ЯРИЛЦЛАГА

Б.Намхайжамц: Өөрийнхөө “арзгар” үстэй зургийг фейсбүүкээс хараад ичсэн

-ХОШИГНОЛ: ЕРӨНХИЙ САЙДТАЙ АНДУУРАГДСАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ-

Олон нийтийн сүлжээгээр уржигдар /2019.11.13/ Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг түгж, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг” хэмээн андуурагдсан. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биедээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж хошигнон бичсэн билээ.

Гэтэл Ерөнхий сайдын бага насных нь зураг биш, зургаан настай Монгол хүүгийн зураг болж таарсан. Зурагчин н.Батдарийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан, хөрөг зураг аж. Хөрөг зургийн дүр нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хүү Б.Намхайжамц юм. Тэрээр өдгөө зургаан настай бөгөөд Мөрөн сумын сургуульд нэгдүгээр ангид суралцдаг аж. Түүнтэй холбогдоход улирлын амралтаараа хонь хариулж, үхрийн баас түүж ээж аавынхаа ажилд тусалдаг тухайгаа хэвлүүхэн гэгч ярьсан юм. Бид андуурагдсан зургийн эзэн бяцхан Б.Намхайжамц болон түүний эгч Б.Баасандуламтай цөөн хором ярилцлаа.

-МИНИЙ ҮС АРЗАЙЧИХСАН БАЙСАН БОЛОХООР ЗУРГАА ХАРААД ӨӨРӨӨСӨӨ ИЧЭЭД БАЙСАН-

-Сайн уу, хичээл сурлага өндөр үү, хичээлдээ яваад ирчихсэн үү?

-Сайн сайн. Хичээлдээ яваад ирчихсэн. Гэрийн даалгавраа хийж дуусгаад байна.

-Хичээл чинь хэдэн цагаас ордог вэ?

-Уг нь өдөр 14:00 цагаас ордог байсан. Одоо өглөө 09:00 цагт ордог болоод байгаа.

-Өглөө эрт хичээлд явах хэцүү санагддаг уу?

-Хэцүү биш, харин ч гоё байгаа шүү. Хичээлээсээ ирээд даалгавраа хийж дуусгачхаад гадаа өвөөгийндөө тоглож байлаа.

-Гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан уу, онц сурч байгаа биз дээ. Сурагч болох ямар санагдаж байна?

-Таван хошуу авч л байгаа. Би гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан. Хичээлд явах гоё.

-Одоо ямар үсэг үзэж байна вэ?

-Одоо ваар гэхэд ордог “В” үсэг үзэж байгаа. Математикийн хичээлдээ илүү дуртай.

-Ангийн багшийн чинь нэр хэн бэ, танай анги хэдэн сурагчтай вэ?

-Манай ангийн багшийг н.Оюундэлгэр гэдэг. Манай анги 37 сурагчтай.

-Фейсбүүкээс өөрийнхөө зургийг олж харсан уу, чиний зураг “од” болж байна лээ шүү дээ?

-Арзайсан үстэй зураг уу.

-Арзайгаагүй “хөөрхөн” л зураг байна лээ шүү дээ?

-Үгүй ээ, миний үс арзайчихсан байна лээ. Зургаа харчхаад өөрөөсөө ичээд байсан. Миний зургийг нэг хүнтэй адилхан болчихсон гээд хүмүүс нэг ойлгогдохгүй юм яриад байна лээ. 

-Хүмүүс ямар хүнтэй адилхан гэж ярьсан юм бэ?

-Мэдэхгүй. /инээв.сурв/

-Чиний зургийг Ерөнхий сайдын бага насных нь царайтай адилхан гээд андуурсан гэсэн. Ерөнхий сайдыг таних уу?

-Үгүй. /инээв.сурв/ Би яаж таних вэ дээ. Фейсбүүк дээр миний зураг тавигдчихсан гэхээр надад муухай санагдаж байна.

-Чиний тэр “хөөрхөн” зургийг хэзээ, хэн гэдэг зурагчин дарсан юм бэ?

-Намайг хөдөө гэртээ байж байтал нэг танихгүй зурагчин дарсан.

-ФЕЙСБҮҮК ДЭЭР АХИАД ЗУРГАА ТАВИМААРГҮЙ БАЙНА, МУУХАЙ ГАРААД БАЙДАГ ЮМ-

-Чиний зургийг дарж байхад чи юу хийж байсан юм бэ?

