УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Дарга нарын геополитикийн мэдрэмж ба хөрш орнуудын вакцинаар “БООХ” төлөвлөгөө

“Хамгийн сүүлийн хөл хорио байгаасай” гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залбирлаар эхэлсэн 15 хоногийн хатуу хөл хорионы тав дахь өдөр нь өнөөдөр. Хатуу нэртэй ч хамаг олноороо холхисон, үр дүн муутайхан хорио болж байгаа нь та бидний нүднээ ил байна. Уг нь хөл хорих шийдвэр гаргахдаа энэ хугацаанд вакцинжуулалыг маш эрчтэй хийнэ гэж Засгийн газраас мэдэгдсэн. Бүх дарга нар баталж ярьсан. Гэтэл яг хөл хорионы урьд орой ЭМЯ-ны хэвлэлийн албаар дамжуулж хөл хорионы үед дархлаажуулалт хийхгүй гэх учир битүүлэг мэдээлэл цацуулсан нь иргэдийг ч үнэхээр их бухимдуулсан даа.

Маргааш нь дарга нар тойрч сууж байгаад үүнийгээ тайлбарлах гэж хошин шог шиг зүйл болсон. Сэтгүүлчдийн асуултад уурлаж, тодорхой хариулт өгч чадахгүй тэгсхийгээд бөөрөнхийлөөд аргацаасан.

-ХЯТАД ВАКЦИНЫГ ЭНЭ САРДАА БАГТАЖ ТАТАЖ АВАХГҮЙ БОЛ ОЛОН МЯНГАН ХҮНИЙ ХОЁР ДАХЬ ТУНГИЙН ХУГАЦАА ДУУСНА-

Тэгвэл иргэдээ цаг алдахгүй вакцинжуулах гэж байсан төлөвлөгөөг нь гэнэт 360 градус эргүүлэх болсон тэр том шалтгаан нь улс төрийн шинжтэй байж. Энэ талаар өчигдөр олон ч хэвлэлээр хэл ам болов. Учир нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх МАН-ын 100 жилийн ойн илтгэл дээрээ Монголын тусгаар тогтнолд байнга заналхийлж байсан хятадууд гээд л ёстой  ярьж өгчээ. Харин эл хариуцлагагүй, яриа мэдэгдэл урд хөршийн удирдагчдад маш эмзгээр туссан нь вакцины татан авалт гэнэт хойшилж, манай дарга нарын бажгадах шалтгаан болсон гэж хардах магадлал маш өндөр байна.

Одоо бидэнд нэг л айдас байна. Хойд, урд хөршөөсөө хараат шахам амьдардгаа мартаад геополитикийн ноцтой асуудлаар попордог дарга нарынхаа хар гайгаар вакцины хоёр дахь тунгаа  хийлгэж чадах эсэх тодорхойгүй болчихлоо. БНХАУ-ын вероселл вакцин хийлгэсэн тэр олон хүний хоёр дахь тунгийн хугацаа эхнээсээ дуусч, Засгийн газраас хүчээр хойшлуулчхаад байна.

Уг нь БНХАУ-аас вакцин авах гэрээ хэлцэл аль эрт хийгдсэн, мөнгө төгрөг нь шилжчихсэн. Татан авах өдрөө ч товлочихсон байсан юм шүү дээ. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд БНХАУ-аас 300 мянган тун вероселл вакцин татаж авсан. Дараагийн татан авалтууд энэ сарын 9-нд, 12-нд нийт 600 мянган тунг оруулж ирэхээр товлоод байв. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Эрүүл мэндийн сайд бол энэ сардаа багтааж татах эсэх ч эргэлзээтэй байна гэсэн бол Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ сардаа багтааж татаж авахаар хөөцөлдөж байгаа” гэх хариулт өгч байна. Сангийн сайд Б.Жавхлан хугацаа хэлж чадахгүйдээ бантаж “Улс оронд нууц байх ёстой” гэсэн бүүр нэг авцалдаагүй, инээдтэй тайлбар хэлээд сууж байх юм билээ.

