Нийгмийн

Малчин Ц.Лхагвасүрэн: Бидэнд мөнгө биш үр хүүхдээ үе удмаар нь амьдруулах нутаг хэрэгтэй

Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг өөрсдийн үе удмаараа мал маллаж өссөн нутагтаа бариулахгүй гэж, Ховд голынхоо хөвөөнд цуглаж, эсэргүүцэл илэрхийлж буй талаар бид мэдээлж байсан. Тус газарт УЦС-ын ажлаа эхлэхээр техник хэрэгслүүд очсон ч тэднийг оруулахгүй буцаагаад байгаа билээ. УЦС баригдсанаар тус сумын Улиаст багийн 125 айлын өвөлжөө, хаваржаа, намаржааны газар, хашаа байшин, малын саравч, 17 барилга бүхий багийн төв, олон төрлийн модтой ой бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутаг хиймэл нуурын доор орох юм. Бид энэ асуудлаар тус багийн малчин Ц.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яаж ч эсэргүүцсэн барих болно гээд Ерөнхий сайд мэдэгдчихлээ. Та бүхэн яг ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Бид ерөөсөө л нутаг усаа энэ онгон дагшнаар нь хамгаалж үлдэх, энэ газар нутагтаа үед удмаараа амьдрах ганцхан зорилготой байгаа юм.

-УЦС төслийн багийнхан та бүхэнтэй хэдэн удаа уулзаж, мэдээлэл өгч, ярилцсан бэ?

-Багийн төв дээр хурал зарлаж, хоёр удаа л уулзсан. Миний бодлоор УЦС барина гэж шийдвэр гаргахаасаа өмнө оршин сууж амьдарч байгаа ард иргэдтэйгээ уулзаж, хэлж, зөвшилцөх байсан юм. Та нарын энэ амьдарч байгаа газар нутаг чинь усан сан дор орно гэдэг мэдээллээ өгөх ёстой байсан. Гэтэл тэгэхгүйгээр ард түмэндээ дуулгахгүйгээр Монгол Улсын Засгийн газар шууд бидний амьдарч байгаа нутаг усыг тусгай хамгаалалтад авчихсан байгаа юм. Бид түүнийг нь мэдэхгүй удсан. Анх 2020 онд л мэдэж, Ховд гол дагуу 28 мянган га газар усан сан болох юм байна гэж мэдээлэл авч эхэлсэн.

-Судалгааны багийнхан малчин өрх тус бүртээ уулзаж, үнэлгээ хийсэн үү?

-Байгаль орчны үнэлгээ хийсэн судалгааны багийнхан гэж хүмүүс байгаа. Тэр хүмүүс энд амьдарч байгаа бүх айлтай уулзаж, ярилцсан гэж зурагтаар яриад байгаа юм. Манай гэр бүлийн хувьд гэхэд нөхөр бид хоёрын дөрвөн аав ээж тэдний аав ээж гээд үе удмаараа Ховд гол дагуу нутаглаж, мал маллаж амьдарч ирсэн малчид. Гэтэл манайд тэр судалгааны хүмүүс ирээгүй. Уулзаагүй. Хэний дураар судалгаа хийж, ямар тоо тавьсаныг мэдэхгүй байна. Хамгийн гол буруутныг судалгааны багийнхан гэж ойлгоод байгаа. УЦС-ыг цөөхөн хэдэн малчид бариулахгүй байгаа юм шигээр мэдээлэл тарааж байна. Намхай доктороор ахлуулсан судалгааны багийнхантай багийн төв дээр уулзалт хийхэд нь л харсан. Айл бүрт ирээд нүүр тулж харилцаагүй, бидний өвөлжаа,хаваржаа, хадлангийн талбай зэргийг өөрсдийн дураар үнэлсэн.

-Хэрвээ УЦС барьвал та бүхнийг тэнд аваачна гэж мал маллах бэлчээр нутгийг тань тодорхой зааж өгсөн үү?

-Бид нартай уулзаагүй юм чинь ямар нутаг ус заах вэ. Та нар нүүж очих газраа өөрсдөө сонго. Та нарын эрхийн асуудал гэж багийн төв дээр уулзахдаа хэлж байна билээ. Тэрнээс биш яг тэнд амьдар гэж газар нутаг зааж өгсөн зүйл байхгүй.

-Малчид УЦС-ыг эсэргүүцээгүй. Цаашид мал маллаж амьдрах газар нутаггүй болж байна гэж л  эсэргүүцээд байна гэж ойлгоод байгаа. Зөв үү?

