Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Япон эрдэмтэд анхны шүд ургуулах эмийг хүн дээр туршина

Дэлхийн хамгийн анхны шүд ургуулах эмний хүн дээрх эмнэлзүйн туршилт ирэх есдүгээр сард Кёотогийн их сургуулийн эмнэлэгт явагдах гэж байна.

Эм аюулгүй гэдэг нь тогтоогдвол төрөлхийн шүдгүй өвчтөнүүдэд өгч үнэхээр үр дүнтэй эсэхийг нь баталгаажуулна. Судлаачид эмийг 2030 он гэхэд худалдаалж эхлэх зорилготой байгаа юм.

Төрөлхийн шүдний дутагдал нь хүн амын нэг хувьд тохиолддог өвчин. Мөн олигодонти гэх зургаа ба түүнээс дээш шүдгүй байх өвчин хүн амын 0.1 хувьд тохиолддог гэх тооцоо бий.

Туршилтын эхний ээлжинд нэг шүдгүй хүмүүс дээр явуулна. Дараагийн ээлжинд төрөлхийн олон шүдгүй хүүхдүүдийг оролцуулах аж.

Энэхүү эм нь шүдний өсөлтийг саатуулдаг USAG-1 нэртэй уургийг идэвхгүйжүүлэх нөлөө үзүүлдэг байна. Судлаачид энэ эмийг ашиглан ирээдүйд зөвхөн төрөлхийн шүдгүй хүмүүсээс гадна цооролт, гэмтлийн улмаас шүдээ алдсан хүмүүсийн шүдийг ургуулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.

Амьтад дээр явуулсан судалгаагаар ямар нэгэн томоохон гаж нөлөө эмнээс илрээгүй байна.

Судалгааны ахлах эрдэмтэн Кацү Такахаши “Шүд нь унасан хүмүүст туслахын тулд бид ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна. Одоогийн байдлаар унасан шүдийг дахиж ургуулах эмчилгээ нээгдээгүй байгаа. Ийм учраас шүд ургуулах эм хүмүүсийн дунд их хүлээлт үүсгэж байгаа гэж бид бодож байна” гэжээ.

Эх сурвалж: Mainichi

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2024 15:21

Хурдан олон туршилт хийгээд нэвтрээсэй !

хүрлээ
хүрлээ
7 сар 14, 2024 16:57

туршилтанд нь орж болох уу

Зочин
Зочин
7 сар 15, 2024 10:41

Мундаг юм аа

Нямаа
Нямаа
5 сар 10, 2025 23:34

Ymar em ashiglasn be

Холбоотой мэдээ

Back to top button