За хятад вакцин хийлгэсэн иргэдийн хувьд хэрвээ дараагийн вакцинжуулалтын татан авалт энэ байдлаар гацах аваас хоёр дахь тунгаа авч чадахгүй товлолт хугацаа өнгөрнө. Ингээд хэдэн сарын дараа дахин эхнээс нь вакцинд хамрагдах нөхцөл байдал үүсч мэдэхийг ч үгүйсгэхгүй. Хятад вакцины тухайд энэ.

-САРЫН ЭХЭЭР АВАХ БАЙСАН “СПУТНИК-V”-ЫГ ЭНЭ САРДАА БАГТААЖ АВАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-

Өнгөрсөн ням гарагийн УОК-ын мэдээллийн үер Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-аас авах нэг сая тун вакцины гэрээ яригдаж байгаа гэх юм. Уг нь гарын үсэг зураад баталгаажчихсан. Тодруулбал энэ сарын 01-нд гэрээ хэлэлцээр нь нэгэнт зурагдаж, ОХУ-аас авахаар болоод хугацаагаа ч товлочихсон. Тухайн үедээ Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авалтаа хийчихнэ гэж бардам хэлцгээсэн. Гэтэл өнөөдөр 14-ний өдөр. Байдаггүй. Мөн л хугацаа нь хойшилсон. Хардах өнцөг нь бас л  улс төрийн шалтгаантай.

Учир юу вэ гэвэл манай Шадар сайд, хотын дарга, бусад сайд дарга нар “БНХАУ-ын вакцин хийлгэлээ” хэмээн сошиалаар нэг зургаа цацацгаасан. Гэтэл ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс үүнд нь эгцүүдсэн гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын харилцааны зөрчлийг манай дарга нар дахиад л мэдэрсэнгүй. Хөлдүү төмс цаашаа мэдрэмжгүй байдал үзүүлцгээсэн нь энэ. Ер нь манайд улс төрийн харилцаа, сайн хөршийн харилцаа, геополитикийн асуудалд дүгнэлт хийж, үг, үйлдлээ захирдаг дарга байдаг эсэх нь эргэлзээтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс суралцах зүйл ч их байна. Учир нь тэрбээр өөртөө хийлгэсэн вакцинаа улс орон даяар зарлаагүй. Харин “Миний ямар вакцин хийлгэснийг эмчээс минь өөр хэн ч мэдэхгүй” гэсэн гэж байгаа. Том гүрний удирдагч бас л том сэтгэж байгаа юм шүү.

За ямартаа ч манай Засгийн газрын урд, хойд хөршөөс авч, хөл хорионы үед иргэдээ дархлаажуулахаар төлөвлөөд байсан 1.6 сая тун вакцины татан авалт гэнэт хойшилсон шалтгаанууд энэ. Дөрөвдүгээр сардаа багтааж татан авахаар ажиллаж байна гэснийг бодоход улс төрийн харилцааны алдаануудаа засч, залруулах, гомдлыг тайлах тодорхой үйлдлүүд хийж эхэлсэн гэсэн үг биз.

-ОХУ, БНХАУ-Д “ГАЦСАН” 1.6 САЯ ТУНГААС ГАДНА БИДЭНД 1.6 САЯ ТУН ВАКЦИН ШААРДЛАГАТАЙ-

Монгол Улсад иргэдээ дархлаажуулах вакцин татаж авах ажлыг ГХЯ,Сангийн яам, ЭМЯ хариуцан ажиллаж байна. Засгийн газар дотоодоо коронавирус алдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нийтдээ 14 сая тун вакцины 11 төрлийн гэрээнд ажиллаж ирсэн. Одоогоор 5.5 сая тун вакцины 6 гэрээ баталгаажжээ.

