Нийгмийн

Д.Сарангэрэл: 10 сар корона алдаагүй гавьяаг гарцаагүй Д.Нямхүүд хаяглана

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед нь нөхцөл байдал ямар байсан, яаж ажилласан талаараа сошиал хуудастаа бичжээ.

Тэрбээр,

"Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Нэг хэсэг нөхөд 8 сая төгрөгний эм , 8 сая төгрөгний эмчилгээ гээд яриад байна. Сайн нөхөд маань чи чадахгүй биш ,нэг тас хийсэн бодит байдлыг биччихээч гэлээ. Тэгье дээ. Үнэн мөн нь олдоно гээд тэсвэртэй хүлээж байлаа. Төрийн түшээ учраас хариуцлагатай байх учиртай. Заримдаа ч хуц муц гэмээр санагдах юм байна шүү. Уучлаарай намайг.

Манай баг Монголдоо, хүн амын дунд ковидын халдвар алдахгүйн төлөө үхэн хатан ажиллаж, хувийн амьдрал, амралтаа умартсан үе. Зарим нь Сарангэрэл коронагүй үед амар нөхцөлд ажилласан гэх. Корона алдаагүй юмаа. Түүний төлөө маш их ажиллах , сэтгэл зүрхээ бүрэн зориулах хэрэгтэй байдаг юм. Бас зангарагтай удирдагч , зохион байгуулагч ч байх хэрэгтэй болдог. Коронагийн голомт болсон Хятад улс, ковид дэлгэрсэн Орос улсын дунд бид тэвдэж байв. Тэгсэн ч сэтгэлээ тэврэн гүйсээр тэсч чадсан. ( Б. Ганчимэг гавъяатын үг) Шат бүрт нь чиглэсэн арга хэмжээ авч, цаг алдалгүй ажиллан загвар орон болж , Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэлд дурдагдаж байв.

Одоо манайд ажиллаж байгаа Америкийн элчин сайд Майкл Клечески : - "Та нар энэ ковидыг яаж барьж чадаад байнаа. Манайх хэцүүдсэн байгаа. Гэхдээ Монголд тусалнаа. Хэрэгтэй бол батлан хамгаалахын шугамаар хээрийн эмнэлэг оруулж өгье , харин урьдчилж хэлээрэй " гэж байв. Санаснаас мал мэнд үү гэж надаас хээрийн дэлгэдэг эмнэлэг нэхээстэй. Нэг мөр хариулъя. Онцгой байдлын үеийн эмнэлэг учраас Онцгой байдлын газартаа байгаа. Манай амбаарт байхгүй. Хэзээ хэрэглэхээ ажил хариуцдаг хүмүүс нь мэднэ биз.

Засгийн тэргүүн У.Хүрэлсүх:- Бид хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс биш. Бид цөөхүүлээ. Энэ корона нэг ороод ирвэл хиарна гэж хурал болгон дээр сануулдаг байв. Эх орон, элгэн садан монголчуудаа гэдэг хүн л дээ. Эрүүл мэндийн салбарынхан маань улс орон, ард түмний аюулгүй байдлын төлөө зангидсан гар шиг ажилласан. Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед "муу новш” л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушигны гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Тэрийг сонсоод шууд хамар унасан. Учир нь Сангийн яам засварт жилд 4-6 тэрбум төгрөг л өгдөг.