-Би тэр үед айл хэсэж явсан юм л даа. Одоо ахиад фейсбүүк дээр зургаа тавимааргүй байна. Муухай гараад байдаг юм. Гэхдээ миний зургийг дарвал хүн амьтанд битгий үзүүлээрэй.

-Танай гэр хөдөө байдаг гэсэн. Гэртээ хамгийн сүүлд хэзээ харьсан бэ. Очоод ээж аавынхаа ажилд тусалдаг л биз дээ?

-Манайх бүр хөдөө байдаг. Гэртээ хариагүй удаж байна, өө. Би гэртээ очоод хамгийн түрүүн даалгавраа хийчхээд хонио хариулдаг. Зун, өвөл, хавар хонь хариулдаг. Мал төллөсөн үед ч бас. Одоо би Мөрөнд байна.

-Хонь хариулахаас өөр ямар ажил хийж чаддаг вэ, үхрийн баас түүдэг үү?

-Түүдэг байсан л даа. Одоо үхрийн баас хөлдчихсөн, хүрзээр авагдахгүй байх, өө. Хэцүү ш дээ.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу, аав ээжийгээ бас гэрээ санаж байна уу?

-Би гурван аниатай. Бас хонь хариулдаг нэг ахтай. Төрсөн ах биш л дээ. Манай аав ээж хөдөө мал малладаг. Аав маань хонинд явахаараа, утсанд нь сүлжээ орохоор надтай ярьдаг юм. Гэртээ хариагүй зөндөө олон хонолоо, гэрээ санахгүй байна. Харин ээж, аавыгаа л санаж байна. Хамгийн сүүлд сурагчдын долоо хоногийн амралтаараа харьчхаад ирсэн. Одоо хичээлийн амралт эхлэхээр, гэртээ хурдхан очно оо.

-Чи том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Том болоод цагдаа болохыг хүсдэг. Яагаад гэвэл цагдаа муу хүмүүсийг барьдаг, бас гоё хувцастай.

-Муу хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бол?

-Муу хүмүүс гэж үү. Дээрэм хийдэг, худлаа ярьдаг, хулгай хийдэг, архи уудаг, хүн зоддог хүмүүсийг хэлдэг байхгүй юу даа. 

-Мөрөөдлөөсөө хуваалцаач…?

-Аав, ээжийнхээ ажлыг нь хийгээд ачийг нь хариулна гэж боддог. Найзуудтайгаа шатар, хөзөр, шагай тоглох дуртай. Гадаа тоглохоор ноцолдож, хөөцөлддөг юм. 

-Б.БААСАНДУЛАМ: НУТГИЙНХАН МААНЬ “ЮУН ЕРӨНХИЙ САЙД, АДИЛХАН ХҮН БАЙХЫГ АЛИЙГ ТЭР ВЭ” ГЭЦГЭЭСЭН-

Б.Намхайжамцын төрсөн эгч Б.Баасандуламтай цөөн хором ярилцлаа.

-Дүүгийн тань зураг цахим орчинд тархсныг хэзээ мэдэв?

-Уржигдар мэдсэн. Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авчхаад, цахим орчинд хэлэхгүйгээр цацчихаж болж байгаа юм уу гэж бодож, гайхсан.

-Хэзээ, хэн гэдэг хүн гэрэл зургийн хальснаа буулгасан юм бол?

-Эрдэнэбулган сумын баяр дээр явж байхад танихгүй нэг ах авсан гэж дүү маань өөрөө хэлж байсан юм.

-Нутгийн хүмүүс зургийг хараад таньсан л байх. Юу гэж хэлж байв?

-Манай Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумынхан, нутгийн хүмүүс ээж аавыг маань маш сайн таницгаадаг юм. “Өө энэ Намхайжамцын зураг байна шүү дээ” гээд л бүгдээрээ таньж байна лээ.

Тэр тусмаа Ерөнхий сайдын зураг гэсэн тайлбартай байхаар нь олон хүн гайхсан л байх даа?

