СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Дүнжингарав” түрээслэгчдийнхээ байхгүй хойгуур лангууг нь эвдэн, бүх барааг нь овоолж хаяжээ

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг “Дүнжингарав”-тай холбоотой маргаан сүүлийн үед нэлээд гараад буй. Түрээсийнхээ үнийг огцом нэмсэн нь түрээслэгчдээ нэлээд бухимдуулсаар байгаа.

Тэгвэл эл асуудал улам хурцаджээ. “Дүнжингарав” худалдааны төвийнхөн түрээслэгчдийнхээ байхгүй хойгуур лангууг нь эвдэн орж, бүх барааг нь овоолон, тогийг нь тасалжээ. Яг одоо “Дүнжингарав”-ын түрээслэгчид цагдаад хандан, шалгуулж байна.

Энэ талаар нэгэн түрээслэгчээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ойролцоогоор хэдэн түрээслэгчийн лангууг эвдэж, барааг нь овоолсон юм бэ?

-Яг одоогоор тэдэн хүнийхийг гэж хэлэх боломж алга. Цагдаагийн байгууллага ид шалгаж байна. Яг одоо мах, хүнсний лангуунуудын хэсгийг шалгаж байна, цагдаа нар.

-Та энэ талаар хэзээ мэдсэн бэ?

-Өнөө өглөө ирээд мэдсэн. Миний лангууны тогийг таслаад, бүх барааг буулгаад голд нь овоолчихсон байна. Гаднаас нь орох боломжгүй ямар ч болгоод эвдчихэж. Гэрлийг нь аваад хаячихаж. Лангуундаа яаж орох учраа олохгүй л сууна. Хуулийн байгууллага үнэн мөнийг нь олох байх.

-“Дүнжингарав”-ын зүгээс та бүхэнд энэ талаар урьдчилж мэдэгдсэн үү?

-Хэлээгүй. Хэрвээ хэлсэн бол юу гэж ингүүлэх вэ. “Дүнжингарав”-ын эзэд түрээслэгчдээ ингэж хавчин, аль болох хурдан гаргах гэж улайрч байгааг нь гайхаж байна. Тэд шинэ обьект барих гэж байгаа гэж дуулсан. Тэрэнд нь мөнгө дутсан юм билээ. Тэгээд түрээсийнхээ үнийг 495 байсныг 995 болгон огцом өсгөсөн. Төр засагтай, хуультай орны иргэд байна даа. Удахгүй хуулийн дагуу шийдэж, бидний эрх ашгийг зөрчиж буй “Дүнжингарав”-ынханд хариуцлага тооцох байх.

Н.ГАН

Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Балиар Наранхүү ханаж цадахгүй юм аа. Ми Энхболдтой Хужаагийн бөгс долоож бгаа бичлэг нь яваад л байсан.

    1. mon urangiin Haranhuu M.Enhboldod yamar hamaatai yum ve? Onoo muuhaihoron, atgag sanaagaa tavihgui horhoitoi shudendee zuusen har piarchinii /Oyun-Erdene/ l gar hol bichij baina daa. Ingej nudnii bulai bolj hudal huurmag zuil bichij niigmiin har massiin tolgoig hen ugaalgaj baina ve?!!

      1. Mongol yalj baigaa bizdee kkk!!! Yundaa booj uheh geed haa hamaagui zavharsan huadl zohioliig bosgoj Enhboldod hamaatuulna ve?! Her ih shan harimj avch baij hun gudegdeg bol? Ovoo yum ogdog bol bi ch gesen hen negniig gutgeed ayaga hooloo oloh yumsan ha ha

  2. Наад Дүнжингарав чинь түрээсийн үнэ нь өндөр юм бол гараад л явчихаач. Юугаа хийгээд хэрэлдээд суугаад байгаа юм? Зах зээлийн нийгэмд амьдарч байж. Улсаас үнийг тогтоох ёстой гэх гээд байгаа юмуу? Хямд түрээстэй газар руу нүүх хэрэгтэй ш дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close