Улсын хэмжээнд төсвөөр ажилладаг 500 гаруй эмнэлэгт энэ мөнгийг хуваадаг. Ний нуугүй хэлэхэд яам ХӨСҮТ-д засварын мөнгө хуваарилж байгаагүй юм билээ. Мөнгөтэй бол засварыг хэн ч хийнэ. Хамгийн гол нь ХӨСҮТ 1 биш 27 байртай. Халдварт өвчин учраас тусдаа байхаас ч аргагүй. Би сайд байхдаа 160 сая шиг санаж байна. Ийм мөнгө хуваарилж эрчимт эмчилгээний тасгийг засуулсан. Өчигдөр зурагт харж байх нь ээ Халдвартын дарга: - эрчимтийн 15 ор байгаа гэж ярих. Уг нь 10 ортой байсан. Бид дахин иж бүрэн 10 ор нэмсэн. Нэмдэггүй юмаа гэхэд хасмааргүй юм. ( Тэр шинэ дарга анхаараарай.) За тэгээд ХӨСҮТ-тэй холбоотой хийсэн ажил их бий дээ.Компьютер томографгүй 34 жил болсон юм билээ. Шийдсээн. Ө.Энхтүвшин дарга маань уушиг орлуулагч Экмо аппаратын асуудлыг асар хурдан шийдсэн. Ер нь одоо хэрэглэж буй тоног төхөөрөмжийн асуудлууд тухайн үеийн засгаар шийдэгдэгдэж байсан юм шүү дээ.

Мэдэх хүмүүс нь мэднээ. Төрийн ажил залгамж чанартай учраас дуугүй явж байсан юм. Ер нь би тэгсэн , миний үед хийгдсэн гэж ярих зохимжтой биш. Зарим нөхөд ингэж хэлүүлэхийг хүсэх юм даа. Тиймээс далимдуулаад юмаа хэлээд авъя байз. За алдарт 8 сая. Хэдэн ширхэг эмний зураг тавьчихаад энийгээ тайлбарла гэх. Нэгдүгээрт, тэнэг хүн ч хулгай хийхдээ зарлахгүй байх. Хоёрдугаарт, бидний анхны өвчтөн гадаад хүн байлаа. Манайхан Анх-Отгон гэж нэрлэсэн. Коронатай эхний бөгөөд эцсийн хүн байг гэсэн бэлэгдэл. Энэ хүнийг ХӨСҮТ 67 хоног эмчилсэн. Эмчилгээ, үйлчилгээ бүгд нийлээд нийлбэр дүнгээр 8 сая болсон юм билээ. Тэрийг санхүүч нь тооцолсоныг Нямхүү нэг удаа олон нийтэд мэдээлсэн. Ийм л юм. Тэр үед 150-н маск 850 төгрөгт хүрч байсан. Хүн болгоныг маск зүүлгэж сургасан бидний ажлын үр дүнг үүгээр үнэлэх нь хэтэрхий өнгөц. За эцэст нь дэндүү их зүтгэн ажиллаж, төрдөө үнэлэгдэж амжилгүй ажилгүй болсон 3 хүнийг онцолъё.Монголын төр ковидод ажилласан манай салбарынхныг үнэлсээн. Үлдсэн хүмүүс ч цөөнгүй байгаа. Тэдгээрийн дотроос Д.Нарангэрэл , Д.Нямхүү , Я.Буянжаргал нарыг нэрлэе. Д.Нарангэрэл 11 цагийн мэдээг алаг үрээ тээх ээж мэт авч явсан. Өдөр шөнөгүй сууж судалж, тэр мэдээллээ олон нийтэд өгч байсан.

