НИЙГЭМ

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурчээ

Оны эхний таван сарын байдлаар  Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. 

Тодруулбал, шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.71 сая болсон бөгөөд Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу нэг метр квадратын үнэ 3.92 сая төгрөгийн ханштай байгаа аж. 

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг төвийн зургаан дүүргээр тодорхойлбол,   

  • Хан-Уул дүүрэг 3.92  
  • Сүхбаатар дүүрэг 3.80 
  • Чингэлтэй дүүрэг 3.58 
  • Баянгол дүүрэг 3.35 
  • Баянзүрх дүүрэг 3.27 
  • Сонгинохайрхан дүүрэг 2.68 сая төгрөгийн ханштай байна. 

Харин хуучны орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр буюу нэг метр квадрат талбайн үнэ дөрвөн сая төгрөгийн үнэтэй байна. 

Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг төвийн зургаан дүүргээр тодорхойлбол,   

  • Чингэлтэй дүүрэг 4.0 
  • Хан-Уул дүүрэг 3.65 
  • Сүхбаатар дүүрэг 3.56 
  • Баянзүрх дүүрэг 3.09 
  • Баянгол дүүрэг 2.94 
  • Сонгинохайрхан дүүрэг 2.59 сая төгрөгийн ханштай байгаа ажээ. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чингис
Чингис
6 сар 17, 2023 11:26

Худлаа ярихаа больж үз. Шинэ байр мкв нь 5 саятай байна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button