Гадаад мэдээДЭЛХИЙ

Орос телевиз Байдены тухай инээдмийн кино бүтээж байна

ОХУ-ын ТНТ телевиз АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тухай инээдмийн цуврал бүтээж эхэлсэн, 2025 онд цацна гэдгээ мягмар гарагт /2024.08.27/ мэдэгдсэн байна.

Тус телевизийн мэдэгдсэнээр “Goodbye” нэртэй цуврал нь Байден ОХУ-ын эсрэг тавьсан хоригууд нь яагаад үйлчлэхгүй байгааг мэдэхийн тулд Орос руу нууцаар аялж байгаагаар эхлэх аж.

Орост очих үедээ Байден паспортоо алдаж, тус улсаас гарах боломжгүй болдог байна. Үүний улмаас тэр Зөвлөлтийн үед баригдсан орон сууцны хороололд амьдарч шинэ паспорт худалдан авах мөнгө олохын тулд англи хэлний багшаар ажиллахаас өөр аргагүй болох юм.

Харин АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтнууд Байдентай яг адилхан төрхтэй Орос өвөө Ивановичийг АНУ-руу авчирна гэж ТНТ мэдэгдсэн байна.

Байдены дүрд ОХУ-ын алдарт Бригада цувралын Космосын дүрийг бүтээсэн Дмитрий Дюжев тоглох юм. Тус кино Байдены ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаа дуусах жил нээлтээ хийх нь сонирхол татаж буй.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хошин шогийн киног тэсэн ядан хүлээж байна ккк

Цогягү
Цогягү

Хүн өтлөх нь хүүхэд нохойн доог гболох юм даа

Холбоотой мэдээ

Back to top button