Засгийн газрын тэргүүн: Ах нарынхаа заримд "дөнгө" тавьж, заримыг нь айлгав

"Eguur news" агентлагийн онцолсон 2023 оны тоймын хэсгээс хүргэж байна.
Засгийн газрын дундаж нас 1.5 жил байв. Энэ нь авлигын системтэй шууд холбоотой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3 гаруй наслаад байна. Тэрбээр 2021.01.29-нд Засгийн газрын тэргүүн болж үгээ хэлж байв. Өдгөө гурван жил болоход ганцхан сар үлдлээ. Таавчигтай эхээс болж У.Хүрэлсүхийг огцорсны дараа МАН-ын зүрхтэй, хийтэй, хийх гэж муйхарладаг залуу үеийнхэн засгаа ах нараасаа өвлөж авсан.
Томилогдсон цагаасаа дүржин байдал үзүүлсэн. “5Ш” гэх сүржин нэртэй ажиллагаа явуулж, Т.Бадамжунайг авч ирсэн ч, өнөөх нь шүүгдээгүй хэвээр. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авч ирэх ажиллагаа одоо ч бүтээгүй байна. “30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформд анхаарлаа хандуулж байна” гэдэг үгсийг амны уншлагаа болгож яваа. Ямартай ч өнгөрсөн 30 жил хэдхэн ах нар улс орноо хувааж идэж суусан гэдгийг олон нийтэд зах зухаас нь ойлгуулж чадсан.
М.Энхболдыг суудлаас нь буулгаж чадсан шигээ хүүд нь гишүүний суудал өгснөөс бусдаар Н.Энхбаярыг намаасаа, Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс, Л.Бямбасүрэнг ИНЕГ-аас, Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэргээр явуулсан нь бараг л амжилт болов. МАН-ын үе солигдох процесст тэр тодорхой нөлөөлөл үзүүлж, тамга дарж чадсан. Энэ бүхэнд Х.Нямбаатар түүнд хань бараа болж байсан ч, нийслэлийн "фронт" руу явуулж, тэндэхийн "бугшсан авлигыг задлах" чиглэл өгөөд байгаа билээ.
Энэ тухай дэлгэрэнгүйг хүргэсэн 2023 оны тойм: “Аутист” улстөрч нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.