УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

НЭМЭЛТ: 15.00 цаг

Нийслэлийн Ардчилсан намын хороо нь дүрмээрээ 225 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар жилийн хураамжаа төлсөн, хүчин төгөлдөр 165 гишүүн байгаа бөгөөд нэмж 60 гишүүнийг сонгож баталгаажууллаа.

Үргэлжлүүлэн Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэлсэн юм.


-Өнөөдөр болох нийслэлийн АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчид-

Өнөөдөр /2023.11.17/ Нийслэлийн АН-ын даргын сунгаатай. Нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд орой 18.00 цаг хүртэл үргэлжилсэн билээ.

Өчигдрийн байдлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, М.Тулгат, Д.Батцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү нарын нэр тодорсон. Тэдний нэр өнгөрөгч сарын дундуур тодорч, бэлтгэлээ базааж эхэлсэн байдаг.

Гол өрсөлдөөн Д.Батцогт, Д.Бадарсан нарын дунд өрнөх таамаг хөврөөд буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болох МоАХ-ынхон НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогтыг дэмжиж буй. Эртнээсээ л Х.Баттулгатай ойр, тэдний хүн хэмээн нэрлэгдэж байсан. Тэрбээр МоАХ-гоор овоглогддог. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.

Харин АН-ын дарга Л.Гантөмөрийн битүүхэндээ Д.Бадарсаныг дэмжиж буй юм байна. Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон.

Нийслэлийн Ардчилсан намын хороо нь дүрмээрээ 225 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар жилийн хураамжаа төлсөн, хүчин төгөлдөр 165 гишүүнтэй. 2024 оны Нийслэлийн сонгуульд Ардчилсан намаа удирдан ялалт байгуулах лидерээ сонгох хариуцлагатай сонголтын хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2023 11:15

Тулгатаас бусад нь хэрэггүй ээ

Зочид
Зочид
11 сар 17, 2023 13:23

Ц.Баатархүүг сонгогдойсоо гэж бодож байна. Тэр хүү их шударга з�##�уу даа.

Зочин
Зочин
11 сар 17, 2023 14:11

Баатархүү нь зөв шүү

Зочин
Зочин
11 сар 17, 2023 14:28

baatarkhuu elbegeegiin noxoi

battsogt hudraga

Зочин
Зочин
11 сар 19, 2023 12:06

Сөрөг хүчин нам байж чадахгүй хоорондоо хагарж хэрэлдсэн тэнэг гөлөгнүүд

Back to top button