-“Юун Ерөнхий сайд вэ, адилхан хүн байхыг алийг тэр гэхэв дээ” гэцгээж байсан шүү. Дүү маань “Ямар арзгар үстэй зургийг маань тавьчхав аа, ахиж миний зургийг битгий тавиарай” гээд л ичээд, инээгээд байна лээ. /инээв.сурв/

П.УРНАА

Таг

Холбоотой мэдээ

33 Сэтгэгдэл

    1. Хүлж байгаад дараагүй л байна зөвшөөрөөгүй бол ингэж дааруулахгүй.харин хүний орон зайд орж тавьсан зураг постыг гуйвуулж тавьж байгаа нь муухай монголчууд ер нь ийм л муухай улс

    1. Харин тхх…Манай их сургуулийн ангид 1 охин байж билээ. Аминдаа л “хотын охин” гэдгээ гайхуулж …”Хүүшээ энэ хонинууд чинь аймар хөөрхөн олуулаа уулан дээгүүр явдаг юм бээлээшт” гэж билээ…яс юман дээр Улаанбаатарын “хөдөө” л амьдардаг нөхөр байсийм байналээшд ккк

    1. Өвөл үхрийн хашаа, саравчаа цэвэрлэхдэа аргал биш үхрийн нойтон болон хөлдсөн баас л түүдэг шүү дээ. Эсвэл хөлдүү аргал түүдэг гэж бичүүлэх гээд байгаа юм уу

      1. харин тиймээ зарим орчин vеийн монголчуудад зааж огохгvй бол ойлгохгvй vхрийн хошногоор гарангуут баас хатахаараа аргал болно аргал гэдэг нь хатсан л гэсэн vг

    2. Хүүе аргал гэж хатсаныг нь хэлдэг юм. Одоо бол хөлдүүс буюу үхрийн баас. Өөр юу гэж хэлэх юм. Шөнө ирж хоносон үхрийн баасыг өглөө нь түүж овоолдог юм. Тэгээд бүтэн жилийн дараа хатахаар нь түлнэ. Ярилцлага, бичвэр алдаа маш ихтэй байна

        1. Хүлж байгаад дараагүй л байна зөвшөөрөөгүй бол ингэж дааруулахгүй.харин хүний орон зайд орж тавьсан зураг постыг гуйвуулж тавьж байгаа нь муухай монголчууд ер нь ийм л муухай улс

  1. Эгэл жирийн гэдэг үгийг яасан их хэрэглэдэг юм бэ дээ. Энэ улс ч болохоо байж байна даа

  2. МАН-н пи-ар чид онигоонд оровоо.Хүрэлсүхээ өөд нь татах гээд танихгүй хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй тавиаад хуулиа зөрчөөд бна.Уучлал гуйцгаа,Монглчуудаас.

    1. Өөд татагдаад ч байх шаардлагагүй өөрөөрөө л өөдтэй хүн чамайг бодвол.
      Чи бол яаж мачийгаад ч хэдэн үедээ энэ хүний чигжийнд ч хүрэхгүй л мэд!

  3. Харин ч арзгар үстэй гээд байгаа зураг нь л ёстой хөөрхөн хүү харагдаад байгаа юм даа. Ичих юм байхгүй ээ, азтай хүү юм, ЕС- тайгаа адилхан байдаг кк.

  4. Маш сайн авсан чанартай гэрэл зураг байна. Бага нас нь ийм зурагт үлдэж байгаад гэр бүл нь баярламаар юм

  5. Хүүхдийн эрхийн асуудал шүү, эцэг эх асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авалгүй насанд хүрээгүй хүүхдийн зураг олон нийтэд нийтлэх нь олон улсад ёс зүйгүй асуудалд авч үздэг шдээ. Хэрэв зэ энэ хүүхдэд ямар нэгэн эсрдэл гарвал яах вэ?….

    1. Хүлж байгаад дараагүй л байна зөвшөөрөөгүй бол ингэж дааруулахгүй.харин хүний орон зайд орж тавьсан зураг постыг гуйвуулж тавьж байгаа нь муухай монголчууд ер нь ийм л муухай улс

  6. Ёстой хөөрхөн хүү байна даа Хүрэлсүх багадаа ийм хүүхэд байсан байх Хүүд гарын бэлэг өгмөөр юм

  7. Ёстой хөөрхөн зураг байсан. Бүүр нэг хэвлүүхэн. Барьж аваад үнсчихмээр хөөрхөн хүү бна лээ. Зурагчин маш сайн зурагчин байна. Тэр зурагнаас бараг хүүгийн нялх багын үнэр үнэртэхээр гоё өнгө гэрэл сүүдрийг тааруулж авсан бна лээ.
    Харин эгч нь таалагдсангүй. Бараг л хохирогч, мөнгө төл гэх гээд байгаамуу хаашаа юм

  8. Баас гэж муухай үг гэж хэн ч хэлчихсэн юмб. Жирийн л монгол хэлний нэгэн нэр үг биз дээ?!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close