Үүнээс 3 сая нь ковакс хөтөлбөрийн хүрээнд авч буй. Ковакс хөтөлбөрт дэлхийн маш олон улс орон хамрагдаж байгаа учраас оочир дараалал маш их байгаа гэх. Тиймээс хүлээж суух биш өөр арга замууд хайхаас өөр аргагүй болсон талаараа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Тиймээс дээрх 5 сая тун вакциныг хүлээх зуураа дахин  таван гэрээний 8 сая тун вакцины хэлэлцээр хийж эхэлжээ. Тиймээс энэ таван гэрээний хүрээнд хамгийн үнэ боломжийн, хурдан орж ирж болохуйц байгааг нь түрүүлж авах тохиролцоо хийхээр ажиллаж байна. Гэхдээ оруулж ирлээ гэхэд дотооддоо хадгалах агуулах сав, хүйтэн хэлхээний багтаамжаас хамаарч татан авалтаа хийх юм байна.

Одоо манай улсын хувьд хүн амынхаа зорилтот 60 хувь буюу 2.1 сая иргэнд шаардлагатай 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа. Үүнээс бидэнд одоо шаардлагатай тун нь 3.3 сая тун вакцин.

Хараахан татан аваагүй байгаа ч гэрээ нь хийгдэж, төлбөр нь шилжсэн 1.7 сая тун вакцин байгаа нь дээр бичсэн ОХУ болон БНХАУ-аас авах вакцинууд.  Үүнийг нийт шаардлагатай 3.3 сая тунгаас хасч тооцвол дахин 1.6 сая тун вакцины гэрээ баталгаажуулах ажил дээрх гурван яаманд үлдээд байна. Иргэд чинь зөвхөн вакцин хүлээж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

25 Сэтгэгдэл

  1. Манай ЭМЯ ны хариуцлаггүйн ####даа шүүдээ ямар ч бодлого төлөвлөлт байхгүй эхний тунга хийгээд хийлгэсэн хүндээ хоёрдох тунгыг нь өх байсан төд хоногийн хийхэд л болох байсан тэгсэн тохиолдолд бат####гаатай дархлаа тогтсон нилээд хүнтэй болно одоо вакцин байхгүй учираас эхний хийсэн улсууд үр дүнгүй болж таарах нь дээ

  2. Ганц вакцин ч биш өөр их олон юмаар манайхыг бооно доо. Өөрсдөө юу ч хийж, бүтээж, үйлдвэрлэж чадахгүй з####хуу хойрго, архичин Монголчууд одоо яана даа. Монголчууд урд нь ч ийм л байсан. Та нар санаж байв#### соци####измын үeд манайд айлчилсан гадаадын зочидод үйлдвэрүүдээ яаж танилцуулсан гэдэг билээ. Тэр үeд бид соци####измыг барьж, байгуулж байсан. Одоо ардчилсан нийгмийг барьж байна. Тиймээс вакцин гэдэг өнөөдрийн хамгийн чух#### зүйлийг Монголдоо үйлдвэрлэх завгүй байгаа. Харин ч дээр үeийн дарга нар арай жудагтай байсан юмуу даа. Ямар ч л гэсэн эргэж буцсан юм ярьдаг байгаагүй.

  3. энэ засагийн газарт хүнтэй харилцах баясаглантай хүн шулуухан хэлхэд царайлаг сайдууд нэгч байхгүй бүгд баргар царайлаж худлаа хэлсэн хэзээ ажилаа өгөх бол гэсэн баясаглагүй юум нар тар төлөөлөөд 2 хөршөдөө найр тавьж харицах хүн бна у.урвагч Хүрэлсүхийн хийсэн ард түмэнээс оноо авах шэсэн мэдэгдэлээс болж вакцин тас####даад бна.Оюунэрдэнийн сайдуудаас хэн сайхан инээмсэглэж уур амс####аа засах бэ

  4. Хятад вакцин ер чанаргүй эд биш үү гарсан үр дүн муутай , эсрэг биет тогтоолт бараг 0. аваад ч хэрэггүй юм биш үү

  5. EOK сонгууль гээд хор гүйсэн вм биш биз дээ! Новшнуудаас авах ####ба уу? Энэтхэг бэлэглээд байсан Өмнөд Солонгос -д ####га уу? Манай яНөгөө эрдэмтэн доовторууд
    Вакцин хийж ч####ахгүй юу ? Оролдоод үзээч ээ! 2 новшийн хөршөөс үүрд гуйж амьдрана гэж байхгүй шүү!! Эхлээд м####ын вакцинаа хийгээд эхлэл дээ! Нэг хийвэл хөгийн 2 гард өгөхгүйм шүү!!