Ард түмэнтэйгээ амьд холбоотой байж, иргэд гэр орондоо болон гадуур коронагаас хэрхэн сэргийлэх, ажил мэргэжил, салбар бүрээр үйл ажиллагаандаа барих дэглэм журмыг боловсруулж байгууллагуудад хүргүүлсэн. Тэр нь гэхэд л зузаан ном болдог. Коронагийн эргэн тойрон дахь олон улсын нөхцөл байдлын тойм удирдаж бэлдүүлнэ. Том ажил шүү. Энэ түүний хийсэн сайн үйлийн нэгээхэн хэсэг. Нараа харьдаггүй. Хажуудаа халуун тогоотой. Тэрэндээ антикорона багийн охидтойгоо жоохон юм хийж идээд л ажиллаад байна даа. Я.Буянжаргал. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцсан шиг хариуцсан. Буяагийн ажил амаргүй. Ковид гэдэг хүн төрөлхтөн анх удаа тулж буй шинэ өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариа, ор дэр, хүний нөөц юу эсийг тооцож, үндэсний хэмжээний үйл ажиллагааг хангасан гавъяа түүнийх. Онцгой комиссын хуралд тэр бүхнээ түгдрэлгүй илтгэх нь бахархам.Манайхан Д.Нямхүүгийн нэг гавъяаг мэдэхгүй байх. Цаадах чинь хэл устай. Гадныхантай эвээ олоод ажиллачихна. За тэрний нэг үр дүн гэвэл тухайн жилд томуу өвчинд эргэлдэж буй вирусын тухай мэдээллийг тандалт судалгаанд үндэслэн хийж дэлхий дахин жилд жилд тохирсон вакцин бүтээхэд мэдээллээр хангаж хувь нэмрээ оруулсаар ирсэн хүн шүү дээ. Тэгээд урамшуулалд нь жилд 100-200 мянган хүн тун вакцин авч, олон хүүхдийг ханиадаар хүндрэхээс сэргийлж, улсдаа хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан. Одоо таг болжээ. Коронатай анхны өвчтнийг ямар ч туршлагагүй байсан бид 67 хоног эмчилж өтгөн, шингэн,цус,хамар,залгиурт вирусгүй болгож нутаг буцаасан. Тэр үед олон улсын эрдэмтэд нойлын бохироор дамжин корона халдварлаж буй талаар судалгаа хийсэн байв.

Тиймээс тэр нөхрийг явтлаа буудалд байна. Бие засч таарна гээд вирусыг нь 5 төрөл дээр нь тэглэж байж эмнэлгээс гаргасан. Ингэж Д.Нямхүүгээр удирдуулсан баг коронаг эмчлэх зам мөрийг тавьсан байдаг. Энэ бол нэг талаас туршлага нөгөө талаас улсын маань нэр хүндийн асуудал байсан юм. 10 сар корона алдаагүй гавъяа гарцаагүй Д.Нямхүүд хаяглагдана. Д.Нямхүү дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг очиход : - Манай эмнэлэг 34 жил болжээ. Засварын санхүүжилт хэрэгтэй хэмжээнд өгч байсан удаагүй. Одоо байшинг нь засаад ч шугам хоолой хүүхдийн зулай шиг болж өмхий үнэртдэг. Байшин хороололд, хотын төвдөө шахуу халдвартын эмнэлэг байж болохгүй нь. Тиймээс А зэрэглэлийн газраа улс өөрөө авч, агаартай захдуу газар шинэ эмнэлэг барьж өгөөч гэж гуйж байсан. Засаг тэр даруйд газрыг нь шийдэж, томоохон бүтээн байгуулалтын жагсаалтад оруулж баталсан. Одоо үүнийг яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай. Хандивын тухайд өгсөн болгоныг өдөрт нь 11 цагийн мэдээгээр зарлаж, цахимд байрлуулж байсан болохоор бүгд ил тод бий. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д. САРАНГЭРЭЛ. 2021.10.11” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-11 12:10

Алдаагүй гээд яахав дээ. Эдийн засаг, боловсрол хамаг юмаа хааж хориод л байсан биз дээ. Харин ч байдаг чадлаа байлдаанаас өмнө шавхаж туйлдсан бус уу

Иргэн
Иргэн
2021-10-11 12:15

Чиний үед хамаг юмыг тас хаачихсан юм чинь �##�даагүй гэж хөөрцөглөөд яахав дээ. Худлаа Нямхүүд гэж байгаа боловч цаад д�##�д санаа нь өөртөө л хаягласан нь харагдаж байна. Энэ Сарангэрэл чинь насы нь бодохоор зөнөглөөгүй л баймаар...

