УРЛАГ

Наадмын нээлтийг “THE HU” хамтлагаар эхлүүлэх үү

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход 20 хоног үлдээд байна. Энэ жилийн баяр наадмын нээлт болон хаалтын ёслолыг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулахаар болсон. Тэрбээр “Энэ жилийн наадмын нээлт болон хаалтын ёслолыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүд, олимпийн наадам зохион байгуулдаг жишиг рүү ойртуулахыг хичээж, өмнөх жилүүдийн наадмын зохион байгуулалтыг эвдэн шинэ технологи нэвтрүүлэхийг зорьж байна” хэмээсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтэд тухайн жилдээ Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан урлаг соёл, спортын олны танил эрхэмүүдийг оролцуулж наадамчин олноо баясгадаг уламжлал бий. Энэ жилийн тухайд Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж буй “The Hu” хамтлагийг үзэгчид онцлон, баяр наадмын нээлтээрээ харах хүсэлтэй буй. Уг хүсэлтийг наадмын найруулагч хүлээн авч тэднээр нээлтээ “өнгөлөх” гэж буй тухай албан бус эх сурвалж мэдээлэв. 

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button