьдралдаа сэтгэл дундуур байдаг хэсэг бүлэг алга болж, улс ч мөнгөний асуудлаас ангижирна” гэжээ.
ИРГЭД ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ЭСЭХЭД ХАМГИЙН ИХЭЭР САНАА ЗОВЖ БАЙНА
Энд нэг тодруулга хийх хэрэгтэй боллоо. Infomaxx.ru цахим хуудас байдал дэлхийн улс төрд өрнөж буй үйл явцад дүгнэлт хийж, уншигчдынхаа дунд цуврал хэлэлцүүлэг явуулж иржээ. Ингэхэд иргэд бараг бүгд айсуй дайнд цөмийн зэвсэг ашиглах эсэх асуудалд санаагаа хамгийн чилээж байгаа нь тодорхой болсон аж. Тиймээс энэ талаар мэргэшсэн судлаач, улс төрийн бодлогочдоос тайлбар авахад “Дэлхийн дайн дэгдсэн ч глобал шинжтэй бэрхшээлүүдийг шийдэх зорилготойгоос бус хүн төрөлхтнийг устгах биш. Яг л Дэлхийн I, II дайн дэлхий нийтийн бэрхшээлийг шийдвэрлэж байсан шиг. Тиймээс цөмийн зэвсэг хэрэглэх магадлал маш бага” гэж хариулсан хэмээн уншигчдаа тайвшруулсан байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхны төрд гарсан хулгайч баячууд ихэнх нь, гэр бүл гээд бүгд гадаад улсын иргэншилтэй болсон байдаг гэж фэйсбүүк дээр явж байхад нь уншсан санагдаж байх юм ???? үнэн бол зугтах нүх ээ бүгд бэлдчихсэн бгаа байх оо ????
Монгол орон өрөнд баригдаж дампуурч байхад �##�и�##�агч ерөнхийлөгч Алтай таван богдод зуга�##�ж явна