  6. хүрэлсүх сайд хятадын т####аар муу үг хэлээгүй дээ битгий худлаа бичиж бай л даа юу ярихаа тэр хүн чинь биднээс илүү мэднэ дээ их худ#### ярихаа болимоор юмаа

  7. Мунхаг хүмүүс толгойдоо гаргасан бидний буруу муу аавтай айл өөдлөж байсан түүх үгүй !!!

  8. ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ИНГЭЖ ГАЙ БОЛЖ ХАР ЯР БОЛЖ БАЙХААР ХУРДХАН ҮХЭЖ ДАЛД ОР. ӨГӨР ЦАРАЙЛСАН МЭДЛЭГГҮЙ ШИВЭРТЭЙ МУУ ТҮРҮҮЧ

  9. Uls toriin yamar ch medremjgui teneguud. Tegsen mortloo uls torchid geed oorsdiigoo xeleed baigaa yum. Iim ###nuudaas bolj uls oron xoxirch baigaa yum Bid oorsdoo ter xumuusiig songoson xoxi ni ee xoxi chini

  10. Яая даа. Өөрснөө хийж чадах юмаар маруухан чадуухан амьдр####тай бас цөөхүүлээ байж ойр ч бай холч бай гаднын улс орнуудыг муу ярихаа болиод өгөөчээ. Айл хөршөө баруун, зүүн ,урд, хойд баян, ядуу, з####хуу заваанаар нь муулаад байв#### ямар байх вэ. Өөрснөө л ад үзэгдэнэ шүү дээ. Айлтай айл явж сураачээ. Айл хүний амь нэг, саах####т айлын санаа нэг байж гамшиг зовлонг туулж гардаг Монгол сайхан ухаан хаачив. Хойд урд хөрштэйгөө харилцан ашигтай бие биедээ хүндэтгэлтэй харьцаж байж хөрш 2 орон мааньч кароноог хамтдаа устгаж чадна шүү дээ. Орос Хятад АНУ улс бол дэлхийд хүчирхэг гэдгийг дэлхий нийтээр шагшиж бас эмээж байна. Бурханаас заяасан Баялгаа зөв ашиглаж чадахгүй баас шиг завааруулж байж бас 2 хөршөө муулж байдаг Ухаанд нь ухна ишиг үхсэн улс вэ. Хүрэлсүх ерөнхийлөгч болох мөрөөдлөө биелүүлэх гээд Хятад улсыг муулаад яанаа. Баттулгын эсрэг явуулга шүү юм байх даа. Өнгөрсөн юм ярьж хөрш Хятад улсыг муулж тэнэгтэхийн оронд урагшаа харж ирээдүйгээ төсөөлөөч ёстой ухна юмаа. Илгэлийг өөрөө бэлдээгүй бол хутган үймүүлэгч, ХАЖУУД ЧИНЬ БАЙГАА ХОРОН САНААТ БЭЛДЭЖ өгөөд ард түмнийг, хөрш улсаа ч тэнэг яриат Хүрэлсүхийн эсрэг босгож дээ. Үгээр хүнийг ####ж ч болно. Хятад одоо вакцин өгөхгүй байх өө. Бидэнд хөрш гээд хичнээн тус####лаа. Бидний тусыг хэдэн зуу нуг####аад эргээгээд өгч байсан даа. Монгол удирдагч нь хүртэл усан тэнэг юмаа. Ээ бурхан минь гэмгүй ард түмнийг минь өршөө гэж л з####биръя.

