УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Баярцогт, Б.Хурцын нэгдлийг С.Эрдэнэ өөрийн "Ардчилсан хүчний холбоо"-той "уяв"

С.Эрдэнийн удирддаг "Ардчилсан Хүчний Холбоо"-ны IV их хурал өнөөдөр /2024.05.10/ МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. Хурлаар "Улс төрийн томоохон шийдвэрүүд гаргана" хэмээн зараа тараажээ.

С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Эрх чөлөөний үнэт зүйл үзэл санааны өвийг тээгч Ардчилсан хүчний холбоо ийнхүү 15 жил үйл ажиллагаагаа явуулж иржээ. АХХ-ны мянга мянган гишүүддээ 15 жилийн ойн мэндийг дэвшүүлж, 4-р Их хурлын төлөөлөгчдөд амжилт хүсье" хэмээн жиргэсэн байна.

Эл холбооны Гүйцэтгэх захирлаар Содномзундуйн Эрдэнэ, Баясгалангийн Лхагвасүрэн нар бүртгэлтэй байдаг аж. Энэ тавдугаар сард Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилж, 15 залуус нэгдсэний нэг нь АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга Г.Дэнзэн байв. Түүнийг Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олон нийт мэднэ.

Ардчилсан нам нь 20 гаруй клуб, фракцтай болон задарчхаад буй. Тэдгээрийн нэг "Гранд Монгол" нэгдэлд "Олуулаа", "OD", МҮДН фракцаас гадна "Ардчилсан хүчний холбоо" саяхан нэгдчихсэн. "Гранд Монгол" нэгдэлд С.Баярцогт, Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Тулгат нар багтдаг.

Сонирхуулахад, эл холбооны хувьцаа эзэмшигчээр Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, З.Энхболд болон түүний дүү З.Хишигтогтох, Ц.Туваан зэрэг 96 хүн бүртгэлтэй байж байгаад 2010 онд хасагдсан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:53

ЗАВХАРСАН ЮМ...ЭНЭ МОНГОЛ УЛСАД БҮТЭЖ БАЙГАА ЮМ ДААНЧ НЭГ ШИРХЭГ Ч АЛГА. ГРАНД МОНГОЛ ХЭМЭЭХ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ТУХАЙ АСУУДЛЫГ ХАРАХАД БҮР БИТҮҮ ДАМПУУ АСАР ДОГОЛДОЛТОЙ ЯМАР МОНГОЛ УЛС ҮЙЛДВЭРЛЭГЧ БИШ ОРОН БИШ БАЙГУУЛЛАГАД ХУВЬЦАА ЭЗЭМШИХЭЭР ЕР ЮУ БОЛОХ ВЭ ААН ТАМИНЬ ЭЭ МИНИЙ УХААН ХҮРДЭГГҮЙ ЭЭ АВИЛГАЧИД АА? ХАРИУЛЖ ӨГӨӨЧ

Зочин
Зочин
5 сар 10, 2024 22:16
Reply to  Зочин

С.Эрдэнэ 3 хүн өрсөлдсөн сонгуульд 4-т ордог онигоотой хүн. Цагаан хуудасны дараа ордог гэнээ. Ичмээр юмаа. Авилгaлч хүн ийм л гутамшигтай, царай зүс нь хүртэл гахай нохой шиг.

ИРГЭН
ИРГЭН
5 сар 10, 2024 12:45

нэг л их гоё Ардчил�##� ярьсан, хүмүүс,,,,,,цаад өнгө төрх нь жинхэнэ Хулгайч, Луйварчид, Авилгачид,,,,Улс орноо сүйтгэгччид Гэмт хэрэгтэнгүүд л байдаг ш дээ,

Монгол
Монгол
5 сар 10, 2024 13:35

Ардчилсан хүчний холбоо Гранд монгол гээч холбоод чинь манай Ардчилсан намын нэг жигүүр пракц биш байсан юм уу, Хувьцаа эзэмшигчтэй байхыг бодход Хувьцаат кампан хэлбэрээр зохион байгуулагдсан аж ахуйн нэгж болж таарах гээд байна уу, Улс төрийн байгуулагаа юм уу, Ашгийн төлөө Аж ахуйн нэгж юмуу, Аль эсвэл төрийн бус байгуулага юм уу , Тайлб�##�аад өгөх хүн байна уу

Дэл
Дэл
5 сар 10, 2024 13:35

Таарсан таар шуудайнууд нэгдсэн байна

Зочин
Зочин
5 сар 10, 2024 16:19

Урвагч Женкогоо л дарж чадв�##� АН-ын гавьяа тэр болно!!!

Зочин
Зочин
5 сар 10, 2024 18:47

эрдэнэ элбэгдорж, ганболд да, хурц, ыаярцогт, сайханбилэг, дэнзэн, Алтанхуяг, Гантөмөр ????ёо ёо түй, ийм муу нэртэй луудастай луйварчидыг АН-аар төсөөлөхөөр ой гутмаар, хэзээ ч сэхэхгүй АН

Зочин
Зочин
5 сар 10, 2024 23:17

Bvdvvlehg nolovsrolgvi xaralgan amitad muruud muruud.

Зочин
Зочин
5 сар 11, 2024 00:27

Энэ новшнууд төр лүү гарах юм бол аймшигтай дийлдэшгүй МАНАН хүчирхэгжиж Элбэгдоржтонгуудын шун�##� улам дийлдэшгүй болох юм байна. БҮҮ СОНГОГТҮН. Ахин эд нартай ингэж тэмцэж бүх НО г илчлэх хүн гарахгүй. Маш олон НО той бүлэглэл хүчээ авна

Зочинр
Зочинр
5 сар 11, 2024 07:57

энэ хүн ардчилсан намд нөлөөтэй хэвээрээ бгаа бол ардчилсан нам өөрчлөгдөгүй юм бна

Баяраа
Баяраа
5 сар 12, 2024 05:47

АН-г л дахиж хэзээ ч төрийн толгойд гаргаж болохгүй.Монгол улсыг зарж идхээр бэлтгэж байгаа хүмүүс шүү.Бас АН-г дэмждэг хүмүүсээс ч гэсэн болгоомжлох хэрэгтэй.Нэг бол луйварчин хулгайч эсвэл луйвар хулгай хийхэд бэлэн мөнгөний боолууд байдаг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button