УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нүүрсний сонсголд оролцох гэрчийн нэрс өнөөдөр тодорно

УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдахаар товложээ. Хуралдаанаар
- Түр хорооны сонсгол товлон зарлах тухай
- Сонсголд гэрчээр дуудах тухай
- Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай тус тус хэлэлцэх аж.
Хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.