Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

800 хятад иргэн ба улстөрч хардлага

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2019.11.21/ мэдээлэл хийж, Монгол Улсад технологийн өндөр  дэвшил бүхий техник хэрэгслүүд ашиглан,  мөнгө угаах үйлдэл хийж байсан гэх 800 орчим урд хөршийн иргэдийг орж ирэхэд нь Шадар сайд  Ө.Энхтүвшин оролцсон гэх утга бүхий мэдэгдэл хийв. Тэрбээр чөлөөт бүсэд урд хөршийн бизнесменүүд казино байгуулах туршилт хийх хүсэлтийг манай албаныханд танилцуулж, тэд нааштайгаар хүлээж авсан гэх давхар санааг илэрхийлсэн юм.

Өнгөрсөн сард Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн асуудлаар хуулийн төслийг чуулган, байнгын хороогоор хэлэлцүүлэхээр “улайрч”, сайд нарын картыг сугалах зэрэг үйлдэл хийсэн. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд эсэргүүцэж, Ёсзүйн дэд хороогоор Шадар сайдыг оруулах хүртэл хэмжээнд асуудал өндрөө авч байв.

Уг асуудалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайд Ө.Энхтүвшинг 800 хужаатай холбон, хардаж байгаагаа ч нуугаагүй. Одоогоор энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин тодорхой хариулт өгөөгүй байгаа юм. Гэвч Ж.Батзандан гишүүн “Энэ мэдээллийг  би хууль хяналтынхнаас авсан” гэж тодотгосон нь  Шадар сайд Ө.Энхтүвшинг 800 хужаатай хамааруулан хардах бодит нөхцөлийг үүсгэлээ.

Нөгөө талд Ж.Батзандан гишүүний төрсөн  ах Хөх хотын консул Ж.Баатарчулууныг 800 хятад иргэний тодорхой хэсэгт хил нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон. Үүнд Ж.Батзандан гишүүн оролцсон гэх утга бүхий мэдээллүүд өмнө нь цацагдаж байсан билээ.

Тодруулж хэлбэл, 800 орчим хятад иргэнийг хил нэвтрүүлэх, монголд байршуулах асуудалд монголын нэр бүхий улс төрчид хамааралтай гэж үзэх хардлагад Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хоёулаа өртөөд байгаа юм. Энэ талаар Тагнуулын байгууллагаас тодорхой хариулт өгөөгүй байгааг онцлууштай.  

Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар бол урд хөршөөс олноороо нэвтэрсэн иргэд нь Монголд мөнгө угаах гэмт хэрэгт хамаарах үйлдлүүд цахим байдлаар хийж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button