“BOOM”: Түүхий элгэн "идэштэн", цээж нүцгэн тэрбумтан Монголоос буцлаа

Eguur.mn сайт энэ удаагийн “Boom” буландаа бодибилдингийн тамирчин, тэрбумтан Liver King-ийг онцолж байна. Тэр түүхий эд эрхтнийг идсэнээрээ дэлхий даяар алдаршсан. Түүнийг “Элэгний хаан” гэж нэрлэдэг.
Жинхэнэ нэрийг нь Брайн Жонсон гэдэг. Өдгөө 45 настай.
2021 оны наймдугаар сард сошиал сүлжээнд нэгдсэн. Тэр цагаас хойш түүхий махны хооллолт, биеийн галбирын ачаар инстаграмын 1.7 сая, ТикТок дээр 3 сая дагагчтай болжээ.

Түүний сошиал хуудсуудаас хүйтэн усанд орж, шүдээрээ далайгаас шууд загас барьж байгааг харж болно.
Тэрбээр өөрийгөө "Өвөг дээдсийн амьдралын хэв маягийн гүйцэтгэх захирал" гэж нэрлэдэг. Өвөг дээдсийн соёл, хүч чадал, ой санамж элгэнд хадгалагдаж байдаг, элэг идэж уувал тэр амьтны хүч чадал, өвөг дээдсийн өвийг өвлөж авдаг гэж үздэг ажээ.
Хачирхмаар ч юм шиг амьдралын хэв хаягтай энэ эрхэм аравдугаар сарын 25-нд Монголд иржээ.
Тэрбээр өөрийн гэсэн тогоочтой.
Инстаграм хуудсаараа нийт есөн хүн дагадаг. Тэдний нэг нь тогооч нь. Мөн эхнэр, хоёр хүүхдээ дагадаг.

Гэр бүлээрээ Монголд ирсэн бөгөөд Монголын тугийг барьсаар онгоцны буудалд хөл тавьсан юм.
Эхнэр нь шүдний эмчээр ажилладаг. Техас мужийн Остин хотод 8,300 хавтгай дөрвөлжин метр талбайтай харшид амьдардаг. Хоёр нохойтой.
Liver King унтлагын өрөөндөө гар утас оруулахыг зөвшөөрдөггүй нэгэн гэнэ. Модон тавиураар хийсэн орон дээр унтаж, минималист амьдралын хэв маягаар амьдардаг аж.
Эхнэр нь нөхрийнхөө өвөг дээдсийн амьдралын хэв маягийг хүндэтгэн дагадаг.

Тэрбээр нөхрийгөө "Баавгай" гэж дууддаг гэнэ. Нөхрийгөө түймэр шиг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, зүтгэлтэй, зоригтой, алсын хараатай гэж тодорхойлжээ.
Liver King аравдугаар сарын 26-нд өөрийн twitter хуудаснаа “Монголд ирсэн хоёр дахь өдөр минь. Тарган хүн олж харсангүй” хэмээн жиргэсэн байна.
Монголд ирээд Нарантуул зах орж, Тэрэлж рүү явжээ. Тэрбээр Монголын түгжрэлд тэсвэр алдан, Улаанбаатарын үдшээр цээж нүцгэн алхаж буйгаа цахим хуудаснаа хуваалцсан юм.

Угаас хувцас өмсдөггүй, цээж нүцгэн явдаг этгээд хэв маягтай энэ эрхэм монголд ирээд цастай өдөр горхины усанд орж, сарлагийн элэг иджээ. Мөн монгол залуустай зургаа татуулж буйгаа хуваалцжээ. Энэ үеэрээ монголын нэрийг хэд, хэдэн удаа дурдсан байна.
Мөн монгол дээл өмсөн зураг татуулжээ.

Ийнхүү Instagram хуудсынхаа 1.7 сая дагагч, фэйсбүүкийнхээ 424 мянган дагагчдад монголыг сурталчилж, зургаа хоноод АНУ руугаа буцжээ.

Дахин Монголын сайхан оронд минь зочлох болтугай.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүхий идиштэн гэсэн үг үү базарваан нь их л сүртэй юм
Сайхан гэр бүлтэй юм. Аз жарг�##� хүсье
Монголын маань уур амьсг�##� ихэд та�##�агдсан бололтой
minim#lst istiltei zewvvvn baachka baihnee
Өвөрмөц амьдр�##�ын хэв маягтай хүн юм
Анх Монгол дээлтэй гадаад харахаар сонин харагддаг байсан, одоо гоё харагддаг болсон. Энэ хүн бол гоё л харагдаж байна.
Түгжрэл бол үнэхээр тэсэхгүй.
Aimaar ymaaa hun baij
gol ni yah gej irsen yum be gedegiig ni survaljilj bolohgyi yu, chaavaas da
Хэдэн �######�ууд нь була�##�даж сүйд болоо л биз. Ичиж үхмэрүүд манайхан ч энэ т�##�даа 1-рт шүү.
ЗА АШГҮЙ ДЭЭ ДЭЭРЭЭ БАЙГАА ХҮНИЙ МАХАН ИДЭШТЭНГҮҮД МОНГОЛЫХОО ГАЛЗУУЧУУДЫГ ЯАЯ ГЭЖААХАД ЭНЭ ГАЛЗУУ ЯВСАН НЬ БОЛЖ ГЭМ
z##l z##l bas l neg sagsuu ongiroo l negen bna
Өвчингүй маоын түүхий элгийг давсанд дүрээд их л идлээ. Хуучин ан хийж явахад �##�сан болгоныхоо элгийг давс, сонгинотой идэхэд зүгээр. Ер нь сайн шүү
Түүхий элгийг монголчууд одоо ч иддэг. Гэхдээ өдөр бүр биш байх л даа. Энгийн сайхан гэр бүл байна
Дөнгөж муулсан хонины түүхий элгийг буц�##�ж байгаа шөлөнд дүрээд гадна өнгийг нь хувиргаад идэх сайхан байдаг чихэрлэг шүүслэг зөөлөн амттай аманд ороод өөрөө уу�####�г шүү.
Гол нь эрүүл м�##�ынх байх хэрэгтэй.
Яагаад тэрбумтан гээд байгаа юм бол?
Хүн гэхэд бэрх амитан байна.
Энэ хүнд манай монгол дээл ямар гоё зохиж байна вэ, дээлний өнгө,бүс үнэн тасархай гоё харагдаж байна дааа. Энэ хүний биеийн бүтцийг харв�##� угаасаа уг гарв�##� нь монгол цустай юм болов уу, Чингисийн удам шиг л харагдаад явчихлаа.