-Малчид бид УЦС барихыг огт эсэргүүцээгүй. Хамгийн гол нь бидний амьдарч байгаа, амьдралын эх булаг болсон газар нутаг устах гээд байгаа учраас амь тавиад эсэргүүцээд байгаа юм шүү дээ. Улсын том бүтээн байгуулалтыг гацааж, саад болох гээд байгаа юм биш. Маргааш бид, ирээдүйд үр хүүхдээ амьдруулмаар байдаг. Зун бид нар хоёрхон сар зусландаа гардаг. Бусад үед Ховд гол дагуу амьдардаг улсууд. Бүгд хөөрхөн суурьшчихсан хүмүүс. Гэтэл нутаг усгүй болчихоор хаана очиж амьдрах юм бэ. Бид энэ нутаг усандаа хүнтэй, малтайгаа дасан зохицчихсон. Хүний нутагт очоод бид тэгж амьдарч чадахгүй шүү дээ.

-270 МАЛЧИН ӨРХИЙН ЦААНА ҮР ХҮҮХЭД БИЙ. ТЭД БАС МАЛ МАЛЛАЖ АМЬДАРНА-

-Тэр хавьд УЦС барих боломжтой өөр нэг хавцал байгаа гэх мэдээлэл байна. Та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-УЦС байгуулах боломжтой, Тавалтайн хавцал гэж энд ойрхон байдаг. Тэнд судалгаа хийсэн юм билээ. Заавал олон хүний амьдрал, байгаль сүйтгэж, ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байхын оронд тэр эзэнгүй тэр хавцалд яагаад барьж болохгүй байгааг гайхаад байна. Тийм боломжтой газар байна шүү дээ. 270 –хан малчин гээд байх юм. Бид чинь цаанаа үр хүүхэдтэй шүү дээ. Үр хүүхэд нь бас мал маллаж амьдарна. Манай гэр бүлийн хувьд мал маллаж амьдарна гээд хичээлээсээ гарчихсан хүүхэд байна. Тэр хүүхдийн ирээдүй жишээ нь бүрхэг болж байна. Мал маллаж амьдрах сонирхолгүй болж эхэлж байна. Одоо ингээд нутаг усгүй болчихвол цаашид малаа маллаж амьдрах нөхцөл боломжгүй болж байна гэж хэдэн малчид аргаа барж байна.

-Та бүхний яг хүсээд байгаа шаардлага юу вэ?

-УЦС барих байршаа өөрчлөх нь л хамгийн амархан шийдэл байна. Тавалтайн хавцал хүн мал амьдардаггүй ой шугуй багатай эзэнгүй хавцал. Хэн ч эсэргүйцэхгүй хэнд ч нөхөн олговор өгөхгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Эрдэнэбүрэнгийн УЦС барих газар 270 гаруй айл өрх суурин амьдарч байгаа. Багийн төв сургууль цэцэрлэгтэй. Эзэнтэй ой шугуй ихтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС барихдаа хүрвэл иргэн бүрт 15200000 төгрөгний нөхөн олговор өнгө гэж байгаа. Энэ нөхөн олговор өгхийн тулд маш их хэмжээний мөнгө орон. Эдийн засагт хохиролтой.

-Төсвийн багийнхан хэлэхдээ малчид нөхөн олговроо нэмүүлэх зорилготой, бас ардаа зохион байгуулагчтай гэж яриад байна. Багийн Засаг дарга нь БНХАУ руу төслийг санхүүжүүлэхээ зогсоо гэсэн бичиг явуулсан гэж яриад байна?

-Өнөөдөр мөнгө авна гэж ярьсан нэг ч малчин байхгүй. Багийн дарга БНХАУ-ын Элчин сайд руу нэг бичиг явуулсан нь бидний дуу хоолой юм. Бидний холбох гүүр болж, бидний шаардлага, хүсэлтийг дамжуулсан төдий. Бид нарыг сошиалаар их удаан ярьж байна. Малчид өөрсдөө газар нутгаа хамгаалах ухаангүй ч юм шиг, цаана нь нэг хүн өдөөн турхираад байгаа юм шиг нэр хүндэд халдаж байна. Зуун хувь малчид өөрсдийнхөө бор зүрхээр газар нутгаа хамгаалж, тэмцэж байгаа юм шүү дээ. Тиймээс сүүлийн үед багийн болон сумын Засаг дарга нартаа шаардлага тавихаа ч больсон. Малчид өөрсдөө л тэмцэхээр шийдсэн. Одоо Ерөнхий сайд нь, Эрчим хүчний сайд нь,судалгааны багийн том дарга нь өөрөө ирж малчин бүртэйгээ уулзаж, үгийг нь сонсооч. Гэтэл сошиалаар элдэв юм яриад, биднийг муулаад суух юм. Бид бас энд чин үнэнээ ярьмаар байна. Бидний дуу хоолойг хүргэдэг хүн ч цөөхөн байна.

-Увс аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүн та бүхэнтэй энэ асуудлаар холбогдсон уу?

