Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төр дэх ургийн модыг үргэлжлүүлэх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн отгон дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд Зүүн бүст нэр дэвшихээр болжээ. МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалсан. Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгаас дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд түүний аав Ухнаа гуай Хэнтий аймгийн Галшар сумаас уг гарвалтай ч Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн нь эднийхэн Сэцэн ханы нутгийг тойглодог учиртай. Тиймээс ч У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш. Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна.
У.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгчийн бодвол нам жимхэн амьдардаг ч Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзэн гэдгээр нь нутгийнхан нь андахгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтлөн оруулж, Ерөнхий сайд болгож өгсөн учраас энэ удаад түүний хариу болгож, дүү У.Отгонбаярыг улс төрд хөтөлж оруулах ажлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийж буй. У.Отгонбаяр нь одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг”-ийг зүүн аймгуудад хийж, сонгуулийн сурталчилгаагаа хийж буй. Мэдээж Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэх хууль байхгүй ч олон нийт улс төрийг төрлийн алба болгох нь хэмээн шүүмжилж буй.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгохгүй л байв�##� болно ш дээ
Хүрэлсүхийг улс төрөөс �######�уулах хэрэгтэй.
хэнтийнхэн нутаг ус хамаагүй одоо болсон бүү сонго өөрчлөх хэрэгтэй
Эр хүний 13 мэх хэрэглэж энэ өндөрт гарсан хойноо хэдэн муусайн ах дүүсээ өөд татахгүй бол ямар хэрэг байхав, нутаг усныхан нь сонгоод өгөөрэй, таминь ээ!