УЛС ТӨР

Тойм: Д.Ганбатын “агсамналтай” чуулган эхэлж, ах дүү “Батууд” аавын хаалга татав

Энэ долоо хоногт улс төр, нийгэм, спортын хүрээний сэдвүүд тун чиг “халуухан” байлаа. Учир нь 2022 оны УИХ-ын намрын чуулган хэрүүл маргаан, дуулиан шуугиан ихтэй нээлтээ хийлээ. Мөн дайны хажуугаар дажин гэгчээр ах, дүү “Батууд” болох Ж.Батзандан, ЗТХЯ-ны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг цагдан хорисон хэрэг олны анхаарлаг ихээхэн татав.

Ингээд eguur.mn сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн анхаарал татсан сэдвүүдийг ТОЙМЛОН хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН “АГСАМНАЛ”-ААС ЭХЭЛЬЕ.

УИХ-ын чуулган эхлэхийн сацуу 76 гишүүний маань нойрсож буй попрол хүчтэй сэрдэг. Уг нь ямар, ямар хуулийн төсөл хэлэлцэх вэ, ирээдүйд ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар л маргаж суух ёстой төрийн өндөрлөгүүд чуулганы танхимд орилж, ирцийн картаа УИХ-ын даргын ширээн дээр тас хийтэл шидэв. 

Харин гарч ирснийхээ дараа мэдээлэл хийхдээ “Энэхүү үйлдлээрээ УИХ, УИХ биш болсныг хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн” хэмээн өөрийгөө өмөөрөв.

УДААХ ӨДӨР...

УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсөв болон хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “2022 оны төсвийн төслийг боловсруулж байсан цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг -5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд 3 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна” хэмээв. 2023 оны улсын төсөв юунд зарцуулагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай. 

ЦААШЛААД 2023 ОНД ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ БАЙНА.

  • Оюу-Толгойн гүний уурхай ашиглалтад орно. Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаар тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
  • Амгалан дулааны цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгоно.
  • Орон нутагт ипотектийн зээлийн хүүг гурав болгоно.
  • Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг үр дүнд тулгуурлан 20-100 хувиар нэмнэ.
  • Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг ААН-үүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг орон нутгийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг ирэх оны төсөвт тусгасан.
  • Дулаан цахилгаан үйлдвэрлэх, шинэ төслийн орлого олж эхэлсний дараагийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • Нийслэлээс орон нутаг руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд мөн татварын дэмжлэг үзүүлнэ.
  • Ноолууран бүтээгдэхүүн болон махны экспортыг дэмжих бодлого баримтлах болно.
  • Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, улсынхаа нэр хүндийг өсгөхөд анхаарна.
  • Цахим шуудангаар иргэдтэйгээ шууд харьцдаг болох аж.

ХАЧИРХАЛТАЙ: МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ИРГЭН РҮҮГЭЭ СҮРДҮҮЛСЭН ХЭЛБЭР БҮХИЙ МЕССЕЖ БИЧИВ

Эхний хэрүүл татраагүй байтал дараагийн хэрүүл давалгаалан орж ирэв. Учир нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан руу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мессеж бичиж, айлган сүрдүүлсэн талаараа цахим хуудаснаа мэдээлсэн.

Харин уг мэдээллийн дараахан нь түүний ах ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар саатуулсан юм. Мөн өөрөө ч бас өчигдөр /2022.10.06/ туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутгагдсан байж болзошгүй хэргээр цагдан хоригдсон.

Ямартай ч баривчлагдахаа мэдээд Ерөнхийлөгчийн хамрыг гурав сөргөсөн үү, аль эсвэл нээрэнгээсээ түүнийг мессежтэй холбоотойгоор цагдан хорисон уу БҮҮ МЭД. 

Анхаарал татаж буй өнцөг нь бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч иргэн рүүгээ “хэмжээндээ байгаарай. Анхаарууллаа”  хэмээн бичих нь хэр нийцтэй вэ гэдгийг бодох л...

АВТОБУС ДАГАЖ ГҮЙСЭН ОХИН...

Дээрх дөрвөн үгийг уншаад л юуны талбаар хэлэх гэж буйг ойлгох биз. Нийтийн тээврийн араас гүйж буй сурагчийн бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тус бичлэгт нэгэн сурагч автобусанд суухаар араас нь гүйж байгаад унасан дүрс гардаг.

Тэгвэл тус бичлэг нь өнгөрсөн тавдугаар сард гарсан үйл явдал бөгөөд Зүрх уулын эцсийн буудлаас автобус хөдлөх явцад хүүхэд араас гүйж унажээ.Дайруулсан охин унахдаа гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авчээ.

