Нийгмийн

БЗД-т шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автжээ

Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн удирдлагуудаас тогтмол сануулж, тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгаа.

Гэтэл өнөөдрийн байдлаар БЗД-ийн хуучин товчооны хэсэгт шар усны үер бууж, хөлийн голд нийлж товчооны урд хэсэгт оршин суудаг 60 гаруй айлаас 30 гаруй айл өрх усанд автсан байдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас,

  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Цаг агаар илүү их дулаарч, цаашид  нийслэлийн олон байршлуудад шар усны үер буух өндөр магадлал, эрсдэл байна. Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button