УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын өнөөдөр /2023.10.04/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гарсан. Нэг жилийн өмнө 2.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэж, унаж байсан билээ. Нэг жилийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг та бүхэнд танилцуулъя.

Нэгт. Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай байгааг Монголбанкнаас мэдээллээ. Түүнчлэн төгрөгийн ханш чангарч байна.

Хоёрт. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгджээ. Зэсийн баяжмал нэг сая тоннд хүрсэн. Өнгөрсөн жилээс таван хувиар өссөн.

Энэ бүхэн валютын нөөцийг нэмэгдүүлснээр үүссэн зүйл юм" хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ашигт малтмалыг худалдан борлуулах тээвэрлэх гэрээг бүртгэлжүүлсэн. Экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж хийж байгаа. Тиймээс энэ жилийн 1.8 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж чадсан юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бий болсон нь нөлөө үзүүллээ. Уул уурхайн экспорттой холбоотой нийт 544 гэрээг олон нийтэд ил болгосон. Мөн тээврийн компаниудын төлж буй татвар 45 хувиар нэмэгдсэн" гэв.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төмөр замын ажлууд хэрхэж байна вэ?

-Төмөр замын холболтын ажлуудыг хийж байгаа. Гэрээ хэлцэл хийж байна. Тухайлбал, Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бий. Үүний хилийн цаана байгаа төмөр зам "Чайна Энержи" компанийх. Үүнтэй холбоотойгоор гэрээ хэлцлийг ХЗДХ-ийн сайд ахалж байгаа. Энэ ажил хийгдэж эхэлббэл бусад төмөр замын холболтын ажил шийдэгдэнэ хэмээн үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 16:14

ӨМХИЙ АМТ ЭРҮҮ ДУТУУ ЭНЭ ХОТГОР ШАНАГЫН ХУГАЙЧ ЧИ ВАЛЮТ БИЙ БОЛГООГҮЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООГ ГАДАГШ ЗӨӨСНИЙ ҮНЭ ХӨС ШҮҮДЭЭ. ЧАМД ГИЙГҮҮЛЭХ АЖЛЫН ҮР ШИМ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ МУУ ХУЛГАЙЧ

Холбоотой мэдээ

Back to top button