Нийгэм мэдээ

Цагдаа байсан этгээд 13 настай охиныг хүчирхийлж, "Насыг нь мэдээгүй" тул ял хөнгөрүүлэхийг хүсжээ

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгэн хэрэг шийдвэрлэжээ.

Тодруулбал, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан 26 настай этгээд нь үргэлжилсэн үйлдлээр 13 настай охинтой бэлгийн харьцаанд орж, хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Охин өмнө нь удаа дараа гэрээсээ сураггүй алга болж, өөрөөс ах, эгч хүмүүстэй архидан согтуурсан хэрэгт холбогдож байжээ.

26 настай этгээд нь "Охин биерхүү, 13 настай гэж мэдээгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү" гэж хүссэн байна. Харин шүүх бүрэлдэхүүн үүнийг эс хангаж, шүүгдэгчид 12 жилийн хорих ял оноожээ.

Шүүхийн албан мэдээ:

....аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч .... нь 26 настай, тэрээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэд ...-тэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг. Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогч охиныг мэдэж байгаа, дуугүй байх эрхээ эдэлж байгаа талаар тайлбарласан.Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...хохирогч охин бие бялдарын хувьд өндөр, биеэрхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон учраас 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан. Бага насны хохирогч ...нь гэрээсээ 8 удаа сураггүй алга болж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тухай бүр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Бага насны хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа түүний талаархи бүхий л хувийн мэдээллийг фото зургийн хамт цагдаагийн бие бүрэлдэхүүнд дотоод цахим сангаар мэдээллийн дагуу шүүгдэгч нь 2024 онд бага насны хохирогчийг алга болох үед олж ар гэрт нь хүлээлгэн өгч байсан тул түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бага насны хохирогчийн хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас өмнө нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, улмаар өөрөөсөө ах, эгч нартай харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан архидан согтуурдаг, гэр орноосоо олон хоногоор, удаа дараа алга болж, гадуур тэнэдэгтэй шууд холбоотой гэж үзэхээр байна. Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2024 20:54

Ene tsagdaad hurtel itgej bolohgui ym bna Selenged 4 tsagdaa niilj huchin hiisen turiin huwtsas umssun gaj dontonguud m biz de

Шударга Ард
Шударга Ард
7 сар 25, 2024 21:05

Гэмт хэрэгтнээс долоон дор новшийн санаа, з�##�ь гаргадаг хүмүүс бол цагдаа. Бүх насаар нь хорих ял өгөх ёстой хэрэг.. Цагдаа хэзээ ч буруугаа хүлээхгүй. Буруугаа хүлээж байсан түүх ч байхгүй.

Эрэмгий
Эрэмгий
7 сар 25, 2024 21:31

Хөнгөлөөд хорь

Зочин
Зочин
7 сар 25, 2024 21:57

Шоронд эрэгтэй гэдгийг нь мартт�##� аз жарг�##� амсуулаарай да.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 22:10

Цагдааг �##�на

цагдаа нарын хэрэг
цагдаа нарын хэрэг
7 сар 26, 2024 04:09

Нөгөө олон цагдаа бүлэглэсэн хэрэг нэг шүүгдэгчтэЙ БОЛЖЭЭ. үНЭН ҮҮ? Охинг мэдээж дарамт�##�ж байгаа.

цагдаа нарын хэрэг
цагдаа нарын хэрэг
7 сар 26, 2024 06:23

Сэлэнгийн 4 цагдаа бүлэглэн насанд хүрээгүй охиныг хүчиндсэн хэргийг нэг шүүгдэгчтэй болгоод шүүсэн болгож байна. ЦЕГ бүр болохоо байжээ. Энд бүлэглэн гэмт хэрэг хийж байна. Шинэ хуулийн сайд энэ хэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. 3 гэмт хэрэгтэн хэргээс мултрах гэж байна.

иргэн
иргэн
7 сар 26, 2024 08:52

ЮУ ГУЦААД БАЙГААН ОДОО ХӨӨРХИЙ БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ОХИНЫГ БУРУУТГАЖ БАЙГАА ЮМ УУ? ОЛОН ЦАГДААГУУД НИЙЛЭН БҮЛЭГЛЭН ХҮЧИНДСЭН ГЭСЭН ТЭР ХУРАНДААГИЙН ХҮҮХЭД СЭМЭЭРХЭН ЯЛ ЗАВШИЖ БАЙГАА ЮМ УУ? ТИЙМ НЯЛХ ОХИНЫГ ЯАЖ БАВЖ ЧАДАЖ БАЙНАА ХӨӨРХИЙ ИХ ӨВДСӨН БАЙХДАА БООВЫГ НЬ ТАЙРЬЯА ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ АВЧИХЬЯ МАНАЙ НУТГИЙН ЗАСАА ДЭМБЭЭ АХ БОЛ ХУРГА ИШИГ ЗАСАХДАА ГАРГУУН МАНАЙ НУТГИЙХАН ИХ ЗӨӨЛӨН ГАРТАЙ ЗАССАНЫ ДАРАА ХУРДАН ЭДГЭРДЭГ ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ.БИ ДЭМБЭЭ АХЫГАА АВААД ОЧЬЁО ТЭР ХҮЧИН ХИЙСЭН ЦАГДАА НАРЫН ЭХНЭРҮҮДИЙГ МАНЬ НЬ ХАЛАМЖИЛЖ БОЛОХ ЮМ УУ? ОДОО ДУТАГДАЛД ОРНО БИ ХАНГААД ӨГЧ БОЛНОО

Ард
Ард
7 сар 26, 2024 09:52

Манай цагдаа нар ч иймэрхүү л амьтад даа. Цагдаа цагдаадаа хайртай гээд цагаатгана даа, аягүй бол !!!

Зочин
Зочин
7 сар 26, 2024 22:27

Хэдэн үл бүтэх, биеэ барьж чадахгүй гаж бодолтой цагдаа нараас болж бусад цагдаа нарын нэр хүндийг унагаж байгаа нь тун харамс�##�тай. Намайг, биднийг төрийн цагдаа хамга�##�даг гэж боддог. Одоо биднийг хэн хамга�##�ах вэ, хэнд итгэх вэ?Тэр гаж үзэлтэй хүнийг цагдаа болгох хэрэггүй. Сургуульдаа үзэл бодол, эрүүл, уха�##�аг, зөв хүмүүжилтэй, өв тэгш хүмүүжилтэй иргэнийг цагдаагийн сургуульд авч байгаач. Гэмт хэрэгтэн цагдаа нар бол гэр бүлийн хүмүүжилгүй, танхай, хулигаан, бас арын ха�##�гаар бүү оруул. Төрийн цагдаа ийм муухай гаж үзэлтэй бол манай улсад гэмт хэрэг улам даамжирсаар, бага насны охид эрүүл бус ухаантай болж бүх насаараа тамд амьдарсаар байх болно. Энэ муухай цагдаа нарыг хамгийн хэцүү тарчлаан шоронд хийж, насаар нь тамлан зовоох хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхэд байгааг мэдээгүй гэж ямар нүүрээрээ давж за�##�даж байна вэ, ичээч муу �##�уурчин. Цаазаар авах ял оноож өгөөч. Бүү өршөө.

Холбоотой мэдээ

Back to top button