ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Гадаад валютын нөөц өсөж, 3.8 тэрбум ам.долларт хүрчээ

Гадаад валютын албан нөөц энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0.25, оны эхнээс 12.58, жилийн өмнөхөөс 32.96 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн жил буюу 2022 оны долоодугаар сард валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар байв.
Ташрамд дурдахад, Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг юм.
Үүнд,
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн жил л иим нөөцтэй боллоо гэж бсан худлаа хэлээд шоудаад бдгын бхдаа сайд нар нь
Тэнэг Данх юм болгоныг шоуны хэлбэртэй болгожээ. Өнгөрсөн жил 3.8 тэрбум болж өслөө л гэсэн. Одоо бас...энэ улс оронд үнэн худлыг дэнс нэгэнт �##�га болжээ
Тэгээд долларын ханш нь яагаад улам өсөөд байна.