Инфляц 5 хувь руу бууж, зорилтот түвшиндээ хүрчээ

Төв банкнаас хамгийн сүүлд шинэчилсэн мэдээллээр (долдугаар сар) инфляц улсын хэмжээнд 5.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хувьтай байна. Зорилтот түвшин 6 хувийн голчтой, түүнээс 2 хувиар их буюу бага байлгахад анхаарч байгаа юм.
Өнгөрөгч 2023 оны эхэнд инфляцын түвшин 12.3 хувьтай байсан бол энэ оны эхээр 7.6 хувь болж буурсан талаар албаныхан мэдээлж байсан.
Олон улсын валютийн сангийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар дэлхий даяарх эдийн засгийн ерөнхий зураглалыг авч үзвэл хүнд үе ирээгүй байна хэмээжээ. Манай улсын хувьд инфляцийн түвшинг тодорхой шатлалтайгаар бууруулах аргуудыг авч үзнэ хэмээн өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл 2024-2028 он хүртэл дан ганц эрдэс баялгийн салбар дээр тулгуурлалгүй өргөн хүрээнд эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлого баримталснаар инфляцыг 5 хувь руу оруулж ирнэ гэсэн өөдрөг зураглалтай.
Он гарснаас хойш инфляц тогтмол буурч, зорилтот түвшинд багтсан байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха хүүхэд хуурч байгаа аятай. Энэ банк ялзарсан бус уу. Суганы үс �######�ний �##�чууруудаа гэж
Shaagaad baigaarai l###ruuud min
Шаагөарай
Хэнийг хуураад доромжлоод бгаа л�##�рууд вэ.та нар шиг хулгай луйвар хийдэг �########� нарт л тийм санагддаг бх