  11. Хүрэлсүх МАН ын 100 жилийн ойн илтгэл дээрээ Хятдууд Монголын тусгаар тогтнолд байнга зан####хийлж байсан гээд л муулж өгсөн гэж EFUUR.MN дээр бна шүү дээ. Муулаагүй нь үнэн бол сайн л байна. Уг нь тэх тэнэг толгой биш баймаар. Хүнээр илтгэлээ бэлдүүлээд ханахгүй итгэх аюултай шүү. Нэг хэл х####ьтраад л 360 градус эргэнэ. Ер нь их багагүй бусад орныг хэзээч бүү муулж бай. Өөрснийхөө хир хэмжээг заав#### бодож байх хэрэгтэй. Бүгд л сайхан амьдрахын төлөө ухаанаа ур####дуулж хөгжиж байна. Уг нь монгол оюун ухаан дэлхийд гайхагдаж хэдэн хүүхдүүд маань батлаад тэргүүн байр ####т мөнгөн мед####ийг түүж ирээд байгаа юмсан. Хүүхдүүдээсээ ичиж амьдаръя. Энэ оюун ухааныг зөв юманд чиглүүлж сургахыг бодооч дарга нар гуай

  12. За худлаа шаага#### Хятад дотооддоо ханг####ттай вакцин байхгуй байхад манайд шууд ирлээ юу??? Харин манайх 2 дах тунгаа авч улдээд дархлаажуул####таа 300 к хунд яс хийх байсныг тооцож чаддаггуй муу байна!!!

  13. Sanjiin Bayr baisan bol vaccin asuudalgiu gants uta###ad hugas youm hubaagaad unegiu chireed ereh baisandaa. Uls guren udirdaj baigaa humuusiin hubiin haritsaa mash chuhal youm daa.
    Baig gehed Enkhbayriigaa hoid horshid tur elchingeer yabuulsan bol ebiig ni oloh l baisan daa .
    4 sariin sansriin nisegchdiin bayriin uer D.Gurragchaa generalaa Moskva nisgesen bol bas heden say tun vaccin chireed ereh l baisan. Uls geriig udirdahad uhaan heregtei bololtoi.
    Urd horshid togsson anagaahiin heden emch nariig Bejin jabuulsan baihad bas l chireed erne dee.

  14. ГАШУУН ЗОВЛОН АМСАЖ ҮЗЭЭГҮЙН ГАЙ ОДОО Л ГАРЖ БНДАА НЭГДМЭЛ НЭГ БАЙР СУУРЬГҮЙ ХҮН ЧАНАРГҮЙ ЗАН ЗА ТЭГЭЭД МОНГОЛ ХҮНД Л БАЙДАГ УРВАГЧ МУУХАЙ ЗАН ИХ НӨЛӨӨЛСӨӨН ОДОО ЯАЯА ГЭХЭВ ҮЙЛИЙН ЛАЙГАА ЭДЛЭХ Л ҮЛДЛЭЭДЭЭ ХЭДҮҮЛЭЭ

  15. Айл улсын амь нэг, саах####т айлын санаа нэг. Хөршүүдтэйгээ бид маш эв найртай хүлээцтэй байх ёстой. Ер нь тэгээд ####тан дэлхийг аргадаж л амьдардаг шүү дээ. Өөрсдийн боломж бүгдийг дээд зэргээр ашиглаж амьдрах цаг үе, бас бид хоорондоо юу юунаас ч илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Ийм байдлаар бид энэ бэрхшээлийг туулж чадна.

  16. Төрийн бодлогоор зохицуулах ёстой Төрийн бодлого ####даатай учир Төрийг ард түмэн цэвэрлэх цаг нь болсоон Харамс####тай байна ДЭМБ аас гаргасан 21 хоногийн дархлааг 56 хоног гээд л ард түмнийг хуурч болох уу бидний эрүүл мэндээр тоглож байна Манай дарга нар вакциний тун үйлчилгээг ДЭМБ аас илүү мэдэж тайлбарладагт нэг л итгэхгүй байна шүү

  17. МАН ХКН ын с####бар хороо болсон. МАН Хятадын Төрийн төлөө, Хятадын ард түмний төлөө ажиллдаг болоод даруй 10 аад жил болжээ. МАН аас сайн зүйл хүлээх нь утгагүй болсон. МАН д хамгийн том луйварчид, хамгийн рекорд хүчиндэгчид л шигшигдэн орцгоосон.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button