НИЙГЭМНийгэм мэдээ

Орон нутаг руу шилжин суурьшвал дахин үнэ төлбөргүй газар эзэмшүүлж, өмчлүүлнэ

Өчигдөр /2022.11.11/ УИХ-ын чуулган хуралдаж, 2023 оны төсвийг баталсан. Мөн төсөвтэй хамт дагалдаж орж ирсэн хуулийн болон тогтоолын төслүүдийг эцэслэн баталсан. Энэ нь бусад хуулиудад шинэ зүйл заалт нэмж, зарим үгийг нь засварласан явдал юм.

Иймд бид өчигдөр зарим нэг хуулиудад нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн заалтуудыг та бүхэнд тайлбарлан хүргэе.

Газрын тухай хуульд дараах өөрчлөлтүүд орсон

Нийслэл хотын хилийн цэсээс гаднах орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй иргэнд дахин нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмшүүлэхээр боллоо.

Тодруулан хэлбэл, энэ тохиолдолд зориулалтаас нь хамаараад 0,07 га эсвэл 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлдэг болох нь.

Мөн газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга гаргадаг болов.

Дээрх агуулга орсон заалтууд нь 2023.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд дараах өөрчлөлтүүд орсон

Дээрх хуулийн заалтууд нэмэгдэн тусгагдсантай холбогдуулан газар өмчлүүлэх тухай хуульд багахан өөрчлөлт оруулав.

Тодруулан хэлэх юм бол, орон нутаг руу шилжин суурьшиж, буй иргэн үнэ төлбөргүй эзэмшсэн газраа гэрчилгээнд заасан хугацаа дуусгавар болоход бүрэн өмчилж болдог болох нь.

Энэ хуулийн заалт мөн 2023.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Ташрамд сонирхуулахад, Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлдэг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 12, 2022 11:10

Газар анхнаасаа төр буюу иргэдийн өмч. Хулгайч нарын мэдлийн эд биш. Бүү тэнэгт!!!

Хариулт
Хариулт
11 сар 12, 2022 13:15
Reply to  Иргэн

Хот ,орон нутаг хоеуланд нь газартай болох боломж бүрдлээ.Албан есоор шилжих хүн хаана ч байхгүй.Хотын газрыг хурааж нийгэмчлэхгүй нь тодорхой.

Бяцга
Бяцга
11 сар 12, 2022 11:57

Гуцаарай. Хаана байна тэр газар чинь. Түшмэлийн оймсонд уу.

Иргэн
Иргэн
11 сар 12, 2022 15:14

Монголд газар омчлуулж болохгуй гэдэг нь Богд уул болон гэр хороололоос харагдаж батлагдаж байна.

Уншигч
Уншигч
11 сар 13, 2022 12:27

Хэдэн үeэрээ хотод амьдарсан ч 0,7 га газаргүй эцэг эх маань ч газар авч чадаагүй мөнх бусыг үзсэн хөгшин бид 2 ч газаргүй хүүхдүүд ч газаргүй насаараа төрд ажилласан газрын �##�ба газар дууссан гээд өгөөгүй дөнгөж газар хувьчилж байхад шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button