Мөн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцсон гэдгийг албаныхан мэдээллээ.

СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОНД...

  • Залуучуудын волейболын УАШТ-д "ЭНАГУРЭ" баг найм дахь удаагаа түрүүлэв.
  • Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт болсон С.Баттулга багшийн нэрэмжит Монголын шилдэг боксчидын V удаагийн тэмцээний 60 кг жинд Э.Цэндбаатар аваргалав.
  • Жүдо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн бол, Б.Хорлоодой хүэрэл медалийн төлөө барилдана. Харин Ё.Басхүү, Н.Хэрлэн тэргүүтэй бөхчүүд ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол Ц.Цогтбаатар тэргүүтэй дараагийн найдварууд барилдаагүй хүлээж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дараагийн долоо хоногт ямар үйл явдал олон нийтийн анхаарлын төвд орохыг таашгүй. Ямартайч УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлсэн учир улс төрийн сэдвүүд анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Мөн Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ нарын хэрэг хэсэгтээ олны анхаарлаас гарахгүй байх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-08 11:09

ЭРЭЛХЭГ ТЭМЦЭГЧ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ИРГЭДИЙХЭЭ ТӨЛӨӨ ОРДОН РУУ УЛААЛ ЛООЛЬ ШИДЭЖ БУТАЧ НАЙЗ МАГНАЙТАЙГАА АЛАЛДАН ТЭМЦЭЖ ЯВСАН ХӨӨРХИЙ БАТЗАНДАН НЭГ ХУДАГТ ГУЯА ТЭВРЭН ХЭВТЭЭД ӨГӨХ ШИВ.ТОМ АХААР БҮҮ ОРОЛДООРОЙ ГЭЖ БИ МӨН ОЛОН ХЭЛСЭН ДЭЭ ТОМ АХ Л БОЛ ТОМ АХ БАЙДАГ ШОРОНГООС ТЭМЦЭНЭ ГЭДЭГ БОЛ МААШ ХЭЦҮҮ ХАМАА НААНА ЧИНЬ НӨГӨӨ ОРЧИН ЦАГИЙН РИХАРД ЗОРГЕ ИРГЭН МӨНХБАЯР ШААЦАН БАЙГАА НИЙЛЖ АВАХЫГ БОД ХАМАА .ЖАНГАА САЙН ШААГААРАЙ СЭТГЭЛЭЭ ХАТАМЖЛАН БАРЬЖ БИ БАТЗАНДАН БИ БОЛ ТАВАН ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛД ҮЗЭСГЭЛЭНТ ОХИДООР ҮЙЛЧЛҮҮЛЭН ТАРВАЛЗАЖ БАЙГАА ХУЛГАЙЧАА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛААД БАЙГААРАЙ. ИЙМ ГАЗАР ОРЖ ҮЗЭЭГҮЙ ХУЛГАЙЧ БОЛ ТӨМӨР САРААЛЖ ХАРАХААРАА ШУУД ДУСАГНУУЛААД ЭХЭЛДЭГ ЮМ. МАНАЙ БАЯНХОНГОРЫН ГАНБАТ БОЛ ХОНШООРТОЙ ГАР ШҮҮ ҮХЭХЭД НЬ ХӨШӨӨНИЙ ЧУЛУУ ХЭРЭГГҮЙ БААХАН БИДОНООР ТОЙРУУЛААД ХАШЧИХНАА МУНДАГ ХҮН МУНДАГ Л БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЖ МАНАЙ ХОНГОР НУТГИЙХАН ЯРЬДАГ ЮМ ШҮҮ ТА МИНЬ ОЛОН ЖИЛ САЛБАДАЙГИЙХАА ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ МАНИЙГАА ИХ БАЯСГАНАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ НАС ЧИНЬ ГҮЙЦВЭЛ ДАХИН СОНГОНОО ЭНЭ ЦАГИЙН ЧИНГИС ЮМ ШҮҮ

Зочин
Зочин
2022-10-09 15:13
Reply to  Зочин

Хаха. Бичих гэж нээрээ �##�ах юмаа. Хөгжилтэй хүмүүс шүү

Зочин
Зочин
2022-10-09 12:33

Энэ дээр өөрсдийгөө хаан заан мэт өргөмжилсөн нөхдүүд бол улс орныг удирдаад явах хэмжээний нөхдүүд бол биш хуурч мэхлэх хулгай луйвар хийж

Холбоотой мэдээ

Back to top button