Нийгэм мэдээ
Д.Сумъяабазарын ажлыг Х.Нямбаатар үргэлжлүүлнэ

Өмнөх хотын даргын ажлыг одоогийн хотын дарга үргэлжлүүлэхээр болов.
Тодруулбал, Д.Сумъяабазар хотын дарга байхдаа нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан гражуудыг буулгах ажлыг идэвхтэй хийж байв. Энэхүү ажлыг нь үргэлжлүүлэх ажлыг Х.Нямбаатар төлөвлөгөөндөө тусгажээ.
2020 онд нийтийн газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулгах ажлыг эхлүүлсэн. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгажээ.
Тэгвэл энэ онд нийслэлийн 121 байршилд 1500 гаруй гарааш, 15 мянган метр хашаа хайсыг буулгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид Чингэлтэй дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайсыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Нямка минь Сумьчабазарын хийж байсан буруу ажлыг үргэлжлүүлж болохгүй. Одоо гараж булгах ажлаа зогсоох хэрэгтэй. Наадах чтнь хамгийн буруу ажил шүү.