Эдийн засгийн мэдээ

Оросын хориг, инфляцийн өсөлт манайд цаашид ч нөлөөлнө

ОХУ болон Украины хооронд үүссэн дайны асуудлаас үүдэж тус улсын эдийн засгийн уналт жил бүр хүрээгээ тэлсээр байна. Хэдийгээр дотоодын ам.долларын нөөцөөрөө торгоох гэж оролдсон ч сүүлийн жилд ОХУ-ын лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Тухайлбал, Москва болон москвагийн бүсийн хотуудад 2024 оны 1-6 дугаар сард үнэ 3.88%-иар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9.67 хувиар өссөн дүн юм. Европийн холбооны дараалсан хоригуудын араас сахар, жимс, жимсгэний нэмэлтүүд гэхэд л 20 хувиар өссөн бол өргөн хэрэглээний сүү сүүн бүтээгдэхүүний үнэ 12 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-д бодитоор инфляцийн түвшин 18 хувьтай байна. Европийн холбооны орнуудаас өмнө нь шууд импортлодог байсан хүнс болон бараа бүтээгдэхүүн, түүнд хамаарагдах орц найрлагууд хоригоос үүдэн бүрэн зогссон тул Евроазийн эдийн засгийн холбооны орнуудаас орлуулах замаар эргэлтээ гүйцээж буй. Тухайлбал Казахстан улс дахь албан ёсны кока кола, нэстли, сникерс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн болоод тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг хоёрдогч улсаар дамжуулан импортлохоос аргагүй болсон нь үнийн өсөлтөд нь ч мөн онцгой нөлөөлж буй.

Өнгөрөгч оны гуравдугаар улиралд инфляцийн огцом өсөлтийг барихын тулд ОХУ-ын төв банк дотоодын иргэдийн ам.долларын дансыг царцаах байдлаар рублийн ханшийг тогтоож байсан билээ. Энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй тул энэ жилээс ам.долларын эргэлт саарч, тус улсын инфляцийн өсөлтөд тодорхой дарамт үзүүлээд буй.

Оросын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглавал цаашид ч инфляци нь өсөх дүр зураг харагдаж байгааг олон улсын шинжээчид өгүүлж буй. Тус улсын сүүлийн 12 сарын инфляцийн өсөлт 9.13 хувь байсан бол сүүлийн 60 сарын өсөлт 44.16 хувь, 120 сарын өсөлт нь 99.00 хувь хэмээн эх сурвалжуудад дурьджээ. Ковидын дараах хямралаас хойш геополитикийн асуудлаас үүдсэн эдийн засгийн хямрал нь Оросыг дахин хайпер инфляци руу унагах вий гэдэг айдас иргэдийнх нь дунд байхыг ч үгүйсгэх аргагүй.

Нөгөө талд манай улсын ОХУ-аас импортолж буй худалдааны эргэлтийн дүн жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 8-р сарын байдлаар тус улсаас импортлосон хүнс, бараа бүтээгдэхүүний дүн 1.6 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд өмнөх оны мөн үеийнхээс давж магадгүй байна. Учир нь манай улс хүнсний бүтээгдэхүүний дотоодын нөөц улиралын чанартайгаар нийлүүлэлт багасах үед импортын бүтээгдэхүүнээр орлуулах процесс руу шилждэг билээ.

Импортын гол нэрийн бүтээгдэхүүн болох газрын тос, улаан буудай, цахилгаан эрчим хүчний үнэ Орост тогтмол өсөлттэй явж байгаа нь манай улсын инфляцид ч мөн тодорхой дарамт үзүүлж буй. Иймээс гадаад хүчин зүйлээс шалтгаалсан инфляцийн өсөлтөд ямар замаар нөлөөлөх боломжтойг мэргэжилтнүүдээр судлуулж УИХ, Засгийн газар мөнгөний бодлогод тусгах арга замыг эрэлхийлэх нь зүй болов уу.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-10 07:42

Хараат байдлаас ангижар .өөр зөмгүй

Зочин
Зочин
2024-09-10 12:54

Орост хүнс барааны үнэ бараг өдрөөр өсч байна гэдгийг оросууд өөрсдөө хэлж гомдоллож байна.Удахгүй оросын эдийн засаг бүрэн ун�##�танд орж хэцүү байд�##� үүснэ гэдэг нь цаг хугацааны асууд�##� болсон.Иймд манайх цаашдаа оросоос ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн импорлоно гэдэг асууд�##� зогсоно гэдгийг одооноос бодолцох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button