Зочин
Зочин
2021-10-11 12:35

Tenegtdeg bna shdee

Зочин
Зочин
2021-10-11 13:03

Тэнэг бөгөс царайт

Иргэн
Иргэн
2021-10-11 13:34

За болио . архичин хулгайч

zochin
zochin
2021-10-11 13:43

BITGII SHAA L###RUUD TANARAAS BOLJ ULS ORON DAMPUURSAN SHUU HULGAICHUDAA

Зочин
Зочин
2021-10-11 13:44

8 САЯАР ХҮН ЭМЧЛЭЭД 21 ХОНОГТ ИЛРҮҮҮЛЭЭД Л ХАМ ХЭРЭГТНҮҮД

Zochin
Zochin
2021-10-11 13:46

Sarangerel durak Nymhuud saimshraad baigaa ni Haldvartiin emnelgiin gazriig avch zarah. HUSUT iin ergen toirnii gazriig zarj zarim ni Nymhuugiin medeld orson gedeg ym bilee. A zeregleld gazar oldohgui bolohod HUSUTiin gazriig zarahiin tuld zasvar hiihgui dorduulah zorilgotoi baisan. 2009 ond tsahilgaan shataa yagaad ajilluulahgui baigaa ym be gej 1 uilchluulegch asuuhad tsahilgaanii tulburuu manaih tulj diilehgui baigaa tul ajilluulahgui baigaa gej hel baisan. Tuhain irgen EMY ng gomdol gargasnaar 600 say tugrug zasgaas gargaj buh liftiig heviin ajillagaataii bolgoson gej TV eer yrij baisan. Tegeheer 86 onoos hoish ogt zasvariin mungu ugch baigaagui gej hudlaa hutsaad baigaa ni ashig sonirhliin zurchil baina gedgiig gerchilj baina. Usnii eh bulingartai bol adag ni bulingartai gedegchilen anhnaasaa kovidiin esreg zuv arga hemjee avaaguigees odoogiin hund nuhtsul uusseniig gaviya baiguulsan met yrihaasaa icheech.Uushgi orluulah apparatiig UOK t handivlasan ard irgediin handivaar avsan gedgiig uuruu avaad ugchihsun ym yrih ym. Aldaa dutagdlaa umuursun arga ydsan hudal yriltslaga baina.

Зочин
Зочин
2021-10-11 15:37

Эвий эвий энэ амьтаны хэлж ярьж байгааг. Ийм м�##�уудаар удирдуулсан юм чинь одоо ингээд л байж байхаас.

Зочин
Зочин
2021-10-11 15:51

Хуцдаг авгай. 10 сар дагздаж ам нүүрээ тэнийлгэх мөнгөө овоо олсон бх.

шүүх
шүүх
2021-10-11 16:00

ёстой чи хол очиж хуц!!!??? чи наад дарвагар өмхий амаараа 400 гаруй хүн уушигны өвчинөөр үхлээ гэж яриа биздээ! тэр чинь короно байсан. оношилж чадаагүй.дараа нь франц.чинбаяр эмч. хулгайч нямхүү та хоёр хэлэх гэсэн хүмүүсийг шоронгийн архаг хулгайчуудаар дарамтлуулж байсныг олон хүн ярьдаг.та 2 гадаад,дотоодын хандив тусламжийг идэж уулнаас өөр хаяглах зүйлгүй лавлахууд шүүдээ!!!???

СУВИЛАГЧ
СУВИЛАГЧ
2021-10-11 20:13

НЯМХҮҮТЭЙ НЬ ШОРОНД ЗАЛАХ ЦАГ ИРНЭ!!!

