Гадаад мэдээДЭЛХИЙ

Сүүлийн 34 жилд анхны удаа нэг ам.доллар 154 иентэй тэнцлээ

Япон иений ханш ам.долларын эсрэг тогтмол суларсаар байна. Тодруулбал даваа гарагт /2024.04.15/ сүүлийн 34 жилд анхны удаа нэг ам.доллар 154 иентэй тэнцжээ.

Даваа гарагт 08:40 минутын (Японы цагаар) орчим нэг ам.доллар 154.27-154.37 иентэй тэнцсэн байна. Энэ нь 1990 оны зургаадугаар сарын сүүлээс хойш үзэгдээгүй ханш юм.

АНУ болон Японы бодлогын хүү хооронд том ялгаа байгаа тул хөрөнгө оруулагчид иенээ ам.доллар болгон арилжиж байгаа нь иений ханш унахад хүргэж байна.

Японы эрх баригчид валют арилжааны зах зээлд хөндлөнгөөс нөлөөлж, иен худалдаж авч болох талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн. Мөн даваа гарагт тус улсын Сангийн сайд Шүничи Сүзүки хөндлөнгөөс оролцох талаар анхааруулга өгсөн юм.

Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдын иенээ ам.доллар болгож буй урсгалыг зогсоож чадсангүй. Японы төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 17 жилд анхны удаа нэмсэн. Гэхдээ зөөлөн мөнгөний бодлого баримтална гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button