-Бид тодорхой хэмжээний шаардлагуудаа бичгээр хүргүүлсэн ч ямар ч хариулт өгөөгүй. Сонгуулиар биднийг сонгоод өгөөч гээд ирж байх үед нь “УЦС барих сураг байна. Үнэн юм уу” гэхэд одоохондоо Засгийн газарт тодорхой шийдсэн зүйл байхгүй гэж Ч.Хүрэлбаатар гишүүн хэлсэн. Дараа нь Б.Чойжилсүрэн гишүүн ирэхэд мөн л асуудлаа ярьсан. Гэтэл бас таг. Дараа нь мал төллөж байх үед Б.Цогтгэрэл гишүүн ирсэн. Тэр хүнд бид байдаг бүх сэтгэлээ уудлаад ярьсан. Бас таг чиг. Хариу байхгүй. Н.Тавинбэх сайд ирэхэд бас л бүх асуудлаа ярьсан. Гэтэл малчдын зүгээс өгсөн ярилцлага огт зурагт радиогоор гараагүй. Зөвхөн дарга нарын яриа л гарсан. Ерөнхий сайд манай суманд ирээгүй, манай багийн ард түмэнтэй уулзаагүй. Баян-Өлгий талд яваад, 28 мянган га хамарсан энэ сайхан ой шугуйг харуулаагүй. Зөвхөн казах талд байгаа хуурай сай дээр зогсож байгаад өгсөн ярилцлагаа гаргаж байгаа юм. Бидний дуу хоолойг огт сонсохыг хүсэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2022 08:50

АА Ла - ЛАА ...

Зочин
Зочин
10 сар 13, 2022 10:02

125 айлын 500 м�##�чин бол яах вэ 400 мянган хүний аж амьдр�##�ын асууд�##� соёл боловсрол ирээдүй яригдаж байна.М�##�чид иа нарт м�##�ыг чинь өгсөн болохоос харсан газраа өмчлөх эрх олгоогүй ойлго.Та нар өлгий нуурийн хөвөөнд дээр амьдарч болно шүү дээ.НасаарааН нуиагласан гээд та нарын хөгжсөн чинь хаана байна.Баян өлгий , ХОВДЫН МАЛЧИД дэмжиж байгаа юм Тэд бол ухамсартай ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС.Ц.Лхагвасүрэн ,Даваасүрэн мэт нь хар амиа бодсон тэнэгүүд юм

Уншигч
Уншигч
10 сар 13, 2022 12:33

Газар бол улсын өмч билээ, танд энэ м�##� м�##�лаж байгаа газраа минийх гээд батлах баримт бичиг байгаа юу, мэдээж хэрэг байхгүй 4 цагийн улир�##�д дураараа нүүх нутагтай байх л гэсэн аминчхан үзэл л байгаа, тэгэхээр тоо бодоод үзье: 3 сая иргэний эрх ашиг чух�##� уу, 3, 4 м�##�чны за бүр гар бүлийнх нь эрх ашиг чух�##� уу. Хариу нь тодорхой улсын эрх ашиг шүү дээ, хэрэлдэж суухаар өгсөн мөнгөөр нь эртхэн шиг өвөлжөө хаваржаагаа олж авахаа бод. Шуудхан хэлэхэд зүгээр л �######�ж үз. Үнэхээр муухай харагдаж, санагдаж байна.

Зочин
Зочин
10 сар 13, 2022 12:38

Дэмжиж байна

Зочин
Зочин
10 сар 13, 2022 12:38

Zow zow zow

Иргэн
Иргэн
10 сар 13, 2022 13:13

Тэр Тав�##�тайн хавц�##� гэдгийг нь Суд�##�гааны баг нь суд�##�сан байлгүй, хүмүүст ойлгомжтой хариулт, тайлбар цаг тухайд нь өгдөөггүйгээс ийм юм болж байгаан.

Toptop
Toptop
10 сар 13, 2022 18:05

Olon ym hutsalgui tornii tsaana hiicheegui bga deer naad gazaraa chuluul ta nar shig erh darh halamj tetgemj awdag erh edeldeg hun mongol ulsad bnu. Uls ornii hugjiliig hoish tatsan m#lnuid . ulsaas ta nariig hahtal chin demjdeg ys yman deeree yr n naad m#laa tengeriin uneer zaej uursduu l ashig oldog bj .

Хөөгөөд явуул
Хөөгөөд явуул
10 сар 13, 2022 18:19

Энэ м�##�чны газар биш. Өөрийн өчүүхэн бодлоор ингэж дэмийрч болохгүй.

Зочин
Зочин
10 сар 13, 2022 19:53

М�##�чин нэртэй м�##�аасаа дор

Зочин
Зочин
10 сар 13, 2022 20:56

Төрийн төмөр нударгыг энэ эргүү юмнуудад үзүүлэх хэрэгтэй.Өмнөд хөрш Хятадыг харaaч, улс орны эрх ашигт хор хөнөөлтэй эсрэг юм ярьж явдаг мулгуу юмнуудыг хатуу шийтгэ. Эрх чөлөө нь хэтрээд эх орноо хорлож болохгүй. Ардчилсан нийгэмд цөөнхийн эрх ашгаас и
лүү олонхын эрх ашгийг харг�##�зан үздэг биз дээ.

Зочин
Зочин
10 сар 15, 2022 19:35
Reply to  Зочин

Chi zl

Холбоотой мэдээ

Back to top button