Зочин
Зочин
2021-10-11 23:46

Эгч ээ нөгөө хээрийн эмнэлгээ одоо нэг яаснаа хэлнэ үү дээ

Эмч.
Эмч.
2021-10-13 09:42

ЁСТОЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮНИЙ ДҮГХЭЛТ БАЙНА ДАА. ӨВЧНИЙХӨӨ МӨН ЧАНАРЫГ ОГТ ОЙЛГООГҮЙ БАЙНА. ГЭХДЭА ҮАЛЬТАЙ НЯМХҮҮРЭЭР МАЛХАВЧ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ ХӨӨРХӨН ӨМӨӨРЧЭЭ. МЭРГЭЖЛИЙН БУССАЙДЫН ХЭГ ТОМ АЛДАА БОЛ САЛБАРЫН БОЛОВСОНХҮЧНЭЭ ОГТМЭДЭХГҮЙТУЛ ХҮНИЙ ЯРИАГААР СУРГААР СОНГОЛТ ХИЙДЭГТ Л БАЙГААЮМ. ЭНЭИЙГ НЬ НАМЫНХАН НЬ АШИГЛААЖ БУРУУ ХҮН АЖИЛД ШАХДАГ.

Иргэн
Иргэн
2021-10-15 07:25

Нямхүүд хайртай хүн нь ламбаа, сарангнрэл хоёр. Гүндаоай, батсэрээдэнэ, удв�##�, шийлэгдамба, мөнхсайхан сайдууд х�##�чихсан шүүхдээд баахан рекетчид дагуулаад согтуу орж ирээд л ажил авна. Колонд яваад ирсэн юм шиг Польш Цэвээн Дамбын Хишгээ гээд Монголын рекетчидэд хөсүтийн хүүхнүүдийг өгөөд шинэ жилээр тусд нь ширээ засч архидуулаад , эм тариа хоол хүнс хандивт өгсөн ямааны мах ч үлдээхгүй бүгдийг ээж Дулмаа руугаа зөөгөөд, Сүрэнханд Амбаснлмаа эмээ нхртай архидаж, төслийн мөнгө идээд л байж байдаг нь үнэн.

Зочин
Зочин
2021-10-15 07:30

Болио нямхүүд хаяглана гэчихжээ. Бана жүэииглэ. АнхОтоон энэ тэр гэж байхад наад Нямхүү чинь өөрөө хошногоны хаг�##�гаанд ороод байгаагүй. Хөсүт ийн хашаанд хандив авч, г�##� тогооны хоол идэж, хошногоороо вицерон хиычихээд нарахд явдаг, ажил дээрээ ирдэггүй архидаад 11 цагт яаман дээр очиж жүжиглэчихээд явж байсан.

Зочин
Зочин
2022-01-15 01:26

Сараа сайд хүнд цаг үед маш сайн ажилласаан. Яаманд ажиллаж бхдаа олон сайд нарын нүүр үзсэн, удирдлага дор нь ажиллаж бсны хувьд мэднэ. Ламбаа сайд, Сарангэрэл сайд 2 бол үнэхээр зангарагтай, мундаг сайд нар байсаан. Я�##�тачгүй харьцуулагддаг л даа. Сараа сайд үнэнийг л ярьсан бна. Танд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье!

Ичсэн хүн ХҮН алнаа гэж
Ичсэн хүн ХҮН алнаа гэж
2022-08-30 13:38

Энхсаран сувил�##� гэхээр зөвшөөрөл энэ тэрийг өгдөг нь эрүүл мэндийн яам гарцаагүй мөн биздээ бас болоогүй нянбактерийн сонгуулийн санхүүжүүлэгч

Зочин
Зочин
2022-08-30 15:08

Саран авхай болиоч дээ мэргэжлийн бус хүн сайд хийснээс 21 хоногийн крантинд хүмүүсээ оруулж ямар олон хүнийг сэтгэлийн дарамтад оруулж ойр дотныхоо тойгоо ч уулзаж чадаагүй явуулсан нүглээ наманчилж нөхөн төлбөрөө төлөөрэй

Зочин
Зочин
2022-08-30 15:12

Энэ б�##�ай авгай сайд нэрээр эмнэлгийн з�##�уу дарга нартайгаа �######� бөөрөөр холбогдож ажлын байрны дарамт үзүүлж авилг�##� авч байсан биздээ Хүрэлсүх Оюунэрдэнэ 2 ийм авгайд барьца�##�агдсан гэхээр үнэн Но той

Холбоотой мэдээ

Back to top button